COVID-ийн вакцины клиник туршилтаа долдугаар сард эхэлнэ | News.MN

COVID-ийн вакцины клиник туршилтаа долдугаар сард эхэлнэ

COVID-ийн вакцины клиник туршилтаа долдугаар сард эхэлнэ

COVID-ийн вакцины клиник туршилтаа долдугаар сард эхэлнэ

COVID-19 өвчний эсрэг вакцины клиник туршилтаа Орос улс хоёр долоо хоногийн дараагаас эхэлнэ хэмээн ОХУ-ын Мэргэжлийн хяналтын албаны дарга Анна Попова хэллээ. "Вакцины туршилт ид явагдаж байна. Хоёр долоо хоногийн дараагаас клиник туршилтаа эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Халдварын хоёр дахь үүсэхээс өмнө Орос улс вакцин гарган авахаар ажиллаж байна” хэмээн тэр хэллээ.

Ерөнхий сайдын орлогч Дмитрий Чернышенко ирэх намар гэхэд иргэдийг COVID-19-ийн эсрэг вакцинжуулах кампанит ажил эхэлнэ хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм. “Вакцин гарган авах нь мэдээж одоо хийгдэж байгаа туршилтын үр дүнгээс хамаарна. Харин тэр болтол иргэд коронавирусийн халдварын эрсдлийг тооцоолон амьдрахаас өөр аргагүй” хэмээн Дмитрий Чернышенко хэлсэн.

Энэ зургадугаар сарын 18-наас COVID-ийн эсрэг вакцины туршилтад сайн дураар хамрагдагчдыг тарьж эхэлсэн.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МАН 2020-06-19 49.0.212.188

Сонгуулийн шоу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж