Гурван иргэн уурхайн гүнд дарагдсаныг аварчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Гурван иргэн уурхайн гүнд дарагдсаныг аварчээ

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, “Цагаан шонхор”-ын эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Х-н бичил уурхайд өчигдөр орой гурван иргэн шороонд дарагдсан байна.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн алба хаагчид шуурхайлан ажилласнаар 37 настай иргэн Н, 23 настай М нарын цээж, гар, хөл хэсэг гэмтсэн байсныг уурхайн гүнээс гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Харин 22 настай Б-г нэлээд гүнд дарагдсан байсныг өнөөдөр 14 цагийн үед ухаж гаргаад, цогцсыг эмнэлэгт хүргэсэн байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж