Майкл Жексоны бүл дүү охиныг хутгалжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.18-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны бүл дүү охиныг хутгалжээ

Майкл Жексоны бүл дүү охиныг хутгалжээ

Лас Вегас хотод  Майкл Жексоны бүл дүү охиныг хутгалсан хэрэг гарчээ.

Хэргийн газрын ойролцоо явж байсан хүний гар утсаараа хийсэн бичлэгээс үзэхэд сэжигтэн 22 настай Анжела Бонеллийг цагдаа нар баривчилж байх зуур сувилагч мэргэжилтэй Яасмин Жексон ойролцоо газар хашаа налаад сууж байгаа нь харагдана.

Яасмины ээж Жо Вонни бол Майкл Жексоны дүү юм. Тэдний аав Жо Жексон анх хүүхдүүдээ нэгтгэн Жексон 5 хамтлагийг байгуулж байсан билээ.

Иймээс Майкл болон Жанет Жексон нарын бүл дүү болох Яасмин гэрийнхээ ойролцоо тавдугаар сарын 30-нд халдлагад өртсөн юм байна.

Сэжигтэн Бонеллийг өс санаж, үхлийн аюултай зэвсэг ашиглан хүний аминд хүрэхийг завдсан гэх хэргээр шалгаж байгаа бөгөөд өнөөдөр/2020.06.18/ шүүх хурал нь болж байгаа гэнэ.

Яасмины хэлснээр бол Бонелл гэх Испани гаралтай эмэгтэй түүнийг Африк гаралтай хэмээгээд, “Ниггер”-ээр нь дуудаж, биед нь халдсан байна. Тэрбээр хутгалуулж байх үедээ түүнээс арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан утгатай, үзэн ядалтын шинжтэй үгс сонсчээ.

Цагдаа нарын мэдээлснээр Бонелл гэгч эмэгтэй Яасминыг араас нь хөөн, хэл амаар доромжилж, толгой, биед нь долоон удаа хутгалсан байна. Цагдаа нар хэргийн газарт очиход ойролцоо байсан гэрчүүд нь Бонеллийг барьж болиулсан байжээ.

Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж