"Цар тахлаас үүдэлтэй ААН-үүдийн 73 хувь нь хүндэрчээ"

Хуучирсан мэдээ: 2020.06.19-нд нийтлэгдсэн

"Цар тахлаас үүдэлтэй ААН-үүдийн 73 хувь нь хүндэрчээ"

"Цар тахлаас үүдэлтэй ААН-үүдийн 73 хувь нь хүндэрчээ"

МҮХАҮТ-аас гаргасан сүүлийн судалгаагаар Монголд бизнес эрхлэгч 10 ААН-ийн долоогийнх нь үйл ажиллагаа хүндрээд байгаа аж. Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин сэтгүүлчидтэй уулзахдаа "Өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид бизнесийн орчинд гурван удаа судалгаа явуулсан. Эхний судалгаагаар нийт хамрагдсан ААН-ийн 57 хувьд covid-19 цар тахлаас үүдэлтэй хүндрэл нөлөөлсөн байсан. Харин энэ нөлөөлөл хоёр дахь судалгаагаар 67 хувь, сүүлийн судалгаагаар 73 хувь болж өсчээ. Өнөөдөр зах зээлд бодитой хямрал аль хэдийн үүсээд эхэлсэн" хэмээн хэллээ. Мөн тэрбээр "Орлогод үзүүлж байгаа нөлөөг судалгаагаар харахад эхэн үеийн хүлээж байсан төлвөөс харьцангуй бага болжээ. Гэхдээ орлого буураагүй бизнес гэж алга. Анх гуравдугаар сард нөхцөл байдлын талаар танилцуулж байхад 5-8 дугаар сарыг хүнд үе гэж харж байсан. Гэвч одоогийн нөхцөл байдлаас харахад УИХ-ын сонгууль дуусахтай зэрэгцээд долдугаар сард бид их олон асуудалтай нүүр тулахаар харагдаж байна" гэв.

Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийг салбараар нь авч үзвэл аялал жуулчлалын салбарын 88 хувь тэг зогсчээ. Үүний дараа зочид буудал зоогийн газрууд, боловсрол, тээвэр зэрэг үйлчилгээ хүнд байдалд байна. Харин мэдээлэл холбооны салбарт хамгийн бага нөлөөлж байна. Энэ жил ипотекийн зээлийг шийдсэнээр барилгын салбар харьцангуй эрсдэл багатай байгаа аж.

Судалгаанд хамрагдагсдын 63 хувь нь орлого буурсан учир банкинд хандаж эргэлтийн хөрөнгийн зээл хүссэн ч зээл авах шаардлагууд нь өссөн учир тэдний 25 хувь нь зээлд хамрагджээ. Иргэдийн хувьд 68 хувь санхүүгийн нөхцөл байдал нэлээд муудсан. Бага орлоготой иргэдийн хувьд нөлөө илүү өндөр байна. Хувиараа бизнес эрхлэгчид болон зах худалдааны төвүүдэд лангуу түрээслэгч, цагийн ажилчид ихэнх нь ажилгүй болжээ.

Ханшны өөрчлөлтийн хувьд долларын ханш өдрөөс өдөрт суларсаар байна. Энэ нь цаашдаа доллароор орлого олдоггүй компаниудын хувьд нөхцөл байдал нэлээд хүндрэх төлөвтэй байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж