Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын 201 тохиолдол бүгд тусгай нислэгээр зөөвөрлөгдөн орж ирсэн. Коронавирусийн батлагдсан тохиолдлуудын ихэнх нь ОХУ-аас ирсэн оюутнууд юм. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр /2020.06.18/ Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрсэн бөгөөд ОХУ-д сүүлийн 24 цагт 7843 хүн шинээр халдвар авч Монгол Улстай хил залгаа бүс нутгуудад өвчлөл асар өндөр байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тиймээс шаардлагагүйгээр голомтын бүс нутгууд, шинэ коронавирусийн халдвар илэрсэн орнууд руу аль болох зорчихгүй байхыг сануулж буй. Хэдийгээр Монгол Улс бусад орнууд руу хийх нислэгүүдийг цуцалж, хорио цээр тогтоосон ч монголчууд албан шугамаар гадагшаа явсан хэвээр.
Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг зургадугаар сарын 24-ний өдөр явуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилга ирүүлсэн бөгөөд энэ дагуу цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон.
Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансрын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотноо хүрэлцэн очсон байна.
ОХУ-ын БХЯ-наас цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүнд гурван удаагийн коронавирусийн халдварын шинжилгээ авч, халдваргүй нь тогтоогдсон учир зургадугаар сарын 15-ны өдрөөс ОХУ-ын БХЯ-ны харъяа сувиллын газарт байрлаж, цэргийн парадын бэлтгэлдээ гарчээ. Түүгээр зогсохгүй олон улсын цэргийн тэмцээн мөн ОХУ-д зохиогдохтой холбоотойгоор манайхаас мөн л цэргүүд тус улсыг зорихоор бэлтгэлээ хангаж байгаа гэнэ.
Коронавирусийн халдвар хүрээгээ улам тэлж өндөр хөгжилтэй орнууд барьц алдан тэвдэж буй энэ үед монгол цэргүүд халдварын голомт руу зорчиж буй нь өөрийгөө болон эх орноо эрсдэлд оруулж буй үйлдэл хэмээн харах хүмүүс цөөнгүй бий.
Улмаар ялалтын парадад оролцохоор очсон монгол цэргүүд халдвар зөөвөрлөөд ирэхгүй гэсэн баталгаа байхгүй. Харин үүнд хариулт өгөх албаныхан олдсонгүй.
Коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаа ч, Монголд одоогоор халдвар бүртгэгдээгүй байгаа нь төр засгийн болон иргэдийн хүчин зүтгэлтэй холбоотой. Ийм байхад Монгол Улсын Батлан хамгаалахын салбар нь хүн амын аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудалд яагаад нухацтай хандсангүй вэ. Хэдийгээр өндөр хяналт дор цэргүүд жагсаал, тэмцээнд оролцоод ирэх ч халдварын тархалт өндөр байгаа ОХУ-аас халдвар тээгээд ирэхгүй гэх баталгааг тус улсын Ерөнхийлөгч Путин болон холбогдох албаныхан хариуцна гэж лав байхгүй.
Хэрэв коронавирусийн халдвар дотооддоо бүртгэгдвэл маш хүнд нөхцөл байдал үүснэ. Дэглэм мөрдөөгүй цагт хэчнээн ч хөрөнгө гаргаад өвчнийг дийлдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд өмнөд хөршөөсөө бид хангалттай харсан. Чухам ийм байхад яагаад ийм шийдвэр гаргав, улс орны нэр хүнд, монгол цэргийн авьяас чадварыг сорих нь чухал нь дэлхий нийтээрээ өвдөг сөхөрч байгаа энэ өвчний голомт руу төрийн шийдвэр хэмээн цэргүүдээ "хөөж" явуулах нь зөв үү. Хэрэв тэдний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орвол хэн хариуцлага хүлээх вэ, Н.Энхболд сайд аа.
Э.БУРАМ
Od 2020-06-19 182.160.36.110
Neg evertei, tuuraitai darga ovchin garval tolgoigooroo hariutsana gej TV eer ym iddeg amaaraa helj baih shig baisan. Ter hun l hariutsah bh daa. Ard tumniig amnii haalt zuu geed l zahirgaadaad daramtlaad baidag hirnee Eruul mendiin said ni surtalchilaagaa hiigeed amandaa haaltgui angalzaad bh ni ariun ys uu shudarga ys uu? Tegeed bas torgono barina geed baigaa biz dee ooroo ooriigoo heden togrogoor torgoh ym boloo ?????????????????????????
Уул 2020-06-19 79.98.213.82
Халдвар тээхгүй эх орондоо очих бүрэн боломжтой. Манай зэвсэгт хүчны бие бүрэлдхүүн сахилга бат сайтайгаа олон удаагийн гадаад ад оролцсон цэргийн ажиллагааны үед харуулж чадсан.Бид энэ агуу түүхэн ялалтын ойд оролцох ёстой манай дайчин эрс эх орны даалгавраа нэр төртэй биелүүлж , халдвар авахгүй эх орондоо очиж чадна гэдэгт итгэлтэй байна.
бодь хүн 2020-06-19 139.5.217.123
Монгол цэргүүдийг вирусын голомт руу явуулсан ерөнхийлөгч Баттулгаас тэр 100д цэргийнхний эмчилгээний зардлыг гаргуулах хэрэгтэй
эгэл 2020-06-19 139.5.217.123
2012-2016онд АН засаг барьж их хэмжээний өрөнд оруулж төрийн мөнгөний уутны ёроолыг гөвсөнийг монголчууд мартаагүй .дахиж ан-г сонгохгүй , эхнэр хүүхэд чинь та нарт саналаа өгөх биз
Зочин 2020-06-19 66.181.170.73
2016-2020 оны эхний хагас жил хүртэл Монголчууд төрдөө харанхуй бүдүүлгүүдийг залж бие биенээ хөөргөж баахан шоудлаа. Одоо жоохон сэтгэлийн хөөрлөө дарж аливаад шинэжлэх ухаанчаар хандъя, боловсролд ач холбогдо өгье. Попролтод ач холбогдол өгөх биш боловсролтой нэгэнд төр засгийн газраа хариуцуулъя. Одоо сонгуулийн дараа ЭЗ нөхцөл хүндрэх төлөвтэй байна. АН ыг сонгож Амаржаргалд итгэл үзүүлье.
Zochin 2020-06-19 202.179.26.217
Chuvichaa yasan be? Odoo tegeed chudlaa show baij. ESaid end tend chudlaa yrichdaa bolj uz
Зочин 2020-06-19 66.181.188.103
БИ ЕРӨНХИЙ САЙД БОЛБОЛ ЭРДЭНЭТИЙГ ХУВААЖ ХУВЬЦАА БОЛГОН ӨГНӨ ГЭЖ АМАР ЖАРГАЛ АЙЛДЖЭЭ МӨНГӨГҮЙ ЯДУУ МОНГОЛЧУУДЫН ХӨРӨНГИЙГ БАС НЭГ ЦААСААР БҮГДИЙГ НЬ ГАДАДААД ДОТООДЫН БАЯН КАПИТАЛИСТ ЮМ УУ ИМПЕРЛИСТ БӨӨНД НЬ ХУДАЛДАЖ АВААД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРГҮЙ БОЛОНЭЭ АРД ТҮМНИЙ УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР ГҮЙ БОЛОХНЭЭ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГГ БАС АРД ТҮМЭНД НЬ ЦААСААР ӨГНӨ ГЭЖ АМЛАХ ЮМАА АРДЧИЛСАН НАМЫН ХУДАЛЧДЫГ НЭГИЙГ Ч ГАРГАЖ БОЛОХГҮЙ БАЙ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ
Зочин 2020-06-19 124.158.79.169
Оросуудын хяналт муу байна даа ! Уг нь ч хамгийн чанга хяналттай улс байсан даа ! Хэцүүдэж дээ !
Зочин 2020-06-19 66.181.188.103
ЗХУ МОНГОЛ УЛСАД ЯПОН ДОВТЛОХ ҮЕД БИД ХОЁР УДАА ЯПОНТОЙ ДАЙТСАН эх орны дайны үед ЗХУД МОНГОЛЫН АРД ТҮМЭН АГТ МОРЬ ДУЛААН ХУВЦАС ХООЛ ХҮНСЭЭР ХАНГАЖ БАЙСАН ДАЙНЫ ҮЕД Ч МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙГ БАЙГУУЛАВ ДАЙНЫ ҮЕД МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫГ БАЙГУУЛАВ ДАЙНЫ ҮЕД ЗАМ ТЭЭВЭР ХОЛБОО ХУДАЛДАА ИХ ХӨГЖИВ ДАЙНЫ ДАРАА СОЦИАЛИЗМЫН МАТЕРИАЛ ТЕХНИКИЙН БААЗЫГ БАЙГУУЛАВ ОРОС МОНГОЛ УЛСУУД ХЯТАДЫГ ЯПОНЫ ДАРЛАЛААС ЧӨЛӨӨЛСӨН МОНГОЛ ОРСЫН АРД ТҮМЭН САЛШГ
За яахавдээ 2020-06-19 202.55.188.41
21 тусгаарлана, дараа нь 14 хоног гэртээ. Энэ зардал, цалинг хэн төлөх вэ
Зочин 2020-06-19 83.20.250.164
Belarus tserguud ovdoz emnelegt hurgegdlee batulga enkhebold ogcor
Зочин 2020-06-19 83.20.250.164
Batulga ,enkhbold Ogcor uls maani ovchnoos salah gez ayalal zuulczlalyn biznesiig orhiz bhad ene hoeryn tolgoi ju bodoz ikm shiidver gargasan ve mln tier enkhtuvshin gez bas yagaad zovshoorol ogson eve? Urd ni ene gashilsan tolgoi batulga bas hiatad yavsan erni mongol ulsyn irgen jum bol garsan shiidver bolgonyg mord
Fuck 2020-06-19 66.181.191.134
Ochihgyi bj bolno sh de, ihenh ornuud oroltsohoos tatgalzsan, zonog putiny teneglel
Chinbaa 2020-06-19 202.131.237.137
Явуулахыг эсэргүүцэж байна. Цэргүүдийг яв гэвэл дотроо дургүй ч гэсэн тушаал биелүүлж явах л болно. Хэдэн дарга нарын хүнээ боддоггүй шийдвэрээр энхийн цагт цэргүүд өвдөж амь насаа эрсдэх ёсгүй.
Зочин 2020-06-19 59.153.115.154
Путины нэр төрөө өргөх гэсэн шоу шүү дээ.Манайхан халдварын голомт болсон улсад ингэж олуулаа оролцох нь маш өндөр эрсдэл!!!
Зочин 2020-06-19 59.153.115.154
Путины нэр төрөө өсгөх гэсэн шоу шүү дээ.Үүнд манайхан оролцож корона тээж ирэх хэрэггүй л байхгүй юу.Маш өндөр эрсдэлтэй улсад ингэж олуулаа очижконтакт үүсгэх нь манай улсыг халдварын голомт болгож болзошгүй!
Зочин 2020-06-19 59.153.112.194
оросоос ирсэн хэдэн зуун Монголчууд халдвар авч байхад манайхан за яахав ээ эдгэхчинээ гэнээ хятадаас ирсэн бол өдийд буудаж а**а орилж яваа шүү Ашгүй короана вирус Монголын төрд шургалсан оросын лоббичидийг хөөж гаргах хэрэгтэй хэлээд өгчихлөө
Ёстой байхгүй 2020-06-19 103.229.123.54
Тийм баталгаа ёстой байхгүй. Харин ч халдвар тээж ирэх маш өндөр магадлалтай.
Зочин 2020-06-19 202.55.188.86
ЭДНИЙ ДУНДААС ВИРҮС ТУСЧ ИРЭХ НЬ ЗООЛТТОЙ.
Зочин 2020-06-19 202.179.27.133
За өнгөрлөө дөө
Зочин 2020-06-19 172.58.59.222
Ireheer ni zohih jurmiin daguu tusgaarlana. Batalgaa b** neh batalgaa baihgui za!
Зочин 2020-06-19 202.131.245.243
Нэг их ардчилал ярьсан хятдын эpлийз, хуpлийзууд амаа хамхисан нь дээр шүү! Та нарт ердөөсөө ч падлийгүй асуудал.
Зочин 2020-06-19 66.181.161.12
хятадаасаа долоон дор хүний адаг байж, өмхий амаараа хуцаад бай
Зочин 2020-06-19 192.82.70.221
Парадны дараа оросуудтай нийлээд архидаж л таараа согтсон хүмүүс хяналтаа алдаад халдвар авснаа ч мэдэлгүй орж ирнэ биз
Зочин 2020-06-19 172.58.59.222
Soliorood bai chi
Зочин 2020-06-19 73.92.12.67
Манай халдваын ихэнх тохиолдол нь оросоос ирсэн оюутнууд,тэр дундаа цэргийн сургуулийн сонсогчид,тэд цэргийн парадын бэлтгэлд явж байхдаа халдвар авсан 376 гаран сонсогчдоос халдвар авсан хүүхдүүд,тэнд халдвар тараасан сонсогч нь ямарч шинж тэмдэггүй байсныг тогтоосон…..Баталгаа байхгүйээ,аз эзийн л асуудал,сайн залбирцгаа,дараа нь карантилах 21 хоногийн зардал,эмчилгээ энээ тэрээгийн зардал ч дүүрч,монгол ч баян даа
Зочин 2020-06-19 73.92.12.67
Оросын ХМХ – ээр Петербургэд парадын бэлтгэл хийж буй цэргүүд зай барих,маск зүүх заалтыг дагахгүй байгааг бичлэгтэй,зурагтай нь тавьсан байна лээ. Зарим цэргүүд маскгүй,зарим нь маскаа эрүүнээс доош буулгасан, байгаа харагдана… Оросын коронагийн халдвар авсан хүмүүсийн тал хувь нь шинж тэмдэггүй халдвар тээгчид гэж мэдээлж байна,тэгэхээр хичнээн халдвар тээгчид сул явж байгаав?…Тэгэхээр монгол цэргүүд халдвар авахгүй гэх баталгаа байхгүй,нэг хоёр хүн л авахад 75 цэрэг бүгд өвчилнө…..
Зочин 2020-06-19 139.5.217.253
ЭРСДЭЛТЭЙ ДЭЭ НЭГ НЬ ХАЛДВАР АВБАЛ БҮГД ӨВДӨНӨ
Зочин 2020-06-19 172.58.59.222
Medehgui hen baigaan
zochin 2020-06-19 202.179.26.217
virus tarchaadal baidag, yagaad zaaval virustei gazar ochdog um ???
Зочин 2020-06-19 172.58.59.222
Yalaltiin bayart oroltsoh gej bna
Зочин 2020-06-19 89.131.18.220
Muu er daind huuruv
Хэлэх үг олдсонгүй 2020-06-19 202.70.34.38
Монголчууд бид ч их завтай байна дөө. Баахан мэдэмхийрсэн нөхдүүд л цахимаар дүүрэн байх юм.
Tsereg 2020-06-19 69.181.30.151
Хэнд хууль үйлчилж хэнд үйлчилдгүй юмбээ? Хэн явж болдог хэн болдгүй юмбээ? Наадмаар бөх баридаж болдог сагс, хөл бөмбөг, волебол гээд бусад нь болдогүй юмуу? Нөгөө шудраг ёс хаана бна? Хуулийн өмнө бүгдээрээ тэгш энэ тэр хаана бна? Хэнээс асуухвээ?
Амарсайхан гэж бух шиг хачин залуу. Нэг их авьяастай ч амьтан биш дээ 2020-06-19 139.5.216.56
Жүжигчин Б.Амараа: Эрхэм Ардчилсан Нам чамаас би айж байна .
Mate 2020-06-19 43.228.131.42
Энэ бол Бурам мэт сэтгүүлчийн асуудал биш. Монгол улсын гадаад бодлогын асуудал.
зочин 2020-06-19 192.82.65.120
Ганц хайрцаг цэргийг ирэхээр нь хяналтандаа авч дөнгөх байх аа.
зочин 2020-06-19 66.181.161.24
ШҮҮМЖЛЭГЧИД ХЭТ ОЛШИРЧЭЭ. ШҮҮМЖЛЭХГҮЙ СЭДЭВ Ч ҮЛДСЭНГҮЙ.
Зочин 2020-06-19 27.123.214.2
тангараг өргөсөн цэрэг танкаар дайруулсан ч яах ч үгүй
huurhii 2020-06-19 66.181.161.33
holuur yavsan gaig uuruu duudlaadaa jonhuu uuruu tsug ochikh heregtei
Зочин 2020-06-19 150.129.141.52
Холуур явсан гайг өөрөө дуудна гэдэг чинь чартер нислэгүүд байх. энэ удаа өндөр хамгаалалттай оролцоход яах ч үгүй
иргэн 2020-06-19 66.181.188.168
ЗА БУРАМ ГУАЙ ЭНЭ БОЛ НЭР
ТӨР АЛДАР ГАВЬЯАНЫ ХЭРЭГ ШҮҮ
Зочин 2020-06-19 64.119.22.193
Бялдуучлал, долигнож Оросын ивээлд үлдэх арга л даа. Монгол цэрэг оролцох асуудал огт биш.
Зочин 2020-06-19 103.206.195.230
Тэднийг өдий зэрэгт хүргэсэн тул өвчингүй ирнэ… Буянт буурлаа дээдэлцгээе
Зочин 2020-06-19 202.70.34.114
ХЯНААД Л БАЙГАА БИЗ ДЭЭ НЭМЭР БОЛОХГҮЙ БАЙЖ ДУУГҮЙ ХАРААД БАЯЖ БАЙ