Төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ | News.MN

Төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ

Төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ

Төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ

Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатар, мэргэжилтэн, ахмад О.Мөнхбаяр нар Төрийн ордны гамшгаас хамгаалах болон гал түймрийн байцаагч нартай хамтран явуулсан юм.

“Их тэнгэр” цогцолбор харшууд, “Ерөнхийлөгчийн өргөө”, Засгийн газрын II /А-Е корпус/, III, IV, V, VI, IX, XI, XII, XIII, XIV байруудад байрлах БХБЯ, МХЕГ, БОАЖЯ, УУХҮЯ, СЕХ, ШӨХТГ, Сангийн яам, НХЯ, ЗТЯ, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ГХЯ, ЭХЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний Дата төв зэрэг байгууллагуудын барилга байгууламжийг шалгалтад хамруулж, 78 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.

Шалгалтын явцад газар дээр нь 11 зөрчлийг арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар Засгийн газрын байр хариуцсан холбогдох албан тушаалтан, яамдуудад Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн танилцуулгыг хүргүүлэхээр ажиллаж байгаа юм.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний боловсруулалт дутуу, төлөвлөгөөний тодотгол бүрэн хийгдээгүй, гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй, объектын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төлөвлөөгүй, барилга байгууламжид зарлан мэдээлэх ба нүүлгэн шилжүүлэлтийн тоног төхөөрөмж, систем төлөвлөөгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй.

Мөн галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж барилга байгууламж, объектын хийц бүтээцийг өөрчлөх, өргөтгөл хийх зураг төслийг зохиоход галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөөгүй, авралтын зам гарцыг хаасан, гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, суурилуулсан боловч ажиллагааны бэлэн байдал, засвар үйлчилгээ хийж ажиллаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж