Цасан шуурганы улмаас “Turkish Airlines” компани өнөөдөр /XII.30/ Туркийн Истамбул хотын ирэх, буцах онгоцны нислэгийг цуцалжээ. Цаг агаарын таарамжгүй нөхцөл байдлаас шалтгаалан Туркийн орон нутгийн олон нислэг цуцлагдсан байна. Түүнчлэн Хамбург, Мюнхен, Милан, Тегеран хүрэх нислэгүүд цуцлагджээ.
“Turkish Airlines” компанийн мэдээлснээр маргааш буюу арванхоёрдугаар сарын 31-нд цасан шуурга нэмэгдэх урьдчилсан таамагтай тул онгоцны нислэг илүү олон өдөр саатна гэжээ.
Цасан шуурганы үеэр оршин суугчдыг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг Истамбул хотын захиргаанаас анхааруулжээ. Истамбул хотноо цас цэвэрлэгээний 1000 гаруй автомашин ажиллаж байгаа аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS