Гэрэл зургийг: depositphotos.com
АНУ-ын толгойлсон Исламын улс бүлэглэлтэй тэмцэж байгаа олон улсын эвслийн хүчний нисэх онгоцнууд Иракийн Мосул хотын ойролцоо тус бүлэглэлийн лидер Абу Бакр аль-Багдадын Тамгын газрын тэргүүнийг устгажээ. Исламын дайчин Тахсин Вафик Хишамыг дагалдан явсан дөрвөн дайчид бас алагдсан байв.
Пентагоны албан ёсны төлөөлөгч өнгөрсөн сард Иракт босогчдын 10 том тушаалын дарга нарыг устгасан гэж өмнө мэдэгдсэн юм. Тэдний дунд Парисын алан хядах ажиллагааг зохион байгуулагчдын нэг байсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногт “Исламын улс” бүлэглэлийн лидерийн нэг Абу Умара аш-Шишанийг (Тархан Батирашвили) АНУ-ын тусгай албаныхан баривчилсан гэж Иракийн эх сурвалж мэдээлсэн байсныг Пентагон үгүйсгэсэн байв.
Харин ням гаригт Ираны Fars агентлаг мэдээлэхдээ ИУ-ын лидерүүдийг тусгай ажиллагаа явуулах үеэр АНУ нүүлгэхээр шийдсэн гэж мэдээлэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР