Баримтаа цуглуулж, НӨАТ-ын буцаан олголтоо аваарай | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Баримтаа цуглуулж, НӨАТ-ын буцаан олголтоо аваарай

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Баримтаа цуглуулж, НӨАТ-ын буцаан олголтоо аваарай

-НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд уншигч та  үйлчлүүлж буй газраасаа баримт баталгаажуулалт заавал нэхэх ёстой гэдгийг бүү мартаарай-

Энэ 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/-ын тухай хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ердөө хоёрхон хоногийн дараагаас албан ёсоор, улс даяар хэрэгжих энэхүү хууль нь хүн бүхний өдөр тутмын амьдралд ойрхон тусч байгаагаараа онцлог юм. Уншигч та худалдан авалт хийлгүй олон хоног өнжиж үзсэн үү. Өдөр тутмын талх сүүнээс эхлээд унаа машинаа шатахуунаар цэнэглэх, үгүйдээ л таксидахаас авахуулаад үргэлж мөнгөтэй харилцаж, зардал гаргаж байдаг. Тэгвэл ийн зарцуулсан мөнгөнийхөө хоёр хувьтай тэнцэх, НӨАТ-аар тооцвол 20 хувьтай нь дүйх хэмжээний урамшууллыг жилдээ нэг удаа авах боломжийг НӨАТ-ын шинэ хууль олгож байна.

Гаргасан зарлагаа нарийн нягт тооцдог хүн тун цөөн. Тэр тусмаа өдөр тутмын аахар шаахар зарлагыг үл тоох нь монголчуудын хэнэггүй, нэрэлхүү зангийнх. Тэгвэл та нөгөөдрөөс эхлэн нэг талх авсан ч баримтаа авч, түүнийгээ ebarimt.mn сайтад нэвтрэн бүртгүүлснээр таны худалдан авалт бүхэн бүртгэгдэнэ. Бүртгүүлсэн зарлага болгоныхоо хорин хувийг буцаан авах уу гэвэл бас үгүй юм. Тэрхүү худалдаа хийсэн дэлгүүр, маркетууд НӨАТ төлөгч байх тохиолдолд хорин хувийн урамшууллыг олгоно. Гэхдээ худалдан авалт бүрээ бүртгүүлж, сугалаанд оролцож болно. НӨАТ-ын урамшууллын системийг аль хэзээний нэвтрүүлээд сугалааны хонжворын сан бүрдээд эхэлснийг дашрамд дуулгая. Өнөөдрийн байдлаар 1538 цэгт /ихэвчлэн томоохон сүлжээ дэлгүүр, тэдгээрийн салбарууд/ НӨАТ-ын баталгаат баримт олгоход бэлэн болоод байгаа ажээ. Тэдгээрээр үйлчлүүлсэн иргэдээс 476 254 баримт ebarimt.mn сайтаар дамжин бүртгэгдээд байгаагийн дээр сугалааны хонжворын санд 18,4 сая төгрөг хуримтлагдчихаад байна. Иргэд худалдан авалтаа бүртгүүлснээр жил тутам 22 тэрбум төгрөгийн шагналын сантай  сугалааг явуулна. Сугалаанд худалдан авагч хэн бүхэн оролцох эрхтэй ч хамгийн чухал нь худалдаа хийсэн баримтаа бүртгүүлэх ёстой юм.

Хамгийн эхлээд ebarimt.mn сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болно. Тэрхүү дугаарыг иргэн бүр авч болно. Эсвэл дараагийн оны эхэнд  ахиухан буцаан олголт авахын тулд гэр бүлээрээ дундаа нэг бүртгэлийн дугаар авах ч боломжтой. НӨАТ-ын буцаан олголт нь жилдээ нэг удаа байх бөгөөд 2016 оны буцаан олголтыг 2017 онд өгнө гэсэн үг. Харин урамшуулалт сугалаа бол сар тутамд явагдана. Тиймээс тухайн сарын худалдан авалтаа тухайн сардаа бүртгүүлж байж сугалаанд оролцох эрх нээгдэнэ.

Интернэт орчинд ойрхон аж төрдөг, байнга нэвтэрдэг иргэдийн хувьд харьцангуй хялбар ч интернэт хэрэглэх боломжгүй орчинд аж төрж буй болон цахим орчны талаарх ойлголт мэдээлэлгүй хүмүүст энэ бүхэн хүндрэлтэй байх нь мэдээж. Дээр нь худалдан авалт бүрээ баримтаар нотлох боломж хомс. Үсчин, гуталчин, оёдолчин гэхчилэн ахуйн үйлчилгээнийхэн болоод автобус, таксиныхан баримт өгдөггүй. Түүнчлэн  байр орон сууц, цахилгаан, дулааны төлбөр төлөхөд урамшуулал олгох уу, байр орон сууцны зээл болон бусад зээлийн төлбөр буцаан олголтод хамаарах уу гэхчилэн асуултууд хөвөрсөөд байгаа юм.

НӨАТ-ын хорин хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд уншигч та  үйлчлүүлж буй газраасаа баримт баталгаажуулалт заавал нэхэх ёстой гэдгийг бүү мартаарай. Өнөөдөр улсын хэмжээнд 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж бүр НӨАТ төлж байгаа. Харин 10 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд нь сайн дурын үндсэн дээр  НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлж болдог. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгчид иргэдийг хохироохгүйн тулд сайн дураараа НӨАТ суутган төлөгч болох  боломжтой. Зэрэгцээ хоёр дэлгүүр байлаа гэхэд иргэд урамшууллаа авахын тулд НӨАТ төлөгчтэй харьцаж, үйлчлүүлдэг болоод ирэх юм. Ингэж гэмээнэ алсдаа нийтээрээ НӨАТ төлөгч болж, нийт эдийн засгийн 30 хувьд хүрчихээд байгаа далд эдийн засаг ил тод болно хэмээн хууль тогтоогчид үзэж байна.

НӨАТ нийгмийн нэгээхэн хэсэгт хамаатай, аргаа олсон цөөн аж ахуйн нэгж НӨАТ-ын буцаан олголтоор багагүй мөнгө авч, олонх нь үр шимийг нь хүртэлгүй үлдсээр байгааг шинэ хуулийг мөрдсөнөөр халах боломжтой. Үр шим нь худалдан авагч бүрт хамаатай болно. Үүнийг батлахын тулд тоо бодъё. Нэг гэр бүл сард 1,8 сая төгрөгийн орлоготой гэж дундажлан тооцвол тухайн гэр бүлийн жилийн орлого 21,6  сая төгрөг болох юм. Тэрхүү мөнгөө хадгаламжид хийхгүй бол тэр мөнгө бүхэлдээ л худалдан авалтад зарцуулагддаг гэсэн үг. Энэ мөнгөний хоёр хувийг буцаан авна гэвэл 432 мянган төгрөг болж байх жишээтэй. Их бага зардал болгоныхоо хоёр хувийг буцаан аваад зогсохгүй аз таарвал 22 тэрбумаас давхар хүртэнэ гэхээр хэнд ч сайхан сонсогдож байгаа биз.  Энэхүү боломжийг алдахгүйн тулд та бүхэн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн худалдан авалт бүрээ баримтаар баталгаажуулж, түүнийгээ ebarimt.mn сайт руу нэвтрэн бүртгүүлээрэй.  Баримт олгоогүй аж ахуй нэгжийг татварын албаны 1800-1288 дугаарын утсанд мэдэгдэж байхыг албаныхан сануулж байна.

Д.ЦЭЭЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Базар 2015-12-30 103.229.122.136

Орон сууцны ипотекийн зээл сар бүр төлж байгаа түүнийгээ бүртгүүлж 2 хувийг буцаан авалт дээрээ хуримтлуулж байгаад авч болох юм болов уу

Зочин 2015-12-30 202.179.25.210

Энэ 76 чинь ямар гээч "гууль" бүтээчих вэ? Сайхан нэртэй балайгийн үгээр ийм юм бас хийдэг байх нь ээ, бурхан минь гэж. Арай өөрөөр зохицуулж болох байсан юм. Эд нар тэгсэнгүй үнэхээр толгой муутай нь мэдэгдэж байна. Үүнийг "ганцхан" Лхавагжав л баяртай хүлээж авах шиг боллоо энэ хууль гарснаас хойш нөхөр ТВ суваг бүрээр гараад үүнийг магтана гэж жигтээхэн ганц бах тав нь хансан хүн л байна лээ. Улам ч царай орсон шинжтэй гялтаганаад байн байн инээд алдаад л үе үе НӨАТ төлдөггүй хүмүүсийг занаж, айлгаж ,дарамтлаад ч байгаа юм шиг. Ер нь энэ хуулийн захиалагч автор нь энэ товарш байх шүү. Хэдэн жилийн өмнө ТВ-ээр ганцаараа НӨАТ төлөөд бусд нь төлөхгүй байна гээд уйлагнаад байсан хүн чинь одоо өнгө орсон харагдана лээ. Уул НӨАТ-г 5% болгоод жигд авах ёстой байсан юм. Тэгсэн бол иргэд маань 2% буцааж авах толан цуглуулах шаардлагагүй байлаа. Улс аж ахуй нэгүүдээр хийлэгсэн ажлын мөнгөө нь өгч чадахгүй байж юуны чинь "суглаа" вэ? Ёстой монгол улсын засаг ингэж арчаагаа алдхыг харна гэдэг мөн хэцүү юм аа. Хэзээ ийм улс орон байлаа даа. Ирэх сонгуулиар энэ бүгдийг өөрчөлж чадах хүмүүсийг сонгох хэрэгтэй.

Зочин 2015-12-30 202.179.25.210

Энэ 76 чинь ямар гээч "гууль" бүтээчих вэ? Сайхан нэртэй балайгийн үгээр ийм юм бас хийдэг байх нь ээ, бурхан минь гэж. Арай өөрөөр зохицуулж болох байсан юм. Эд нар тэгсэнгүй үнэхээр толгой муутай нь мэдэгдэж байна. Үүнийг "ганцхан" Лхавагжав л баяртай хүлээж авах шиг боллоо энэ хууль гарснаас хойш нөхөр ТВ суваг бүрээр гараад үүнийг магтана гэж жигтээхэн ганц бах тав нь хансан хүн л байна лээ. Улам ч царай орсон шинжтэй гялтаганаад байн байн инээд алдаад л үе үе НӨАТ төлдөггүй хүмүүсийг занаж, айлгаж ,дарамтлаад ч байгаа юм шиг. Ер нь энэ хуулийн захиалагч автор нь энэ товарш байх шүү. Хэдэн жилийн өмнө ТВ-ээр ганцаараа НӨАТ төлөөд бусд нь төлөхгүй байна гээд уйлагнаад байсан хүн чинь одоо өнгө орсон харагдана лээ. Уул НӨАТ-г 5% болгоод жигд авах ёстой байсан юм. Тэгсэн бол иргэд маань 2% буцааж авах толан цуглуулах шаардлагагүй байлаа. Улс аж ахуй нэгүүдээр хийлэгсэн ажлын мөнгөө нь өгч чадахгүй байж юуны чинь "суглаа" вэ? Ёстой монгол улсын засаг ингэж арчаагаа алдхыг харна гэдэг мөн хэцүү юм аа. Хэзээ ийм улс орон байлаа даа. Ирэх сонгуулиар энэ бүгдийг өөрчөлж чадах хүмүүсийг сонгох хэрэгтэй.

ner 2015-12-30 64.235.154.36

хөдөө орон нутгийн иргэд яах вэ НӨАТ төлдөг хотынх шиг том үйлчилгээний төв цөөн ш тээ.

Зочин 2015-12-30 202.55.182.174

Ямар ч бэлтгэл хангах боломжгүй , буушуухан л сонгуулиас өмнө иргэдэд сугалаа тараах гэж байгаа аятай шоу хийх юм, улсын битгий хэл айл гэрийн ажил сайн төлөвлөж байж хийдэг баймаар да, ААН бэлтгэл хангах ямар ч боломж олгохгүй, иргэдийг турхираад байх юм, амьдралд хэрэгжих хууль гаргаж байгаач дэ

zochin 2015-12-30 150.129.141.81

Энэ бодлого уул нь зөв боловч цаг хугацаа нь болоогүй,ард түмний амьдралд нэмэр биш дарамт болношдээ!!!

өлзийбат 2015-12-30 122.201.21.26

ямар ч зааваргүй, яаж бүртгүүлэх талаар ч мэдээлэлгүй, тэгээд л шууд сугалаа гэж 1 сураг төдий их мөнгө амлаж амьтан хүний шунал хөдөлгөчихөөд мөнгө буцааж өгнө гэж сайхан юм амлачихаад ямар ч бэлтгэлгүй хууль нь хэрэгжинэ гэнэ. Яахаараа ингэж дутуу хутуу хачин юм хийдэг юм бэ. Дэлгүүрүүд нь бүртгэлгүй, хэдхэн том газрууд л бүртгүүлсэн байна шүү дээ. тэгээд тэр НӨАТ төлөх аж ахуйн нэгжид ямар урамшуулал байгаа юм бэ. яаж бүртгүүлэх вэ. ebarimt гэдлэг рүү нь орлоо в ямар ч заавар алга. бас болохгүй байна

bazaraa 2015-12-30 103.229.122.136

Болж л байна ш дээ юмыг жаахан өөдрөгөөр харж тусгаж авч бай л даа. Хачин юм угаасаа болохгүй гэж хандвал угаасаа чадахгүй. Энэ бол миний хувьд их зүгээр санагдаж байгаа. Талоноо цуглуулахгүй бүртгүүлчээд тэгээд хянаад явж байхаар их ойлгомжтой юм. Яг одоогийн байдлаар хэдэн төгрөг буцааж авах нь хүртэл харагдаад

ganaa 2015-12-30 122.201.21.26

засгийн газар газраа эх орноо хөгжүүлж ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахын оронд ард түмнээсээ яаж мөнгө олох тухай л толгойгоо ажиллууулах боллоо. арай чүү дэлгүүр, ямар № юм ажиллуллж амьдралаа залгуулж байгаа тэр хүмүүсээс яаж мөнгө босгох талаар маш сайн арга олжээ. үүнийг дагаад 10% НӨАТ төлнө. тэрнээс 20% ыг буцаан олгох боловч 80% улсад очино. борлуулалт буурч, ажилгүйчүүдийн арми бий болж байгаа өнөө үед бараа бүтээгдэхүүний үнэ 10% иар өснө гэсэн үг. тэрний оронд Оюутолгой, таван толгойгоо зөв ажиллуулж аж ахуй эрхэлж байгаа хувийнханд татварын хөнгөлөлт тэгш хүргэж, аж ахуй эрхлэх боломжийг нь улам нэмэгдүүлсэний дараа энэ арга хэмжээг авах хэрэгтэй байсан юм. Ингэж ард түмэн рүүгээ дайрахаа болиоч дээ эрх баригч нар минь

Сан***** 2015-12-30 124.158.90.25

Ингэж баримт цуглуулахын оронд дэлгүүрийн бонус шиг тухайн дэлгүүрт нь суутгаж тооцдог болбол чирэгдэл багатай болох мэт. Дэлгүүр нь тайлан баланстаа тусгаад цааш тооцоо хийдэг байх. Мөн улирал сард явуулах сугалааг болих хэрэгтэй. Тэр мөнгийг өөр зүйлд, тухайлбал сургууль, цэцэрлэг, эмнэлэгт зориулбал зохино.

Болоогүй байна 2015-12-30 124.158.90.25

Бүртгүүлэх заавар алга. Бүртгүүлэх тухай ба бэ-гүй нарийн заавар хэрэгтэй. Хүн бүр адилгүй.

g.tuvshin 2015-12-30 150.129.142.226

ASUULT.SHATAHUUN ABVAL.

Зочин 2015-12-30 172.101.82.153

tagnuuliin heregsel shig bas buh hunii yu hudaldaj avch bgaag, hunii orlogiig dalduur tandah zorilgotoi bh ni.

Зочин 2015-12-30 172.101.82.153

tagnuuliin heregsel shig bas buh hunii yu hudaldaj avch bgaag, hunii orlogiig dalduur tandah zorilgotoi bh ni.

Зочин 2015-12-30 203.194.114.179

Татвар авахаа л мэдэх болохоос процедураа бодож чадахгуй байна. Жижиг худалдан авагчид тэр цааснуудыг цуглуулаад суух юм гэнэ.

Асуулт 2015-12-30 180.235.178.54

Баримтаа хэзээнээс цуглуулах байсан юм бэ 2015 оны баримт болох юм уу эсвэл 2016-1-1 нээс юмуу

Зочин 2015-12-30 202.179.28.175

сайн умш

Зочин 2015-12-30 122.201.31.227

Байр, цахилгаан дулааны мөнгөнөөс НӨТ авдаг. Буцаан олголтонд орох ёстой ш дэ

monhoo 2015-12-30 103.57.95.21

Нархан хотхоны 51 дүгээр байрний 11 тоотын Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм

Зочин 2015-12-30 202.9.41.24

BARAA AVCAN MUNGUNI EKH UUCVERE DAVHAR TAILAGNARAI TEGED NUGUU 2% avarai

Зочин 2015-12-30 59.153.112.65

ОХУ-ын татварын байгуулагатай холбоо тогтоож НӨАТ төлөлт, кассжуулалт ямар байгаа туршлага судлаач

Songogch 2015-12-30 182.160.40.251

Bodlogo bolovsruulagch naraa naad NOAT-aas bolood une nemgdene shu!!! Ediin zasagaa bagalzuurdaj baigaagaa ta 76 oilgoj bn uu!!!!!

Зочин 2015-12-30 202.72.246.142

Худалдан авалт, буцаан олголт........баталгаажуулалт, зарцуулагддаг...... Монголчууд гэр орон, ахуйдаа ингэж ярьдаггүй л юм даа.

Зочин 2015-12-30 202.72.246.142

Нээрээ энэ чинь УИХ-ын тэнэг гишүүдийн үг яриа байна

Зочин 2015-12-30 202.72.246.142

Хамгийн ядаж л ээн нэр томъё найрулгаа зөв бич....Тэнэгүүдээ. Ард түмнээ мөлжих гэж байж ядаххнаа жаахан ухаантай үг өгүүлбэр тавьж бай. Хуцацгаа...........Өгч харагдаач..............

Зочин 2015-12-30 112.72.11.123

Иргэдээ мөлжиж эхлэх нь дээ.100 төгрөгний үнэтэй байсан барааг зарж байгаа газар нь 110 төгрөг болгож өсгөөд 10 төгрөгний нэмэгдэлээс иргэд 2 төгрөг буцааж аваад 100 төгрөг тутамд 8 төгрөг иргэд халааснаасаа суйлуулна гэсэн үг дээ.жижиг газрууд үүдээ барьж том газруудаа илүү дэмжсэн хууль боллоо доо.Иргэдийнхээ цалин тэтгэврийг нэмээд бүх зүйл нь тэгширсэн үед гаргах байсан юмдаа.10 хувиа буулгал даа.Наадахаас чин болж олон аж ахуйн нэгж үүдээ барьж байна

Зочин 2015-12-30 182.160.40.251

Unen. 76 jijig dund uildverlegch, uilchilgeenii gazraa ogt bodohgui bn!!!!!!!!!

Зочин 2015-12-30 180.235.178.54

Хэдхэн том үйлчилгээний газрын орлогыг нэмэгдүүлэх арга .

Зочин 2015-12-30 180.235.178.54

Ингэхэд хүмүүс баримтаа цуглуулаад бүртгүүлээд эхэлсиймуу 476254 баримт бүртгэгдсэн гэнэ үү тэр чинь урд оныхыг нөхөж олгох юмуу уул нь 1сарын нэгнээс л баримтаа цуглуулна гэж бодсон юм