Оросын аль бүс нутагт авлига цэцэглэсэн бэ? | News.MN

Оросын аль бүс нутагт авлига цэцэглэсэн бэ?

Оросын аль бүс нутагт авлига цэцэглэсэн бэ?

Оросын аль бүс нутагт авлига цэцэглэсэн бэ?

ОХУ-ын Прокурорын ерөнхий газар Оросын бүс нутгуудын авлигын үзүүлэлтийг гаргасныг тус байгууллагын тэргүүн Игорь Краснов хэллээ. Түүний хэлснээр улс даяар авлигын индекс огцом өсөөгүй ажээ. 2018 оны үзүүлэлтээр 100 мянган хүн амд 20,8 авлигын хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 21,1 байгаа ажээ.

Авлигын жагсаалтын дараах бүс нутгууд тэргүүлсэн байна. Үүнд, Мордова, Чуваш, Камчатск, Архангельск, Брянск, Магадан, Новгород, Оренбург, Саратов, Тюмень оржээ. Эдгээр бүс нутагт 100 мянган хүн амд ногдох авлигын хэргийн тохиолдол 26,31-ээс 29,68 байгаа ажээ.

Харин хамгийн бага үзүүлэлт Ингушет, Хакасии, Алтайн хязгаар, Вологодск, Москва, Мурманск, Пензь, Санкт-Петербург, Севастополь, Ямало-Ненецкийн автономит тойрогт байгаа бөгөөд эдгээр бүс нутагт 100 мянган хүн амд ногдох авлигын хэрэг 6,41-ээс 9,94 байна. "Авлигын тохиолдлууд ихээр бүртгэгдэж байгаа салбарууд нь төсвийн мөнгө эргэлддэг, мөн үндэсний хэмжээний зорилтот хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа, өндөр үнийн дүн бүхий худалдан   авах ажиллагаа эрхэлдэг байгууллагууд, өмчийг захиран зохицуулдаг газрууд, хяналт шалтгалтын үүрэг хүлээсэн байгууллагууд, хууль сахиулах байгууллагууд, мөн орон сууцны аж ахуй эрхэлдэг газрууд байна” хэмээн Прокурорын ерөнхий газрын дарга Игорь Краснов хэллээ.

Мөнгөн дүнгээр илэрхийлвэл 2019 онд 20 тэрбум рублийн авлигын хэргийг илрүүлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХАХА 2020-06-19 139.5.219.20

ОРОСЫН ХАА САЙГҮЙ ХЭЭЛ ХАХУУЛ ХУЛГАЙ ДЭЭРЭМ БИЙ

Avatar

МАН 2020-06-19 49.0.212.188

Очоод зодуулаад дээрэмдүүлээд, нүдэн дээрээ эхнэр хүүхдээ хүчиндүүлээд үз

Avatar

зочин 2020-06-19 66.181.166.196

Орост авлига тэнд илүү, энд дутуу гэх юм байхгүй дээ, жигдхэн л цэцэглэн хөгжиж байгаа, заавал нэг илүү байх ёстой юм бол мэдээж тэр нь муу бүхний эх уурхай Мушгиа л байх байлгүй дээ

Avatar

bitgii medehgui bvlterch bai l daa. 2020-06-19 64.119.23.164

chi muu b**s eh oronoo ch sain medehgui bai yaj asar tom oros oroniig medeh be dee…

Avatar

Зочин 2020-06-19 139.5.217.253

ОРОСТ АВЛИГА ЛУЙВАР ДЭЭРЭМ АЛЛАГА ХУЛГАЙ ЖИНХЭНЭ УТГААРАА ЦЭЦЭГЛЭЖ БАЙГАА БАЙДАЛ УЛАМ ДОРДОНО. ХУУЛЬ ХЯНАЛТ ЦАГДАА ПРОКУРОР ШҮҮХ ХОРИХ ГААЛЬ ХУУГААРАА АВЛИГААР АЖИЛ ЯВУУЛДАГ БОЛСОН. МЯНГАН ПУТИН БАЙГААД Ч ХОРЬЖ ДИЙЛЭХЭЭ ӨНГӨРСӨН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж