Оросын аль бүс нутагт авлига цэцэглэсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.06.19-нд нийтлэгдсэн

Оросын аль бүс нутагт авлига цэцэглэсэн бэ?

Оросын аль бүс нутагт авлига цэцэглэсэн бэ?

ОХУ-ын Прокурорын ерөнхий газар Оросын бүс нутгуудын авлигын үзүүлэлтийг гаргасныг тус байгууллагын тэргүүн Игорь Краснов хэллээ. Түүний хэлснээр улс даяар авлигын индекс огцом өсөөгүй ажээ. 2018 оны үзүүлэлтээр 100 мянган хүн амд 20,8 авлигын хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 21,1 байгаа ажээ.

Авлигын жагсаалтын дараах бүс нутгууд тэргүүлсэн байна. Үүнд, Мордова, Чуваш, Камчатск, Архангельск, Брянск, Магадан, Новгород, Оренбург, Саратов, Тюмень оржээ. Эдгээр бүс нутагт 100 мянган хүн амд ногдох авлигын хэргийн тохиолдол 26,31-ээс 29,68 байгаа ажээ.

Харин хамгийн бага үзүүлэлт Ингушет, Хакасии, Алтайн хязгаар, Вологодск, Москва, Мурманск, Пензь, Санкт-Петербург, Севастополь, Ямало-Ненецкийн автономит тойрогт байгаа бөгөөд эдгээр бүс нутагт 100 мянган хүн амд ногдох авлигын хэрэг 6,41-ээс 9,94 байна. "Авлигын тохиолдлууд ихээр бүртгэгдэж байгаа салбарууд нь төсвийн мөнгө эргэлддэг, мөн үндэсний хэмжээний зорилтот хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа, өндөр үнийн дүн бүхий худалдан   авах ажиллагаа эрхэлдэг байгууллагууд, өмчийг захиран зохицуулдаг газрууд, хяналт шалтгалтын үүрэг хүлээсэн байгууллагууд, хууль сахиулах байгууллагууд, мөн орон сууцны аж ахуй эрхэлдэг газрууд байна” хэмээн Прокурорын ерөнхий газрын дарга Игорь Краснов хэллээ.

Мөнгөн дүнгээр илэрхийлвэл 2019 онд 20 тэрбум рублийн авлигын хэргийг илрүүлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж