МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй оны шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренер-2015” хүндэтгэлийн арга хэмжээг 2015 оны 12-р сарын 28-ны өдөр зохион байгуулж, шилдгүүдийг тодруулан шагналыг гардууллаа.
“Энтрепренер – 2015”-ын хүрээнд ХААН Банкыг “Оны онцлох 10 аж ахуй нэгж”-ээр шалгаруулж өргөмжиллөө. ХААН Банк нь өнгөрч буй онд дэвшилтэт технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж, банкны салбарт хувь нэмрээ оруулсан төдийгүй улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, нийгмийн хариуцлагаар тэргүүлж ажилласан нь энэхүү шагналыг хүртэх чухал үзүүлэлт болсон юм.
ХААН Банкны хувьд улиран одож буй 2015 онд олон шинэ ажил, санал санаачлагыг хэрэгжүүлээ. Торуулбал, банкны салбарын ачааллыг бууруулах, харилцагчийн үйлчилгээг сайжруулах, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахын зэрэгцээ картын системээ олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн шинэчиллээ. Тухайлбал, банкны салбарт биечлэн ирэлгүй үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн өөртөө үйлчлэх Экспресс банк төвүүдийг хот, хөдөөд байршууллаа. Одоогийн байдлаар нийт хот хөдөөд өөртөө үйлчлэх 60 гаруй Экспесс банкинд байрлах 280 гаруй орлого, зарлагын АТМ-ыг ашиглан харилцагчид банкны үйлчилгээг түргэн шуурхай найдвартай авч байна.
ХААН Банк нь нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байгууллага болохын хувьд өнгөрч буй онд ХААН Банк Сангаараа дамжуулан нийгэм олон нийтэд хандсан 30 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж нийгэмд бодитой хувь нэмрээ оруулав. Эдгээрээс 5 жилийн турш хэрэгжиж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”, “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр”, “ХААН Банкны Ой” мод тарих хөтөлбөр, “Аутизмын эмгэгтэй хүүхдүүдэд сургалтын болон эрүүл мэндийн тоног төхөөрөмж бэлэглэлэсэн” гэх мэт ач холбогдол бүхий томоохон ажлуудыг онцлон дурдаж болох юм.
ХААН Банк нь шинэ оны босгон дээр олон улсад нэр хүндтэй The banker сэтгүүлээс 2015 оны “Монгол улсын шилдэг банк” хэмээх шагналыг хүртэж, 2016 онд илүү ихийг хийж бүтээх урам зоригтойгоор шинэ оноо угтаж байна.
Өнгөрч буй онд ХААН Банктай тууштай хамтран ажиллаж энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болоход бидэнтэй хамтран ажилласан харилцагчид, байгууллагууддаа шинэ оны мэнд хүргэж, ирэх ондоо амжилт бүтээл дүүрэн байхыг хүсье.