Ц.Магалжав: Энэ жилийн наадамд Э.Оюунболд барилдах боломжгүй | News.MN

Ц.Магалжав: Энэ жилийн наадамд Э.Оюунболд барилдах боломжгүй

Ц.Магалжав: Энэ жилийн наадамд Э.Оюунболд барилдах боломжгүй

Ц.Магалжав: Энэ жилийн наадамд Э.Оюунболд барилдах боломжгүй

Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа


-Урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Цагаан сарын барилдааныг УОК-ын шийдвэрээр хориглосон. Харин наадмын бөхөө барилдуулахаар боллоо, гэхдээ үзэгчгүй. Бөхчүүд энэ шийдвэр хэр хүлээж авсан бэ?

-Энэ жилийн наадам цар тахлын дэгдэлттэй таарч байгаа тул хязгаарлагдмал орчинд, Улаанбаатар хотоос 80 километрын зайд орших Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт зохион байгуулагдана. Энэ нь олон хүнийг бөөгнөрүүлэхгүй, наадамчин олны дунд эрсдэлтэй байдал үүсгэхгүйн тулд хийж байгаа ажил байх. Нөгөө талаас нь харвал наадам олон жил нэгэн хэвийн хэвшмэл байдалтай байсныг өөрчилж үзье гэсэн санаа байж болно. Техник, технологийн дэвшлийг ашиглан Монгол наадам, Монгол үндэсний бөхийг олон нийтэд, дэлхийн дахинд сурталчлах боломж гэж зохион байгуулагчид үзэж байгаа хандлагатай  байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгээс жижиг талбайд зохион байгуулагдах бөхийн барилдааныг чанарын өндөр түвшинд олон талаас нь бичиж бөхийн барилдааныг илүү ойроос үзэгчдэд харуулахаар зорьж байгаа.

Ер нь Монгол наадмын бүтэн бичлэг архивт хадгалагдаж байгаагүй юм билээ. 512 бөх улсын их баяр наадамд зодоглох бол аймгийн наадамд 128 бөх, сумын наадамд 64 бөх тус тус зодоглох ба Үндэсний их баяр наадам улс орон даяар ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа.

-Бөхийн барилдаан Төв цэнгэлдэхэд биш  13-р зуун цогцолбор жуулчны баазад болно гэсэн шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах комиссоос гаргалаа. Тэнд бөх барилдах боломж хэр вэ. Иргэдийн хувьд үүнийг эсэргүүцэж байна?

-Монголын наадмыг сурталчлан таниулж байгаа учир хиймэл зүлэг дэвсэхгүй, бөхийн барилдааны талбай тэгшхэн, байгалийн зүлгээрээ байгаа гэсэн мэдээллийг өгсөн.

-Бөхийн холбооны зүгээс бөхчүүд болон бөхийн галуудад ямар зөвлөмжийг өгч байгаа вэ?

-Үндэсний бөхийн салбар хорооноос холбоонд чиглэл өгч байгаа. Нийслэлээс зайдуу наадам болох учир хувийн бэлтгэлээ сайн хангах, бөхийн галуудаас нэг багш, дасгалжуулагчид наадмын талбайд орох мандат өгнө гэж заасан. Бөхийн галуудад баяр наадмын бөхийн салбар хорооныхон очиж яриа таниулга жил бүр хийдэг.  Нэгдүгээрт допинг, сэргээштэй холбоотой, хоёрдугаарт засгийн газраас 2018 онд баталсан баяр наадмын бөхийн барилдааны дүрэм гэж бий, үүнд орсон нэмэлт өөрчлөлтийг танилцуулдаг. Энэ жилийн хувьд дотооддоо цар тахлыг алдаагүй учир бөхийн галууд хэвийн бэлтгэл, сургуулилтаа хийж болно.

-Улсын их баяр наадамд зодоглох бөхчүүдээс шинэ коронавирусийн шинжилгээ авна гэсэн. Хэзээнээс авах юм?

-Одоогоор энэ асуудал яригдаж байгаа. Дотооддоо цар тахал алдаагүй мөн гадаадаас ирж буй хүмүүсийн давтан шинжилгээний хариу яаж гарах вэ гэдгээс шалтгаалах учир яг эцэслэн шийдвэр гараагүй. Нөхцөл байдал хэвийн үргэлжилвэл бөхчүүдийг нарийвчилсан шинжилгээнд хамруулахгүй, халууныг нь үзэж барилдуулах боломжтой гэж үзэж байгаа.

-Улс, аймаг, сумдын наадмын цолонд өөрчлөлт орох уу?

-Яг л баяр наадмын тухай хуульд зааснаараа барилдаан явагдана. Аймгийн наадамд 128 бөх барилдах тул аймгийн харцага цол авах бөх гарахгүй гэсэн үг.

"БӨХ ХҮНИЙ ХУВЬД НААДАМ ТАСРАХГҮЙ БАЙГААД ТАЛАРХАЛТАЙ  БАЙНА"

-Саяхан харцага, начин цолтнуудын халз барилдаан үзэгчгүй зохион байгуулагдлаа. Нэг тийм уран гоё, хурц барилдаан гарахгүй байгаа ч юм шиг санагдсан. Та бөх хүний хувьд хэлэхэд үзэгчгүй барилдах нь бөхчүүдэд хэр нөлөөлдөг вэ?

-Ард түмэн, үзэгчид бол Монгол бөхийн барилдааны салшгүй нэг хэсэг. Гэвч энэ жил дэлхий нийтийг хамарч буй цар тахлын улмаас үзэгчгүй хийхээр шийдвэрлэсэн. Бөхчүүдийн хувьд ийм нөхцөлд наадамд барилдаж байгаагүй тул мэдээж  сэтгэлзүй өөр л байх болов уу. Бөх хүний хувьд наадам тасрахгүй байгаад талархалтай  байна. Учир нь Монгол наадам өмнөх 20-р зуунд ганц удаа л тасарсан байдаг, энэ нь 1920 он. Энэ нь 1919 оны наадмын дараа буюу 10-р сард харь улсын цэрэг хүч түрэмгийлэн ирж Монгол Улсын автономит эрхийг үгүй хийж 1920 онд цагаан сар, наадамгүй өнжсөн байдаг. Энэ байдал нь 1921 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэнг бид бүгд мэднэ. Ер нь Монгол бөхийн оноо данс 1837-1912 оны сүүлийн Даншиг наадам, Г.Вандан аваргын үе буюу 1913-1919 оны Арван засгийн наадмын данс бүртгэл байдаг. Харин 1920 оны наадмын бөхийн барилдаан гэж тэмдэглэгдээгүй нь дээрх үймээн самуунтай холбоотой болов уу даа. 1921 оны зургадугаар сард Сэлэнгийн Алтанбулагт Солдат толгой гэдэг газарт 96 бөх барилдаж одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Данигай” хэмээх Дугаржавын Дамдин түрүүлж мөн хошууны Бат-Очир начин үзүүрлэж Орхонтуулын В.Гоонос гэдэг бөх шөвгийн гуравт үлдсэн. Энэ наадамд сурын харваа болоогүй мөн Төр засаг, цэргийн удирдлага болох Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар байгаагүй гэж түүхэнд тэмдэглэсэн байна. Харин  долдугаар сарын 11-ны өдөр Хүрээнд ард олон морин цагт цуглаж хоёр насны морь уралдуулж, 124 бөх барилдаж Засагт ханы Сартуул гүний хошуу одоогийн Завхан аймгийн “Солгой” хэмээх Сундуй заан долоо давж түрүүлэн, Түшээт ханы Буянтогтох начин, Сайн ноён ханы хоёр бөх болох  “нохой” хэмээх Гомбо, “хэрээ” хэмээх Дэмбээ нар шөвгийн дөрөвт үлджээ гэж бөхийн оноо дансанд бичигдсэн байдаг. Сурын харваанд Д.Сүхбаатар жанжин 20 сумаас 20 онож түрүүлсэн гэж Партизан Ж.Дамдин гуай Монгол бөх номондоо бичиж үлдээсэн байдаг. Үүнээс харахад бидний өвөг дээдэс эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг зүйлээ олж авсан, их хөөр баяраа  богинохон цагт ч болтугай тэмдэглэн ирсэн нь харагддаг. Монгол хүн билгээр гэдэг дээ. Үүнийг төр засгаас бодолцож баяр наадамаа өнжөөхгүйгээр зохион байгуулж байгаа байх.

"ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ МАРГААН БАЙХГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО"

-Монгол бөхийн холбоо хамгийн их хэл ам, хэрүүлтэй газар. Хоёр хуваагдаад "Бөхийн өргөө"-гөө булаацалдаж зодолдоод Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр тэргүүнтэй болчихсон байсан. Байдал одоо намжсан уу?

-Аль 2002 оноос эхэлсэн холбооны маргаан 17 жилийн дараа буюу 2019 оны есдүгээр сард маргалдаж байсан талууд болох “Гацуурт” ХХК-ийн захирал Хөдөлмөрийн баатар Л.Чинбат, Дархан аварга А.Бат-Эрдэнэтэй уулзаж, Л.Чинбат захирал өөрт байсан тамга, гэрчилгээг хүлээлгэн өгч, нэгтгэн бөхийн холбоог тойрсон асуудалд цэг тавьсан. Хоёр холбоо бий болоод байсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Л.Чинбат тэргүүнтэй, холбооны  цэцдийн зөвлөлийн дарга нь Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар гуай байсан бол манай холбооны Цэцдийн зөвлөлийн дарга буюу ТУЗ-ийн дарга нь Г.Өсөхбаяр аварга одоо байгаа. Б.Бат-Эрдэнэ аварга маань ажил, үүргийн байдлаасаа шалтгаалан өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр бөхийн холбооны тэргүүний албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Хоёр цэцдийн зөвлөлийн дарга бид хамт уулзаад Цэцдийн зөвлөлийн хурал, үүнээс товлогдох "Их-эе" хурлыг даруй хийхээр төлөвлөж байгаа.

Одоо үндэсний бөхөд маань энэ холбооны асуудлаар ямарч маргаан байхгүй гэж үзэж болно

– “Их-Эе” хурал цар тахалтай холбоотойгоор хойшлогдсоор байгаа.Хурлаа хэзээ хийх санаатай байна. Үндэсний бөхийг шинэчлэл үгүйлэгдсээр байгаа. Таныг энэ шинэчлэлийг хийж чадна гэсэн хүлээлт бөх сонирхчдын дунд бий?

-Холбооны удирдлагын маргаанаас болж олон жил зөрчил үүсч ирсэн. Одоо холбоо маань "Их-эе" хурлаа цар тахлын дараа өндөр ирцтэйгээр хийж, бид дараагийн залуучууддаа ямар нэгэн маргаан үймээнгүй, дүрэм журам нь цаг үетэйгээ нийцсэн үлгэр жишээ холбоог бий болгоход бүгд анхааран оролцох хэрэгтэй. Энэ холбоог, энэ Бөхийн өргөөг бий болгоход өмнөх ахмадууд их хичээж ирсэнг бид ойлгож л явна. Одоо бидний үүрэг үүнийг нь хууль дүрмийн дагуу цэгцэнд нь оруулаад өгөх. Ганц бөхийн нэр хүнд ч унаад байгаа биш, монголд бүх л салбар уналтын байдалтай байна. Сайн нэртэй зүйл ч ховор болж, шүүмжлэлийн давалгаа бүх улс орон даяар нөмөрсөн. Үүнийг бөхчүүд маань сайн ойлгож байгаа, яагаад гэвэл тэд бусад салбарынханаас арай илүү хүндлэлийг мэдэрч ирсэн. Уулзсан, таарсан ахмад, дунд, залуу бүх л бөхчүүд маань одоо маргаан зөрчил гэж зүйлийг байхгүй болгоё, үүнд бүгд хичээе гэж байгаа.

-Өнгөрсөн нэгдүгээр сард бөхчүүд холбоондоо шаардлага тавьсан. Тэд допинг, сэргээштэй нэр холбогдсон 38 бөхийн нэрсийг ил зарлахыг шаардсан. Энэ  асуудал яагаад таг болчихов. Э.Оюунболдын асуудлаас болсон уу?

-Өнгөрөгч нэгдүгээр сарын 26-нд нэр бүхий бөхчүүд 262 бөхийн гарын үсэгтэй бичгийг үндэсний бөхийн холбоонд авчирч өгсөн. Энэ бичигт хоёр зүйлийн тухай дурдсан. Нэгдүгээрт цэцдийн зөвлөлийн хурлаа зохион байгуулж “Их-эе” хурлыг зарлуулах, хоёрдугаарт нь допингтой холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийг шаардсан. Хурлууд бол цар тахлаас болж хойшлогдоод байна.

Допингтой бол холбоо эвлэрэхгүй. Шударга бус зүйл ер байж болохгүй. Олон нийтийн сүлжээнд “38 нэр бүхий бөх допинг, сэргээштэй холбогдсон бөгөөд хэргийг АТГ шалгаж байна” гэсэн мэдээ гарсны дагуу өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр АТГ-т шалгаж байгаа хэргийн мөрдлөгөд нөлөөлөхгүй бол тодруулга өгөөч гэсэн хүсэлт илгээхэд АТГ-ын зүгээс гуравдугаар сарын 6-нд хариу мэдэгдлийг явуулсан.

Тус газрын зүгээс “Допингтой холбоотой хэргийг хянан, шалгаж байгаа тул тодорхой мэдээллийг өгөх боломжгүй байна” гэсэн хариуг явуулсан. Одоо л допинг гэж зүйлийг дарж авахгүй бол хэзээч арилахгүй зүйл болно.

-Сая шүүх  Э.Оюунболдод холбогдох хэргийг хянан үзээд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзсэн.  Баяр наадмын комисс түүний барилдах эрхийг хоёр жилээр хасч, цолыг нь хураах шийдвэр гаргасан. Гэхдээ Ерөнхийлөгч зарлиг гаргаж энэ асуудлыг эцэслэнэ. Хэрвээ Э.Оюунболдын асуудал нэг тийшээ шийдэгдэж чадалгүй улсын их баяр наадамтай золговол түүнийг барилдуулах уу?

-Үндэсний Их Баяр Наадмын бөхийн барилдааны тухай хууль гээд засгийн газар 2018 онд баталсан. Энэхүү хуулинд бөхийн барилдаантай холбоотой хэд хэдэн  заалтуудыг оруулсан байдаг. Мэдээж бөхчүүдийг цол, эрэмбийн дагуу бүртгэх, барилдуулах мөн допингийн ямар нэгэн асуудалд холбогдсон бөхийг бүртгэхгүй гэсэн заалт бий. Энэ бол хуульчлагдаад явж байгаа тул энэ жилийн хувьд Аварга Э.Оюунболд барилдах боломжгүй.

– Э.Оюунболдын давааг хүчингүйд тооцож, түүнд унасан бөхчүүдийн цол, чимгийг нөхөн олговол бөхчүүдийн эрэмбэ хэрхэн өөрчлөгдөх вэ?

-Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгч л зарлиг гаргаж бөхчүүдэд цол олгож, мөн цолыг нь хураадаг.

"МОНГОЛ НААДАМ МААНЬ БОЛДГООРОО САЙХАН БОЛОХ БАЙХ"

-Допингтой нэр холбогдсон бөхчүүд орон нутгийн наадамд барилдсан гэх хэрэг гарсан. Үүн дээр бөхийн холбоо ямар арга хэмжээ авсан бэ?

-Биднийг холбооны ажлыг авахаас өмнө хуучин удирдлагууд заал танхимын барилдааны үед допингийн шинжилгээ авсан. Энэхүү шинжилгээгээр таван бөх допингтой холбогдож, хоёр жилээр эрхээ хасуулсан. Яг энэ үетэй үндэсний бөхийн холбооны маргаан давхцсан учир маргалдаж байгаа нөгөө тал маань шүүхэд хариуцагч болж орсон. Үүнээс болж бас л маргаан болсныг та бүхэн мэдэж байгаа. Маргаантай үед холбооны байдал суларсныг ашиглаж 5 бөхөөс 3 бөх нь орон нутгийн барилдаанууд барилдсан. Энэ бол хувь хүний ухамсарын асуудал л даа. Хариуцлагаа нэгэнт хүлээсэн хүмүүсийг одоо яриад яахав 2019 оны арванхоёрдугаар сараас эдгээр бөхчүүд эрхээ хасуулсан хугацаа нь дуусаад эргэн барилдах боломжтой болсон.

-Ард иргэдийн бөхчүүд найраа хийдэг гэж ярьдаг. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Хүн хоорондын харилцаа л болсон хойно багш нь шавийгаа, нутгийн ах нь нутгийн дүүгээ дэмжих тохиолдолууд өмнө нь байсаар ирсэн. Одоо байж ч байна. Үүнийг худал гэхгүй. Илт худал барилдаануудад үзэгч олон дургүйцдэг. Ийм барилдааныг л бага болгох хэрэгтэй байхдаа.

Гурван жилийн өмнө байх С.Мөнхбат аварга найз Ө.Бат-Орших гарьдад долоогийнн даваанд элэг бүсээ тайлаад өгснийг ард түмэн учиргүй их шүүмжлээгүй л байх. Буруутгаад байхад ч хэцүү.

Харин үзэгчид бол өмнөх жилийн наадмын С.Батсуурь аварга С.Мөнхбат аваргыг долоогийн даваанд амлаж яс барилддаг шиг барилдааныг хүсээд байдаг. Олон сайн залуучууд өрсөлдөж байна, цаашдаа ч төрөн гарна, тэгэхээр тэнцүү өрсөлдөөний дүнд найраа гэдэг зүйл уг нь шахагдсаар л байна. Одоо улсын цол авч байгаа залуучууд нь ид барилдаж буй аварга арслангуудаа давж цол авдаг болж байгаа нь үүний илрэл нь юм даа.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Та наадамчин, олондоо хандаж үг хэлээч.

-Монгол наадам маань болдгоороо сайхан болох байх, маргаан будлиангүй сайхан барилдаан, наадам болоосой, бөхийг шимтэн үздэг, бөх сонирхогч ард олон минь эрүүл энх байж, сайхан наадаарай гэж хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЛУВСАНДОО 2020-06-19 103.229.122.118

ҮХСЭН ХОЙНОО БАРИЛД. ГАХАЙ ШИГ ЗОВЛОГОО ДААЖ ЯДСАН ЮМНУУД ДАВХАРААРАА УНАХЫГ МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХ ГЭДЭГ ЮМ УУ? ЕӨК БАТТУЛГА МИНЬ! ТӨР ЗАСАГ МИНЬ! МҮБХОЛБОО МИНЬ! ҮНДЭСНИЙ БӨХӨӨ ЗҮГЭЭР Л ЭЛДЭВ ДҮРЭМ ЖУРАМГҮЙ ОРХИЖ ҮЗ. ЭНЭ БОЛ ХУУЛЬ ДҮРЭМ ТОГТООЛ ШИЙДВЭРГҮЙГЭЭР ТҮМЭН АРДЫН ДУНДААС ТӨРӨН ГАРСАН УРЛАГ. ЗҮГЭЭР ОРХИЧИХ АЯНДАА ЖАМ ЁСООРОО БОЛНО. ХАЛТМАЙ ГУАЙ САЙН ЗАСУУЛ САЙН ХҮН БАЙСАН ДАА. ХОЁР МӨНХ ЦЭРЭНТОГТОХ ХАДБААТАРААР МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХ ТӨГСӨЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ

Avatar

bi bol buhiin fen 2020-06-19 203.91.115.251

magaljav sn udurdagch menejer hun bas sain buh

Avatar

bi bol buhiin fen 2020-06-19 203.91.115.251

zaluu abarginhaa tuluu uilj suuna. hereglesen ch umuu ugui um uu hen medehiin. ter uuruu hereglehgui ni unen. muu mongol bish novshnuudiin hiij bgaa ajil

Avatar

Зочин 2020-06-19 202.126.90.153

Magaljav mundag zaluu shuu. Odoo tur zasgiin huvid ch gesen iimerhuu chadaltai zaluusaa gargaj irj udirduulah tsag ni bolson gej boddog

Avatar

Зочин 2020-06-19 98.253.30.34

Ingeed boloh gazraa medeelchiheer chin harin ch humuus unegui ochij uzey geed shavdag iym bishuu. Unen utaggui humuus iymaa. Eren ingen ingen naadam hiih ymar ch shaardlagatai iym ter zardlaa ene heden ajilgui orloggui blood bgaa jijig business uuddee huvaagaad ogchihgui dee.

Avatar

Zochin 2020-06-19 66.181.184.171

alert(1)

Avatar

Монгол улсын иргэн 2020-06-19 202.9.46.102

Элэнцгийх нь наадам бэ. Баттулга, Энхтүвшин хоёрт зориулж татвар төлөгчдийн мөнгөөр наадам хийж хэдэн тжрбумыг иджх гэж байгаа юм бэ. Наад хэдэн тэнэг, шуналтай бөхчүүд чинь монгол улсад юу хийсэн юм бэ. Ажил хийж үзсэн үү. Татвар төлж үзсэн үү. Битгий солиотой юм ярьж хийрхээд бай зөнөг Энхтүвшин, тэнэг Баттулга хоёроо. Бусад луйварчид нь сонгууль гэж шоудаад завгүй. Монгол улсыг сөнөөх гээ энэ шуналтнууд

Avatar

ж****а нарт 2020-06-19 66.181.161.40

Муу ж****а минь чамд монгол наадам таалагдахгүй байгаа бол тэр гадаадруугаа зайлж болно шүү, хэн ч хүчилж үз гээгүй байна.

Avatar

Зочин 2020-06-19 192.82.68.202

Yндэсний бех гээч юм ингээд хэруулдээ живээд арван хар нугэлийнхээ замаар ороод баяртай болов оо хеерхий, одоо энийг хэн узэж, сонирхох вэ дээ

Avatar

Боржигон 2020-06-19 66.181.161.40

Чамаас бусад нь үзэж хүндэтгээд явна за юу .
Дэлхийд жилд ганцхан болдог монгол наадмаа харааж зүхэж суугаа та нар мэтийн хог шаарнуудыг ямар үхсэн ацных нь монгол гэхэв дээ э****з хурлийз нохойн бааснууд л байгаа биз

Avatar

Зочин 2020-06-19 202.21.107.69

Mongoliin gesen buh umiig harluulj baidag zaluu ueiin buhel buten trolliin armi bii bolson. Mongoliin gesen buh zuil ustsah ued ted hogshirch amaa barih bolno.

Avatar

Ganaa. 2020-06-19 89.131.18.220

Mongolyn geh vnet zvilsiig iim mayagtai bhyg harah yg hvsehgvidee l hvmvvs ingej buhimdaad bgaa wm sh dee. Arhi, doping, mungu, avgai solilt, hvn **** hvree talna, davaa naimaaltsana, nutgiin zuvlul gej neg wm garval vvsel ni todorhoigoo baahan mungu edend tsutgana, ulsad ajillah gvi tatvar tuluhgvi, chavgants shig hervvl ch, ev tvnjingvi iim yavdag jorlonguudaas bolchihood bna sh de. Gartaa bagtahgvi Tom hurug, gaans, emeel geed soliorchihson wmnuud l bna sh dee Udval hvmvvs ednees jigdhine

Avatar

Үнэн 2020-06-19 66.181.161.40

Юу үнэн энэ үнэн, үнэхээр харамсалтай , өв уламжлал руугаа нулимаад хэвтэж байгаа чяцганууд өөрсдийгөө монгол хүн гэж хэлхээсээ ичих хэрэгтэй

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-06-19 202.9.46.98

СТАНОЗОЛ СТАНОЗОЛОЛ ГЭДЭГ ЧИНЬ ХОЁР ӨӨР ЭМ ШҮҮ ОДОО БОЛТОЛ ХЭРЭГЛЭСЭН ЭМИЙН ЖАГСААЛТЫГ ИЛ ТОД ЗАРЛАХГҮЙ БАЙГАА

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-06-19 202.9.46.98

ОЮУНБОЛДЫГ МУУХАЙ ХЭЛМЭГДҮҮЛЭЭД БАЙГААМ БИШҮҮ ЯГ ЯМАР УУСАНЫГ НЬ ЗАРЛААЧЭЭ АНХ ЭНХТӨШИН ДАРГЫН ЗАРАЛСАН 4 ЭМНИЙ ХОЁР НЬ ШЭЭС ХӨӨХ ХАЬАН БУУРУУЛАХ ЭМ НӨГӨӨ ХОЁР НЬ ЗҮРХНИЙ СУДАС ХАМГААЛАХ ЭМ Л БАЙСАН ШҮҮДЭЭ ТЭР ЭМҮҮДИЙГ УУЛАА ГЭЭД ХҮНИЙ БЯР ТЭНХЭЭ НЭМЭГДДЭГГҮЙ ЮМ БИТҮҮ Л ХАРДААД ХУДЛАА ПИАРДААД БАЙХ ЮМ
ИД НАСАНДАА ЯВАА БОСОО АВРГАА ИНГЭЖ ГУТААХ НЬ ТӨР ТҮМНИЙ ҮЙЛ ХЭРЭГТ МУУГААР ТУСДАГ ТҮҮХТЭЙ ХЭНТИЙГЭЭС АВАРГА ТӨРЖ ХЭНТИЙ НУТГИИЙН ХҮН ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРСАНЫГ БУУЛГАХ УЛС ТӨРЧДИЙН АРГА Ч МАГАД

Avatar

Зочин 2020-06-19 202.126.88.131

Шударга ёс хууль барих гэхээр оркууд яагаад эсэргүүцээд байдаг юм вэ. Юм чинь шат дараалал цаг хугацаагаар явагддаг, дараа дараагийн бөхүүд сургамж авна шүү дээ, ингэж байж бөх чинь хөгжинө биздээ. Тэгээд ч Оюунболд шалчгансан банди л байна л шдээ барилдах нас байна хугацаа байна дэлхий сөнөж байгаа юм шиг ярих юмаа сэтгэдэл бичсэн оркууд

Avatar

Ganss 2020-06-19 89.131.18.220

Odoo ene buh nertei demii Mahan bumbug, gvzeenvvdiig vzdeg hvn ih hovor boljee. Ene chigeeree bval ene buh sununu shvv. Ardyn huvisgal yn 99 jiliin naadam ene ter geed hereggvi wm bna daa Hudal shaaj erunhiilugch bolson buh Tenegtulgyn anh dugaar naadam geed tsollochihmoor wm. Ene Hvrelsvh, Battulga, Nyamdorj, Erdene gesen nuhdvvd zailj dald orog

Avatar

Жирийн монгол 2020-06-19 66.181.161.40

Чамшиг троллуудад махан бөмбөг шиг санагдах нь арггүй, яагаад гэвэл толгой хоосон мэдлэг боловсрол гэхээр юмгүй хар масс учираас , аль ч нийгэмд та наршиг эр лийз хур лийз нь мэдэгдэхгүй нөхдүүд байсан юм. Тэд нарын үргэлжлэл гээд өөрсдийгөө ойлгож болно троллоо

Avatar

Зочин 2020-06-19 43.242.243.70

Оюцунболдыбн ыбарилдах эрхийг 2 жил ыболгодог нь зөв харин ямар чё байсан унасан бөхөд цол өх нь монгол бөхийн жудагт нэг л тиймхэн

Avatar

Зочин 2020-06-19 49.0.212.45

гэрээрээ зодоочдыг анхнаас нь барилдуулахгүй байх. аварга гээд бөөн хүндлэл ирнэ. буруу болчоод. дүрэм нь ажиллахгүй байгаа нь үнэн шд.

Avatar

Зочин 2020-06-19 49.0.212.45

аль алиныг нь шийтгэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-06-19 43.242.243.70

хэт тарган быөхийг яаалтай юм вэ дээ жингээр хязгаарладаг ч юм у

Avatar

Зочин 2020-06-19 202.55.188.94

Магалжаваа Сүхбаатараас авсан ноолуурын мөнгөө өгөөч ээ новшоо

Avatar

Зочин 2020-06-19 43.228.131.45

Батсуурийн "завьж" мэх хийж түрүүлдэг жилийн барилдаан допинг хэрэглэсэн байж магадгүй ихээхэн сэжиг дагуулдаг

Avatar

Зочин 2020-06-19 49.0.212.45

цавь руу ч гар нь яваад л. их эвгүй савартай. савсгар, хий ихтэй. битүү шөл хийж ууж баймаар гар.

Avatar

Зочин 2020-06-19 66.181.179.210

1 jil naadam khiikhgui baisan ni deer sh dee…

Avatar

Зочин 2020-06-19 66.181.161.15

Энэ малд унасан бөхчүүдийн цолны шагнал урамшууллыг гаргуулж хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй.Нүдэнд бүү үзэгдүүл энэ гөлөгөө.

Avatar

Иргэн 2020-06-19 43.228.130.69

Энэ зун хэрүүл заргагүй, допинггүй хүүхдүүдийг барилдуулбал сонирхолтой наадам болно доо.

Avatar

Зочин 2020-06-19 202.179.25.168

2 жил эрхээ хасуулсан яаж барилдахав. Ар өврийн хаалгатай зэвүүн н**ш байна лээ барилдах болчихсон шаажийж ч магадгүй.

Avatar

Зочин 2020-06-19 66.181.161.34

Ерөөсөө барилдаж яахымбэ, Магалжав аа! Хэн барилдах гээд байгаан? Та нар бөхчүүдийнхээ дунд судалгаа явуулсан юмуу? Ер нь хүмүүс бөх гэхээр бөөлжис огиудас нь хүрдэг болж байгаа байх шүү.

Avatar

Зочин 2020-06-19 192.82.72.51

Чиний бичснийг хараад харин бөөлжис хүрчлээ

Avatar

Зочин 2020-06-19 202.55.188.81

Оюунболдоор туг тариад өнгөрөх гэж байгаан биш биз дээ, тэр 38 бөхийн асуудлыг ил гаргаж үнэн мөнийг олох хэрэгтэй, Монгол үндэсний бөх ийм байдлаар үргэлжлэл хэцүү л юм болох байх!

Avatar

Иргэн 2020-06-19 66.181.161.72

Барилдлага гээд ковидыг устгахгүй.бөх гэж допинг хэрэглэсэн найрлагын бөхчүүдийг хэн шүтэх вэ?ядаргаатай гахай шиг таргалсан боловсрол мэдлэг дульхан дээрэнгүй намайг хэн хэлэхэв гэсэн шинжтэй улс орныг цөлмөсөн хэнд хэрэгтэй юм.найраа хийдэг бөхчүүдээс яадаг бнаа.энэ өвчин ийн хажууд бас юу вэ?хэн сонирхдог юм бэ

Avatar

Зочин 2020-06-19 73.92.12.67

Харин наадмын тухайд ,олон зуун жил,дайн байлдаан болж байсанч монголчууд наадмаа хийж байсан гэж дээр дооргүй л жишээ татаж байна. Монголд өнгөрсөн зууны эхээр европод дэлгэрч,30 сая гаруй хүний амийг авж одсон Испанка нэрт тахал дэлгэрч байгаагүй болоод л тэгэж ярьж байгаа байхдаа. Одоо энэ covid-19 -өөр дэлхийн 8,5 сая гаруй өвчлөөд байна,хагас сая гаруй хүн амь насаа алдчаад байна,минут болгонд хүн үхэж,тусаж байна. Нэг л алдвал ямарч хөгжилтэй орон барьц алддагийг бид харж байна…Хэцүү шүү

Avatar

Зочин 2020-06-19 73.92.12.67

Тэнгэр заяатай монголчуудыг бурхан өхшөөж,вакцин,эмтэй хор хохиролгүй золгуулах болтугай

Avatar

Эргүй малнууд 2020-06-19 202.55.188.88

Наад гаадамаа больж зү залуу

Avatar

Zochin 2020-06-19 64.119.21.8

Za ene Magaljav ch medehguide Baterdenii buunii nohoi shu de, buheldee shudarga bus humuus bhad nam jim met haragdavch tsaanaa idee buglaa n baij l bdag. Hezee hagardiin boldo

Avatar

МАГАЛЖАВТ ИТГЭЖ БАЙНА. ЧИ ЧАДНАА. АМЖИЛТ 2020-06-19 202.179.26.105

САЙН БАЙНАА ДҮҮ МИНЬ. МОНГОЛ ТҮМНИЙ СЭТГЭЛИЙН ИХ АМАР АМГАЛАН, БАЯР ЦЭНГЭЛИЙН ОХЬ , ӨВ СОЁЛЫН ИХ УЛАМЖЛАЛЫГ ҮЕИЙН ҮЕД ӨВЛҮҮЛЭН УЛАМЖЛАХ , САЙН САЙХАН АВЧ ЯВАХЫН ТӨЛӨӨХ АРИУН САЙХАН ҮЙЛСЭД НЬ ИХ АМЖИЛТ БҮТЭЭЛИЙГ ХҮСЬЕ. ЧИ ЧАДНА. ТА НАР ЗАЛУУЧУУД ЧАДАХ Ч УЧИРТАЙ.

Avatar

Зочин 2020-06-19 66.181.161.19

Найраа гэж амны уншлага болсон бөөн хардлагыг болимоор их аварга Мөнхбат. Шээснийхээ газраас холдож үзээгүй юмнуудын цуу яриа гэж нэгэтээ хэлж байлаа.найрах гэж чухам чухал юм уу хааяа ам хэлээ ололцож болохгүй юү байгаа юм.үхсэн нохойн бааснууд аа.үүнд цэг тавь.

Avatar

Зочин 2020-06-19 73.92.12.67

Энд Оюунболдын барилдах эсэх асуудал сонин биш,харин тэр малын допинг хэрэглэсэн асуудал яагаад жил тойрон шийдэгдэхгүй явсаар одоо хүрэв гэдэг асуудал л сонин. Энэ этгээдэд дэлхийд алдартай Toyota корпораци анх удаа цомоо гардуулсан байгаа,,допинг хэрэглэсэн бөх түрүүлдэг гээд монголыг сонирхогч улсууд,цаашлаад дэлхий шуугина. Энэ л Оюунболдын хэргийг сунжруулж,улмаар чимээгүй дарах оролдлогын домьёо нь болуу,тэрнээс энэ малын хэргийг шийдэх амархан шүү,

Avatar

Зочин 2020-06-19 73.92.12.67

ДНК- ийн шинжилгээгээр 40,50 жилийн өмнө үйлдэгдсэн цуврал аллагын эзнийг олж байна. Шинжлэх ухаан асар их хөгжсөн шүү. Энэ этгээд солонгос явах хэрэг ч байхгүй,олон гэрчтэйгээр шүлсийг нь тусгай саванд аваад л со явуулчих,шээс сольсон эсэх нь тодорчино. Харин АТГ үнэхээр шээс сольдог хүмүүсийг мөрдөж байгаа бол Оюунболдын хэргийг тусгаарлаад л шинжилгээгий нь хийлгэчих байсан,тэгээгүй…… Энд л ямар нэг но байгаад байна,жил боллоо,яасан ч мөрдөж дуусдаггүй юм ??????? Сонин байгаа биз ?????

Avatar

Зочин 2020-06-19 103.212.117.187

Тэгвэл хэдэн жилийн өмнөх Сүхбат новшын допингыг гаргаачээ

Avatar

зочин 2020-06-19 66.181.166.196

Одоогийн мөнгол үндэсний бөх ямар ч мэх, уран барилдаангүй, зөвхөн жин массын өрсөлдөөн болж хувирсан, сумогоос ч долоон доор дээрээс нь найраа, допинг нь нэмэгдээд ирэхээр тийм заваан юмыг хэн ч сонирхохгүй нь ойлгомжтой, тэгэхээр бөхийн холбоо энэ тэрүүд нэг их гийгүүлж, хүнд хэрэгтэй юм хийж байгаа дүр үзүүлж шоудахаа боливол таарна

Avatar

Зочин 2020-06-19 100.15.93.159

Оюунболд аварга гэчихжээ бас.Ба багшийнхаа заавраар яваад баларлаа даа

Avatar

Зочин 2020-06-19 192.82.78.176

Zuv shudarga baihiig husie

Avatar

Зочин 2020-06-19 27.123.213.62

Энэ наадам ялсан намын наадам. Юун хорио цээр. Ноёдын наадам болоод харц ард нь гэртээ зурагтаа үзэж наадах болно.

Avatar

Зочин 2020-06-19 43.242.243.70

бүх хүмүүс л зурантаар үзнэ шүү дээ

Avatar

Зочин 2020-06-19 202.21.109.38

Сайхан бөхийг хэлмэгдүүлж байна. Бөхийн холбооны заваан хэрүүлээс бузартлаа.

Avatar

Зочин 2020-06-19 72.196.192.250

Mongolchuud buhchvvdee teneg gedeg. Vnen dee bol bid nar tsumuuruu teneg hvmvvs dee!!!

Avatar

Зочин 2020-06-19 49.0.149.20

БӨХИЙН ХОЛБОО ОДОО Л НЭГ ЦЭГЦЭРХ ТАЛРУУГАА ОРЖ ДЭЭ ЗӨВ ЗҮЙТЭЙ ШИЙДВЭРҮҮД ГАРГААД АЖЛААД БАЙХ ХЭРЭГТЭЙ ЗАЛУУЧУУДАА ДЭМЖНЭЭ ДҮРЭМ БАРЬЦ СОНГОО БӨХЧҮҮД БАРИЛДСАНЫ ДАРАА УСАНД ОРОХ ГЭЭД ОЛОН ЗҮЙЛҮҮД БАЙГАА ТҮРГЭН ШИЙДЭЭД ЯВААРАЙ АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Zochin 2020-06-19 66.181.161.116

Magaljav zaan mundag holboog abj yabj bga amjilt husie

Avatar

Бөх сонирхогч 2020-06-19 115.70.196.165

Допингоос л салгаж өгөөрэй. тэхгүй бол бөхийн нэр хүнд гэж юм байхгүй боллоо шүү. Үндэсний бөхийн спортын нэр хүнд унах сэхэх нь ганц хэдэн бөхчүүд, жалга довны асуудал биш Монгол үндэстний их өв соёлын асуудал юмаа. Ганц ч гэсэн юмаа цэвэр үлдээж өнөөгийн болоод үр хойчын бахархал болгох нь та бүхний үүрэг хариуцлага болоод байна шүү. Үүнийг санаж яваарайв Амжилт хүсье!

Avatar

Luya 2020-06-19 99.0.5.94

Nariindaa bol Bayanaa avargiin olon turuu ch suul ruugee nootoi Mongol buhed doping hereglej ehelsen ni ene huntei holbootoi gej boddog

Avatar

Жирийн иргэн 2020-06-19 103.14.36.18

За больж үз, та нарын дураар болдог юм уу, Оюунболдыг наадамд барилдуулах хэрэгтэй, одоо шүүхэд давж заалдсаар байх болно гэдгийг санаж яв.

Avatar

Зочин 2020-06-19 192.82.76.145

Ene jil dahiad l doping s******n l bgaa shd. Dahiad neg bair mashin, dargan awarga shoochih sanaatai

Avatar

Рагчаа 2020-06-19 202.126.90.98

Батсуурийн "завьж" мэх хийж түрүүлдэг жилийн барилдаан допинг хэрэглэсэн байж магадгүй ихээхэн сэжиг дагуулдаг

Avatar

Зочин 2020-06-19 202.21.120.242

Аймгийн наадамд 128 бөх барилдах тул аймгийн харцага цол авах бөх гарахгүй гэсэн үг?

Avatar

Зочин 2020-06-19 106.102.11.35

6 даваад, 7-н даваанд унаж үзүүрлэсэн бөх аймгийн заан цол авдаг шүү дээ. Харин аймгийн наадамд 256 бөх барилдвал харцага цолтон төрөх магадлалтай гэсэн үг.

Avatar

Amar 2020-06-19 182.160.39.40

Допингдоод дархан аварга болчихсон А.Сүхбатын цолыг тэгээд яах болж байна.Ардын хүүхдүүдийг алаг үзээд байх хэрэг үү.

Avatar

Зочин 2020-06-19 139.5.218.160

Bat-Erdeniin 12 turuulsen nootoi m bn

Avatar

Хэнтийн залуу 2020-06-19 106.102.11.35

Гуцаа чи! Бат-Эрдэнэ аварга маань ид үедээ 350 кг-ын штангаар шууны дасгал 5-6 удаа хийж байхыг нүдээрээ харсан хүмүүс байдаг юм, байнгын бэлтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн. Харин дээр үеийн монгол бөхчүүд амбан шарыг үүрдэг, бухыг алгадаад алдаг байсныг чам шиг юм сонсоо ч үгүй биз. "Монгол бөхийн хөгжил" гээд 1984 онд хэвлэгдсэн номыг олж унш!

Avatar

hangaibazar 2020-06-19 202.9.40.50

350kg shuunii dasgal hiigeed baigaarai barimjaatai yari

Avatar

Зочин 2020-06-19 192.82.76.145

Nuguu yugaa shahchihaad s*****g l baisan shdee

Avatar

Хэнтийн залуу 2020-06-19 211.36.140.143

Ээ дээ. Юу ч уншихгүй юм даа. Манай монголоос гадна дэлхийд ямар хүчтэй хүмүүс байсныг, ямар түүх жишээнүүд байдгийг сонсвол ангайна. "Алдар цуут Хажимухан" гэсэн номон дээр Оросын хаант засгийн үед Поддубный хэмээх орос бөх циркийн тайзнаа төмөр замын зам төмөр мөрлөн гарч ирж, төмрийн хоёр талд тус бүр 16 хүн буюу нийт 32 хүн сууж, дахиад төмрийн хоёр үзүүрийг газарт тултал дарахад өвдөг нь чичрэхгүй зогсдог байв гэж. АНГАЙНА ТА НАР. НОМ УНШ!

0 0
Avatar

Зочин 2020-06-19 100.15.93.159

Ба н**ш өөрөө аргалж өгнө гээд нэгэн залууг аллаа даа.

Avatar

Зочин 2020-06-19 43.242.243.70

энэ хүн дэргэд нь ыбайсан ыболж таарлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж