Хамгийн олон дайсантай улстөрчийг шалгаруулбал би шалгарах байх гэдгээ АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
“Хатуу самар”, “Зэвүүн гар”, “Адайр аашт” зэрэг олон ч нэр хоч зүүж ирсэн түүнд нам дотор нь ч гадаад талд ч дайсан олон бий. Гадаад талаас хамгийн их үзэлцсэн нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэж тодорхойлж болно.
Мөн 2012-2016 онд З.Энхболд УИХ-ын даргаар ажиллахдаа хамгийн олон дайсантай болсон гэж улс төрийн хүрээнийхэн “хошигнодог”.
Тэрбээр Засгийн газрын боловсруулсан Тавантолгой төслийг цавчин гацааж байв. Харин энэ талаар З.Энхболд “Тавантолгой төслийг 2012-2016 оны парламент харин ч 3 сая иргэндээ авч үлдээсний хүчинд монголчууд өнөөдөр ногдол ашиг хүртэх болоод байна гэж бахархсан удаатай.
Гэвч магтсан хүүхэн хуримандаа гэгчээр эрх баригч хүчин тавдугаар сарын 1-ээс иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараахаа мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл түүнийг нь гар дээрээ авсан нэг ч хүн алга.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ