Шинэ оноос ийм хуулиуд хэрэгжинэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шинэ оноос ийм хуулиуд хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Шинэ оноос ийм хуулиуд хэрэгжинэ

УИХ намрын чуулганаараа 27 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр баталснаас 10 гаруй хууль нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжих болж байна. Тодруулбал, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл юм.

УИХ ирэх оны төсвийг батлахдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээ 7.013.9 их наяд төгрөг байхаар, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 7.954.4 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн юм. Алдагдлыг ДНБ-ийн 3.4 хувьтай тэнцүүллээ.

Мөн хэд, хэдэн агентлагийг нэгтгэх шийдвэр гарсан. Ингэснээр Татварын ерөнхий газар нь Гаалийн ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороо Улсын бүртгэлийн газартай тус бүр нэгдэх юм.  2016 оны Мөнгөний бодлого хэрэгжинэ.

Мөн Аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд хэрэгжихээс гадна Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэх юм.

Үүнээс гадна Соёлын тухай хууль хэрэгжинэ. Уг хууль хэрэгжиж эхэлснээр Олон нийтийн радио телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байх шаардлага тавигдаж буй. Харин Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байх шаардлага тавигдана.

Сонгуулийн хууль мөн хэрэгжиж эхэлнэ. Уг хууль хэрэгжсэнээр гишүүд тойргийнхондоо бэлэг тараах боломжгүй болно.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-30 59.153.115.99

ЗӨВ ШҮҮ

Зочин 2015-12-30 150.129.143.112

2 өдөр нөхдүүд бэлэг тараагаад нойргүй хонох нь