Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Хуучирсан мэдээ: 2020.06.18-нд нийтлэгдсэн

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

НЭМЭЛТ: 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тусгай үүргийн нислэгээр 266 иргэн ирж байгаа бөгөөд 252 нь том хүн, 14 нь нялх хүүхэд юм.  Үүнд:

Бага насны хүүхэдтэй гэр бүл 41,

Өндөр настан 16,

Жирэмсэн 13,

Хөгжлийн бэрхшээлтэй 6,

Эрүүл мэндийн шалтгаантай 31,

Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77,

Оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн байна.

Иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Наранбулаг”, “Сэлбэ”, “Ивээлэн”-д 21 хоног тусгаарлана.

Чартер нислэгт багтаагүй иргэд Инчеон нисэх буудалд суулт зарлажээ

БНСУ-д гацсан иргэдээ татан авахаар Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.18/ 08.43 цагт Улаанбаатар хотоос хөөрсөн. Энэ удаагийн нислэгээр эх орондоо ирж чадаагүй монголчууд БНСУ-ын Инчеон хотын олон улсын нисэх онгоцны буудалд суулт зарлажээ. Эсэргүүцэл зарласан иргэдийн зүгээс өвчлөл багатай, монголчууд олноор гацсан улс орнууд руу чартер нислэгийн тоогоо нэмэгдүүлж, хүндэтгэн үзэх таван шалгуурт орсон хүмүүсийн мэдээллээ ил тод нээлттэй болгох шаардлагыг тавьж байгаа ажээ.

Эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдийн төлөөлөл болгож иргэн М.Мөнхтулгатай цахимаар холбогдоход “Өнөөдөр БНСУ-д ирсэн тусгай үүргийн онгоц зөвхөн БНСУ-д гацсан иргэдээ татан авсан боловч ихэнхи нь хүндэтгэн үзэх таван шаардлагад багтахааргүй хүмүүс явж байгаа дүр зурагтай байна. Өнгөрөгч гуравдугаар сараас хойш жирэмсэн гэдгээ нотолж, хүсэлтээ өгсөн эмэгтэйчүүд өнөөдөр зургаа, найман сартай болоод байна. Миний хувьд эхнэр жирэмсэн ч дөрвөн удаагийн чартер нислэгээс хасагдлаа. Мөн Монголд 5-14 насны гурван хүүхэд хүлээж байна. Эсэргүүцлийн суултад өвдсөн, зовсон, санхүүгийн гачигдалтай, жирэмсэн 50 гаруй хүн цугларч, оролцож байна. Бид суултаа үргэлжлүүлэн БНСУ дахь Элчин сайдын яамны гадна талбайд хийх саналтай байна” гэв.

Үүнээс гадна АНУ болон Япон улсад гацсан монголчууд суулт хийж, маргаашнаас жагсана гэдгээ мэдэгдээд байна. Япон улсад гацсан иргэдийн хувьд НҮБ-ын Хүний эрхийн хороонд гомдол гаргахаа мэдэгджээ.

БНСУ-руу хийсэн тусгай үүргийн онгоцоор  269 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай гэдгийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж