Москвад шинэ жилийн баярын ширээ 4000 рублийн зарлагатай | News.MN

Москвад шинэ жилийн баярын ширээ 4000 рублийн зарлагатай

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Москвад шинэ жилийн баярын ширээ 4000 рублийн зарлагатай

 

Москва хотод шинэ оныг тэмдэглэх баярын ширээ засахад дунджаар 3900 рубль зарлагадах аж. Энэ үнийг бүтээгдэхүүний дундаж үнэд суурилан гаргасан байна. Хэрэглээний зах зээлийн хотын захиргааны албаны дарга Алексей Немерюк энэ тухай сэтгүүлч нарт мэдээлсэн байв.

 

Түүний хэлснээр, тооцоог дөрвөн хүнтэй айлаар тооцоон гаргажээ. Уг тооцоонд  24 нэрийн барааг оруулсан байлаа. Үүнд, хонины гуяны утсан мах, хиам, улаан загасны мах, май загас, цөцгий тос, жимс ногоо архи, коньяк, оргилуун дарс зэрэг багтжээ.

 

Москвад 7,5  мянган ресторан зоогийн газар байгаагаас шинэ оны шөнө 700 нь ажиллана. Тэдний дундаж үнэ нь 2-7 мянган рубль байх аж. Хамгин үнэтэй ресторанд 50 мянга хүртэл рублиэр шинэ оноо угтаж болох ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

би 2015-12-30 202.179.28.60

ёстой хямд байна ш дээ рубль унасан болохоор Мосвад шинэ жилээ хийдэг юм бил үү

Зочин 2015-12-30 49.0.161.53

manaihaas hyamd shu de yagad gevel ted uursduu shampanskaa hiideg uursduu chiher shokoladaa hiideg bas l jims nogoogoo uursduu taridag manaih bol engiin dundaj irged dor hayaj 250,,000 bolno zugeer dundjaar shu alim uzem busad amttan geed bugdiig n hyatad oros bolon busad ornoos avchirch end une nemj zardag geed bodohoor arga chj ugui biz

Зочин 2015-12-30 103.26.194.213

өөрөө очоод сурвалжлага аваад, эсвэл хэвлэлийн бага хуралд нь оролцчихоогүй л бол эх сурвалжаа дурд. битгий ийм худал мэдээ хуулж тавь найз аа

Зочин 2015-12-30 103.9.90.87

4000*30=120000T gaigui yum bish uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж