ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Россия 1" телевизийн сэтгүүлчдэд сюрприз барьжээ. Тэрбээр анх удаа ажлын өрөөнийхөө дэргэдэх "нууц өрөө" -гөө үзүүлсэн байна.
Оросын төрийн тэргүүний хэлснээр, тус өрөөг зочид хүлээн авах зориулалтаар бэлдээгүй бөгөөд зураг авалтын багийнхан өрөөг яг байгаагаар нь харжээ. “Нууц өрөө”-нд орсон сэтгүүлчид Путины ажил, амьдралын ер бусын байдалтай танилцсан байна. Оросын үзэгчид улсынхаа удирдагчийн онцгой бичлэг, сенсаци бүхий нууцыг энэ зургадугаар сарын 21-ний Ням гаригийн 22.00 цагт "Россия 1" телевизийн сувгаар шууд үзэх боломжтой болжээ.
Эх сурвалж: ВЕСТИ
Холбоотой мэдээ