Трамп долоо хоногийн сурталчилгаанд хоёр саяыг зарна

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Трамп долоо хоногийн сурталчилгаанд хоёр саяыг зарна

 

АНУ-ын Цагаан ордны тэргүүний суудалд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп сонгуулийн сурталчилгаанд харамгүй мөнгө цацаж байна. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп сонгуулийн кампанит ажлын долоо хоногийн сурталчилгаанд багадаа хоёр сая ам.долларыг зарцуулах төлөвлөгөөг танилцуулжээ. Тэрбээр АНУ-ын Айова, Нью-Хэмпшир, Өмнөд Каролина муж улсад явуулах сонгуулийн сурталчилгаанд дээрх хэмжээний мөнгийг зарцуулах гэнэ. Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийг хошуучилж яваа бөгөөд сонгуулийн кампанит ажилд зориулан сан хүртэл байгуулжээ. Үүнтэй зэрэгцэн Нью-Йорк муж улсын захирагч асан Жорж Патаки АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарч буйгаа мэдэгджээ.

 

Нөгөө талд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн орыг залгах магадлал өндөртэй нэр дэвшигч хэмээгдэж байна.

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны сорил ирэх 2016 оны хоёрдугаар сараас эхлэх юм. Харин АНУ-ын ерөнхийлөгчийг сонгох үндсэн сонгууль ирэх 2016 оны арваннэгдүгээр сард болно.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж