“10 000 программист” бэлтгэх төслийн хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн 400 хүүхэд, залуучуудыг Анхан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн.
Тус төслийн хүрээнд эхний ээлжид хамрагдсан 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан төгсөж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сертификат гардан авлаа.
Энэхүү сургалтыг амжилттай төгссөн хүүхэд, залуусыг “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үйлчлүүлэх эрхийн бичгээр урамшуулав.
Сургалтад хамрагдсан нийт суралцагчиддаа цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүсье.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
Бат 2020-06-19 202.126.88.157
4 жил сураад, төгссөний дараа 2 жил ажиллаад, одоо ч гэсэн сурсаар л байна. Бас мэдэхгүй зүйл байсаар л байна.
Зочин 2020-06-19 178.17.170.164
НОМУН ХААН ГЭХ ӨРГӨМЖИЛТЭЙ ХАМБА Д.ЧОЙЖАМЦЫН ХЭРЭГЖҮҮЛЖ БҮЙ ШИНЭЭР 10 000 ЛАМ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙХАД ЭНЭ ХЭДЭН ПРОГРАММИСТ МОНГОЛД ЕР НЬ ХЭРЭГ БАЙНА УУ?
Зочин 2020-06-19 202.131.225.178
Chi yadin end tend trolldoj bah tavaa hangadiimuu esvel iim zugeer suuj chaddaggu ovhctei yumu?
zochin 2020-06-19 66.181.170.110
15 хоногт программист болчихдог. Энэ ч арай бишээ