
Домогт жүжигчин Элизабет Тейлор олон жил нөхөрлөсөн Жейсон Винтерстэй гэрлэх гэж байгаа бөгөөд үүндээ зориулж гурван сая ам.долларын үнэтэй эрдэнийн чулуугаар чимэглэсэн толгойн алчуур зүүх гэнэ. Түүний залуухан амраг нь 49 настай бол дэлгэцийн домогт од маань 78 хүрч байгаа билээ. Сүйт бүсгүйн толгойн алчуурыг 30 каратын эрдэнэсийн чулуугаар гол чимэглэлийг хийж, 40 каратын канарын дугуй алмазаар загвар зохион бүтээгч Кейт Холман хийж байгаа гэнэ. Тэрээр 80-аад оны үед Майкл Жексоны тайзны хувцасны загварыг гаргаж байсан нэгэн юм. Элизабетийн уг онцгой алчуурт орж буй эрдэнийн чулуунууд дэлхий дээрх хамгийн том эрдэнэсийн тоонд ордог аж. Алтлаг шар болон мөнгөлөг өнгөтэй энэ алчуурыг гараар чимэглэхээр 12 уран бүтээлч ажиллаж байгаа юм.
Үүний хажуугаар Холман алдарт жүжигчний толгойн тансаг алчууртай нь зохицуулж маш гоёмсог нөмрөг хийж байгаа аж.
Энэ жилийн эцсээр болох уг хуримын ёслолд 200-гаад зочид уригдах бөгөөд хаана болохыг нууцалж байгаа юм.
Хуримын урилгыг утсаар хэлэх учраас ямар ч урилга тараахгүй аж.
Дэлгэцийн домогт од урьд нь найман удаа гэрлэж байсан юм.
Бэлтгэсэн Н.Энх