Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.12.30/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ үеэр хэлэхдээ, Монгол Улсад мөрдөгдөж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хамрах хүрээ, үзүүлэх үйлчилгээтэй холбоотой асуудлыг шинэчлэх шаардлага үүссэн. Тодруулбал, хөдөлмөрийн зах зээлд томоохон хэмжээг эзэлдэг бичил аж ахуйн нэгжүүдийг бэхжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн албан хэлбэрт шилжүүлэх хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх шаардлага тулгарсан хэмээн Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Тиймээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг хуулийн төсөлд 50 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө болон үйлчилгээний борлуулалтын орлого бүхий нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд үйлчилгээ үзүүлэхээр тусгажээ. Харин 50 сая төгрөгөөс дээш хэмжээний үйлдвэрлэлийн хөрөнгө, үйлчилгээний борлуулалтын орлого бүхий жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хүрээнд үйлчилгээ үзүүлэх талаар Аж үйлдвэрийн яамтай зөвшилцсөн байна. Энэ үндсэн дээр “бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” гэсэн нэр томьёог шинээр бий болгож, төрөөс тэдэнд үзүүлэх дэмжлэгийн талаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тодорхой тусгасан аж.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн дэмжих үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!