НЭМЭЛТ:
Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд тус тус холбогдох шүүх хуралдаан өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв. Шүүх талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн юм.
Шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, Н.Энхбаяр нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Н.Энхбаярыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан, аж ахуйн нэгжид онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар ял шийтгэж, өршөөн хэлтрүүлснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 775 дугаар тогтоолоор холбогдох гурван үйлдлийг хэрэгсэхгүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэж Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас лавлагаа ирүүлснийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авсан байдаг.
Шүүх нэхэмжлэлийг хүлээж авсны маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 27-нд шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан.
– Хариуцагч СЕХ 2020.05.28-нд шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 2020 оны 06 дугаар сарын 02-нд хариу тайлбар ирүүлсний дагуу 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн.
– Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Н.Энхбаяраас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 8/1921 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 8/1967 дугаар лавлагаануудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, ял шийтгэлийн тэмдэглэлд бүртгэгдсэн байдлаар лавлагаа олгохыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шүүхээс Цагдаагийн ерөнхий газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан.
– 2020 оны 06 сарын 5, 6, 7 нийтээр амрах амралтын өдөр таарсан тул шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Цагдаагийн ерөнхий газрыг дуудаж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан.
– Цагдаагийн ерөнхий газраас 2020.06.12-ны өдөр хариу тайлбар ирсэн тул 2020.06.15-нд Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлэг хийж, шүүх хуралдааныг 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 30 минутад товлосон.
НЭМЭЛТ: 16:06 ЦАГ
Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хуралдааны эхэнд хэвлэл мэдээллийнхнийг оруулсан ч шүүх танхимаас гаргав.
Н.ЭНХБАЯР ГЭМ БУРУУГҮЙ БӨГӨӨД СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ ГЭДЭГ ШИЙДВЭР ГАРГАХААС ӨӨР АРГАГҮЙ
НЭМЭЛТ: 15:25 ЦАГ
МАХН-ын дарга Н.Энхбаяр намын нөхөд болон дэмжигчдийн хамт ирлээ. Энэ үеэр тэрбээр "Эрх баригчид харамсалтай нь башир аргаараа 11 жил намайг сонгуульд оролцуулахгүй. Хууль бус үйл ажиллагаагаар миний эрхийг боож байна. Бид үнэний төлөө тууштай тэмцэж байна. Ард иргэд мөн адил биднийг битгий бууж өгөөрэй хэмээн дэмжиж байгаа. Уг нь шүхийн шийдвэр тодорхой. Гэхдээ сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө хуралдах гэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Н.Энхбаяр гэм буруугүй бөгөөд сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй гэдэг шийдвэр гаргахаас өөр аргагүй. Хэрэв ийм шийдвэр гаргахгүй бол шударга шүүх байхгүй гэсэн үг. Шүүх үнэн зөв шийдвэр гаргасны дараа дэмжигчиддээ хамгийн түрүүнд дуулгаж, тойрогтоо очиж ажиллана. Та бидний эвсэл ялах бүрэн бололцоо байна" гэв.
МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯРЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр (2020.06.19) 15:30 цагт Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийн шүүх хурал болно. Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-аас нэр дэвшиж буй 76 хүний тавыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан бөгөөд тэдний дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр байв. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдээд байсан билээ.
Өнгөрсөн Даваа гариг (2020.06.15)-т МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ)-нд холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг товлосон ёсоор эхэлсэн. Гэвч нэхэмжлэгч талаас шинэ нотлох баримт гаргуулах, ЦЕГ-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.
Н.Энхбаяр зургадугаар сарын 17-ны өдөр хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирсэн даруйдаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шаардлага хүргүүлсэн билээ. Энэ үеэр тэрбээр “Өмнө нь шүүхээс цагдаагийн гаргаж өгсөн худал хуурмаг, ор үндэсгүй, цагаан дээр хараар бичсэн тодорхойлолтоор шийдвэр гаргаж байсан. Энэ хууль бус үйл ажиллагааг Захиргааны шүүх хурлаар таслан зогсооно. Яагаад бид ингэж итгэлтэй хэлж байна вэ гэхээр Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч, анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох нь тодорхой болж байна” хэмээн хэлсэн юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдээгүй. Ийм байхад нэр дэвших эрхтэй” гэсэн байр суурь илэрхийлж, СЕХ-г шүүхэд өгчээ.
Б.ЖАРГАЛ
Zochin 2020-06-19 133.82.250.242
Ene uvuu ur achaa haraad gertee suuh boloogui yum uu? Yasan ch nambgui hugshirdug yum be dee.
Зочин 2020-06-19 202.9.46.34
1072-oo avii odoo hulgaichidaa noogdol ug songuuli chin duhluu shde novshnuudaa bas hvvhdiin munguu olgooch hvvrnvvdee margaash byamba garig amraltiin udur biz de unuudur ugch ehel muusain malnuud ingesgeel davarch l bai gaigui de ta nariig yalahiig harnaa za manangiin nohoinuud aa uhej dald ortsgoo zailtsgaa. Ard tumeen Enkhbayariin tuluu sanalaa ugii tehu guijiina demjeerei
Зочин 2020-06-19 103.229.122.190
Ерөнхий сайд болоорой амжилт муусайн авлигчин урвагч бэртэгчин шаарнуудад ирэх жил нар битгий үзүүлээрэй
зочин 2020-06-19 66.181.166.196
Энхбаяр монголын төрийн бүх өндөрлөгт байж үзсэн, төрийн толгойд байх үедээ юу ч хийгээгүй харин авилга, албан тушаалын наймааг үүсгэж цэцэглүүлэн хөгжүүлсэн, одоо энэ хүн өөрийнхөө бий болгосон тэр зүйлүүдээ устгана шударга ёсыг тогтооно гэж яриад яваад байгааг ойлгодоггүй юм, эрх мэдэлтэй явахдаа хийхийг хүсэхгүй, одоо хэн ч биш болчихоороо хийх гээд дур нь гозгоноод байдаг нь сонин
Зочин 2020-06-19 66.181.189.84
Юу ч хийгээгуй гэнэ уу, юу ч мэддэггуй манангийн хорхой юу даа
Зочин 2020-06-19 202.9.46.34
Chi muu bitgii hutsaarai tegeed chi uuruu yu hiisiin pisda
Зочин 2020-06-19 202.9.46.34
Enkhbayart sanalaa ugnuu bi
Зочин 2020-06-19 49.0.149.20
ЭНХБАЯРАА ЧИ ТУЛГЫН АХ ӨӨРИЙН ТӨРСӨН ДҮҮ ЭНХТУЯА НАРЫГ МОНГОЛД ИРҮҮЛЭЭЧ ГАДАГШАА ГАРААД ОЛОН ЖИЛ ЭХ НУТАГТАА ИРЖ ЧАДАХГҮЙ ЧИНИЙ ХИЙСЭН ХЭРГЭЭС БУЛТААД БАЙЖ БАЙГАА НЬ ҮНЭН БИЗДЭЭ БҮР ИНТЕРПОЛООР ЗАРЛАГДСАН ОДОО БОЛНОДОО ЧИН ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД УЛС ОРНЫГ ИЙМ АВИЛГАЖСАН БАЙДАЛД ЧИ ОРУУЛСАН ШҮҮ 2000-онд ЕР САЙД БОЛООД ЭНЭ ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ ХУЛГАЙЧУУДЫГ АЛТ ДИЛЛЕР ӨМЧ ХУВЬЧЛАЛ БАНК ХУЛГАЙЛСАН ЭРДЭНЭТ ДОРЛИГЖАВ НАРЫГ ҮНЭН ЗӨВӨӨР ХУУЛИЙН БАЙГУУЛАГА НЬ ШИЙТГЭСЭН БОЛ ӨНӨӨДРИЙН ЭНЭ БҮЛЭГЛЭЛ ҮҮСЭХ ҮҮ???????
БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-06-19 66.181.167.53
ЭНХБАЯРЫН БУРУУ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ГОЛ НЬ ТҮҮНЭЭС ҮХТЛЭЭ АЙЖ БАЙГАА. ЧАДДАГ ЮМ БОЛ НЭРИЙГ НЬ ДЭВШҮҮЛЭЭД ӨРСӨЛДӨӨЧ БААСНУУДАА. АРД ТҮМЭН ЭНХБАЯРЫГ 100 ХУВЬ ДЭМЖИНЭ.
Зочин 2020-06-19 202.9.46.34
Yaag zuv demjinee bi vrgelj demjine
Сонгогч 2020-06-19 64.119.20.172
Н.Энхбаярт буруу гэж байхгүй юм билээ ТВ-9 телевиз , Японоос онгоцоор ном зөөсөн Хэвлэх үйлдвэрийн барилага өөр юу ч байхгүй шүү дээ Одоогийн тэрбум тэрбумаар нь хуссан хулгайч нарын дэргэд юу ч биш !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2020-06-19 202.72.245.194
авилгалын загалмайлсан эцэг
Зочин 2020-06-19 202.55.188.83
Энэ хуурамч хочийг түүнд санаа муутай Элбэгээ нэг сэтгүүлчтэй хуйвалдаж зүүлгэсэн түүхтэй. Хэзээ ч авилга авч үзээгүй хүн гэж Энхбаярыг л хэлэх байх.
хаан энхбаяр,харц энхбаяр болов 2020-06-19 66.181.191.125
өөрийн чини бий болгосон тогтолцоо ,шүүх засаглал чиний эсрэг ажиллаад бгаа юм чини,жирийн иргэдын эсрэг бол мэдээжийн дарангуйлалын тогтолцоо мөн гэдгийг мэдэж авсан уу.ингэж бгаа учир монголын ард түмэн чамд буруу өгч бгаа юм.буруугаа хүлээ.
зочин 2020-06-19 192.82.77.52
ТЭНЭГТ МАЛ
Зочин 2020-06-19 202.55.188.83
Төрийн гаж систем нь төрөө эвдэж луйварчдыг төрүүлж өөгшүүлж ирсэн болохоос ганц хүний буруу гэж том эндүүрэх хэрэггүй, юм уншиж судлахад яанаа.