Долоо хоногийн дотор 5000 гаруй оросууд эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2020.06.19-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн дотор 5000 гаруй оросууд эх орондоо иржээ

Долоо хоногийн дотор 5000 гаруй оросууд эх орондоо иржээ

ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаровагийн хэлснээр сүүлийн долоо хоногт 5000 гаруй орос иргэн үүргийн нислэгээр эх орондоо иржээ.

"Зургадугаар сарын 10-17-ны хооронд Оросын болон гадаадын авиакомпанийн чартерийн нислэгээр 5000 гаруй орос иргэн эх орондоо ирлээ. Тэд бүгд коронавирусийн улмаас тухайн улс орондоо гацаад байсан юм. Нью-Йорк, Пукет, Дубай, Бангкок, Кейптаун, Касабланка, Парис, Бишкек, Оша, Бали, Ташкент, Токио, Гоа, Хошимин, Сөүл, Ереван, Анталия, Дели хотуудаас бид иргэдээ татаж авлаа. Үүргийн нислэгээр ирсэн нийт иргэдийн тоо 37500 боллоо. Эдний 33 мянга нт Оросын авиакомпанийн нислэгээр, үлдсэн нь гадаадын авикомпанийн нислэгээр ирсэн” хэмээн Мария Захарова хэллээ.

Хамгийн холоос татаж авсан иргэд нь Африкийн орнуудад байсан хүмүүс бөгөөд Африкийн зургаан улсад байсан нийт 154 орос иргэнийг энэ долоо хоногийн Мягмар гаригт авчирчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж