2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 388,717,445 төгрөгийн үнийн дүн бүхий 764,060 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэт авто зам" ХК (EAZ +12.5%) болон "Шарын гол ХК (SHG +7.12%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Техник импорт ХК (TEX-12.44) болон "Монгол шилтгээн" ХК (MSH -9.8%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.04 хувиар буурч 16283.83 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,463,017,736,985 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ