Дөрвөн алба хаагч эмнэлгээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Дөрвөн алба хаагч эмнэлгээс гарчээ

Энэ сарын 23-нд Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ8 нисдэг тэрэг шөнийн сургуулилтын нислэгийн үеэр осолдсон. Нисдэг тэргэнд байсан 11 хүний нэг нь амь эрсдэж, үлдсэн 10 хүнийг нийслэлийн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн клиникт авчран эмчилж байгаа.

Анхны шөнө хоёр, дараа нь мөн хоёр хүн хагалгаанд оржээ. Харин үлдсэн зургаан алба хаагчийн хувьд зөөлөн эдийн гэмтэлтэй, хагалгаанд орох шаардлагагүй байсан юм. Харьцангуй хөнгөн гэмтсэн дөрвөн алба хаагчийн биеийн байдал сайжирч өнөөдөр эмнэлгээс гарчээ.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж