Нүүрсний синдром | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Хахир өвлийн хүйтнээр сонгуулийн “шоу”-гаа эхлүүлсэн улстөрчид хямралд өртсөн иргэддээ шуудай нүүрс тараав. Өвлийн хүйтэн, эдийн засгийн хямралд зутарсан иргэдээ тавлаад байгаа ч юм шиг, даапаалаад ч байгаа юм шиг. Ядаж намын нөхөр нь шуудай нүүрсний хэргээр шорон яваад удаагүй байхад шүү дээ.

Уг нь иргэд улстөрчдөөс уут нүүрс горьдоод байгаа юм биш, улстөржилтөөс  нь болоод улс орноороо мөнгөгүй болчихсондоо л  тараасан нүүрсийг нь булаацалдан аваад буй юм шүү дээ.

Гурван жилийн өмнө Монгол нүүрсний шинэ тоглогч хэмээн дэлхийд зарлуулж, төсвийн 40 хувийг зөвхөн нүүрсний экспортоос бүрдүүлж байв. Харин өнөөдөр Монголын нүүрс дэлхийн зах зээлээс алхам, алхмаар шахагдсаар, хамгийн сайн чанарын коксжих нүүрс маань үнс, нурам, овоолгоостой хог болжээ.

Монголын нүүрсний ганц худалдан авагч нь Хятад. Харамсалтай нь, монголчууд төмөр замтай болж, түүгээрээ дамжин гуравдагч зах зээл рүү нүүрсээ гаргана хэмээн унтаа сэрүүний дунд том мөрөөдөж явах хойгуур Хятадын зах зээл биднээс хаалгаа зугуухан хааж эхэллээ.

Хамгийн сүүлд Хятадын Үндэсний эрчим хүчний хорооноос “ойрын гурван жилийн хугацаанд тус улс ямар нэг байдлаар нүүрсний шинэ орд нээхгүй” гэдгээ төрийн төв  CCTVNEWS телевизээр дамжуулав. Үүнээс өмнө Монголын хамгийн гол өрсөлдөгч болох Австралийн нүүрсний импортын татварыг тэглэснээрээ Хятад Монголоос нүүрс авахгүй гэдгээ сэмхэн илэрхийлсэн явдал болсон юм. Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, Австралиас Хятадад нийлүүлэх нүүрсний импортын тарифыг хоёр үе шаттайгаар чөлөөлнө. Эхний ээлжинд буюу энэ сарын 20-нд гурван хувийн импортын татвараас шууд чөлөөлөх бол ирэх оны нэгдүгээр сарын 6-наас эхлэн бусад төрлийн нүүрсний тарифыг зургаан хувиас 0-2 хувь болтол бууруулахаар болсон. Ингээд миний нэр байдаггүй гэдэг шиг Австралийн угаасан нүүрсний хажууд түүхийгээрээ ч чанар өндөртэй, газар зүйн байршлын хувьд Хятадын хаяанд оршдог Монголын нүүрс “моодноос” гарч байгаа хэрэг. Одоо Тавантолгой ярьж талцахаа бараг больсон нь дээр. Бидний өөр хоорондоо дайтаад байгаа Тавантолгойн нүүрс үнс болчихлоо, үнэгүй болсон ордоо булаацалдаж, өөрсдийгөө болон нийгмээ, эдийн засгаа “өвтгөх” больё. Нүүрсний синдромоо дуусгая.

Австралид үер болсны улмаас манай нүүрс үнэд орсон гэдэг ч дотоодын улс төрөө даахаа болиод Монголын нүүрс дэлхийн зах зээлээс шахагдлаа.

Харганы ноос түүж эсгий хийнэ гэгчээр түмэн цэргээр төмөр замаа бариулж, түүгээрээ дамжуулан гуравдагч зах зээлд нүүрсээ зарж мөнгөтэй болоод хөгжих гэсээр байтал дэлхий улс орнууд нүүрснээс татгалзсан байх вий. Тэр тусмаа эрчим хүчний мангас гэгддэг Хятад, Энэтхэг нүүрсний хэрэглээгээ хумина гэдгээ байн байн зарлах болсон билээ.

“Оля”-нуудын зодооныг дааж чадалгүй Тавантолгойн төсөл нуран унаж, дэлхийн баян компанийн нэг болгоно хэмээн улсаараа хувьцааг нь үнэгүй эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” 110 сая ам.долларын өртэйгөө үлдэж байна. Долларын ханш өсөхийн хэрээр “Эрдэнэс Тавантолгой”-н Чалкод төлөх өр нэмэгдсээр байгаа билээ.

С.Эрдэнийн “шатвал шатъя” гэсэн үйлдэл цаанаа бол хөрөнгө оруулагчдад эдийн засгаа шатаавал, шатаая гэсэн мессеж болж хүрсэн  нь лавтай.

Тавантолгойг гацаасандаа баярлах гишүүд Л.Эрдэнэчимэгээр тогтохгүй бий. Гэхдээ “Энержи ресурс”-ын хүслийг гацаачихсан юм биш түүгээр дамжин эдийн засагт орж ирэх мөнгөний урсгалыг гацааж, эдийн засгаа шатаачихсантай адил үйлдэл шүү дээ.

Хар л даа, энэ шинэ жилийн баяраар хямрал иргэдийн амьдралд ямар тод мэдрэгдэж байгааг.

Үүцээ мөнгө болгож чадахгүйгээс хойш үртэс нүүрсэн дээрээ ядаж зодоонгүй амьдарвал яасан юм бэ. Мөнгө болохгүй, үнэд хүрэхгүй нүүрсээ үнс болгож байснаас ирэх оны сонгуулийн шоу болгоод иргэдээ шуудай нүүрс тарааж тохуурхаж байгаа эрх баригчдын зөв бололтой.

Ажилтай орлоготой, монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа эрхбаригчдаас асуух асуулт байна. Албан тасалгааны цонхоор чинь амьдрал ямар харагдаж байна даа гэж.

Б.ХОНГОР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-30 103.57.94.188

Орчин үетэйгээ хөл нийлүүлж, Нүүрсийг шатаах биш өөр аргаар химийн инжнерүүдийн саналыг ,Мөн гадаадын кампануудын дунд химийн аргаар ашиглах тэндэр зарлаж, ашиглах бол яах бол саналаа ирүүлээч ард түмээн.

Зочин 2015-12-30 103.57.92.30

Шүүх байгуулга сайн байна,засгийн газрийн захиалгаар ард түмэнд хямд нүүрс зарж байсан Гансүх зэрэг хүмүүсийг Бага нуурын нүүрсний шигссэн хог, чулуу ,шороо ,вогоний завсараар уансан нүүрсий ,мөнгийг төлүүлэх зөв шийдвэр гаргасан . Шүүх сайн улсын захиалгаар нүүрс Тараасан зардал ,Ажилчидын цалин зэрэг өчнөөн хүнийг ажилаар хангасан буруутай. Багнуур кампаныг алдпагдалггүй ,ашигтай ажилуулсан буруутай. Одоо дэлхий нүүрснээс татгалзаж байхад , ард түмэнд үнтэй нүүрс зарах боломж олгосон , ,хямд нүүрс зараагүй буруутай. .

Зочин 2015-12-30 103.57.92.30

Дэлхий нийттэй хөл нийлүүлж адилхан нүүрснээс монголчууд татгалзаж, Нүүрсний доор газ байдаг гэж байна. Дэлхий нийт хорт утаанаас салсан арга нүүрсээ ,газаар сольж агаар ,байгаль орчиноо цэвэршүүлсэн туршлагийг судлаач .Мөн уранаа шар нунтаг хэлбэрээр гаргаж баяжсан казакастан улсын туршлагийг судлаач, Байгаа нефтээ хятадааас ,авч өөрсдөө цэвэршүүлэх байгууламж барьж ашигтай ажилаач, Монголчуудаа аргаа зоригтой өөрчил. Амжилт хүсэе?

Зочин 2015-12-30 103.229.120.97

koksoos uur gan hailuulah hyamd zuil odoogor garaagui l bna yu uns boloh huchaadbai za

Mal zoriulav 2015-12-30 150.129.142.82

Mal mini uy ch oilohgui bol bitgii olon um dongos mongoloos oor koksjih nuurstei ulsuud tsaaguur chini zondoo bna malaa.

Зочин 2015-12-30 103.229.120.97

koksoos uur gan hailuulah hyamd zuil odoogor garaagui l bna yu uns boloh huchaadbai za

Зочин 2015-12-30 112.72.12.14

ЖЕНХОО нэг баих ёстои сав руугаа очиж магадгүи өнгөндөө оров бололтои АВДАГ зардаг улсуудтаи нь хамтархал хэрэгтэи ТӨР орно гэвэл тэд итгэхүү самарна гэдгийг дэндүү саин мэдэж буи юм?

Баяр 2015-12-30 202.179.28.74

Хятадын бодлого хэцүү,хэцүү. Австрали нүүрс, Монгол нүүрс 2 юугаараа ялгаатай вэ? 1.Шанхай,Гаунжуа гэх мэтийн далайн эргийн гангийн үйлдвэрт ойр, 2.Угааж шигшэж, нэг хэмжээтэй,чулуугүй болгосон3. Манай нүүрс дэд бүтцээс хамаарч хятадаас өөр гарцгүйг мэдээд албаар үнэ унгааж байгаа юм. Бууж өгч болохгүй.

Zochin 2015-12-30 122.201.21.19

Ugaas yaduuchuud chin nuursee avch chadahgui heldeh dehen eveljij baina, heregtei yumiig ny egehees eer yah be,ene bol yamarch namiin show bishee, irgedee oilgoj heldehees avrah alham, deer ny echneen huuhdiin mungeer amdardag ailuudad mungiig ny egeeguigees shine jileer hooson honotsgooh ny

Зочин 2015-12-30 103.10.23.130

Гансүхийг нүүрсний хэргээр шоронд хийлгэсэн захиалагчдынх нэг бололтой. Энэ дэлхийг нүүрсний эрчим хүчгүйгээр амьдарч болно гэж төсөөлөхгүй байна. Одоо харин нүүрсээ эрчим хүч болгоод гадаадаас мөнгө саах сайхан боломж байгаа шүү. Өнгөтэй өөдтэй юм сэтгэж чадахгүй болсон хар санаатнууд нэг л өдөр өөрсдөө үнс мэт хийсэн одно. Харин Монголчууд бидэнд шавхагдашгүй их баялаг мөн түүний зах зээл бэлэн бий.

Dahin neg mald 2015-12-30 150.129.142.82

Naad umaa yarisaar baital bid hotsorch duuslaa nudee neegeed naad delhiin devshiluudiig har malaa Nuursee zoochih ch tomor zamgui shataachih tsahilgaan staantsgui baij neg ih tom um yarina medehgui sedveeree bitgii dongos mala

Зочин 2015-12-30 103.57.94.110

Хуц. Ёстой МСичин байна.

Зочин 2015-12-30 103.26.195.218

Хаагаад ирээдүйдээ бүтэн газар нутаг үлдээ

mald 2015-12-30 150.129.142.82

19-r zuunii ehend l mongol ulsiihaa taliig urd hoid horshdoo alchihaad ih olon um dongsoh um .Buten nutag uldeene genee malaa ter buten nutagiig chini avch uldehiin tuld Ediin zasag tsereg uls tor tehnik tehnology heregtei baidag um . Uy ch hiihgui zugeer hadaglaad baihaar ter um chini uldene gej bodoj bnuu usan tolgoit niigmiin ***** hogjliin tushaa mini

төмөрчин 2015-12-30 202.179.10.150

Коксжих нүүрс хэрэглэж ган гаргах нь бусад аргаас хамаагүй бага өртөгтэй. Энд доор дурдсан 5-10 жил урт хугацаа биш, коксжих нүүрс энэ хооронд дуусчихгүй. Харин коксжих нүүрсний дэлхийн нөөц хүн төрөлхтөнийн өнөөгийн дундаж хэрэглээгээр бол шинээр орд олж нээгдэхгүй тохиолдолд ойролцоогоор 20 жилийн дараа дуусах юм. Тэр үед коксжих нүүрс бүр ховор, өндөр үнэтэй болно. Харин хүн төрөлхтөн ердийн нүүрс, байгалийн хий болон бусад эрчмийн үүсвэр ашиглаж ган гаргах технологийг бий болгож, судалж, хөгжүүлж байна. Эдгээр нь коксжих нүүрс дууссаны дараахь үеийн ган гаргах технологи байх болно. Коксжих нүүрсээ дуусчихлаа гээд хүн төрөлхтөн чулуун зэвсэгийн үе рүүгээ буцахгүй. Мянга мянган хурга би мэднэ, чадна гэж майлаад чамайг чиглээд ирэхэд, магнай халзан хургаа чи хармагц таниж чадахгүй. Цаг ийм болсон үе. Гэхдээ Хонгор чадлаараа бүрээ үлээж, бөмбөр цохижээ.

Teneg tomorchind 2015-12-30 150.129.142.82

19-r zuunii ehend l mongol ulsiihaa taliig urd hoid horshdoo alchihaad ih olon um dongsoh um .Buten nutag uldeene genee malaa ter buten nutagiig chini avch uldehiin tuld Ediin zasag tsereg uls tor tehnik tehnology heregtei baidag um . Uy ch hiihgui zugeer hadaglaad baihaar ter um chini uldene gej bodoj bnuu usan tolgoit niigmiin ***** hogjliin tushaa mini

хөөе Төмөөр 2015-12-30 1.251.132.177

Чи мэдлэгтэй хүн болох гэж битгий шалигна,коксчих нүүрсийг гангийн үйлдвэрүүд одоохондоо хэргэлж бна.Яваандаа 5-10 жил болход ганг нүүрсээр биш,өөр зүйлээр хайлуулдаг болно.Цаана чинь машин устөрөгчөөр явдаг болчлоо.Хөгжил гэдэг ийм бдгын.Бид хав дарсаар үнстэй үлднэ

Төмөрчин 2015-12-30 202.179.10.150

Миний дүү хэдэн настай, ямар мэргэжилтэй вэ? Коксжих нүүрс хэрэглэж ган гаргах нь бусад аргаас хамаагүй бага өртөгтэй байдаг юм. 5-10 жил урт хугацаа биш, коксжих нүүрс дуусчихгүй. Чи юм сонирхдог сайн залуу байна. Өөрөө үзнэ бизээ. Коксжих нүүрсний дэлхийн нөөц хүн төрөлхтөнийн өнөөгийн дундаж хэрэглээгээр шинээр орд олж нээгдэхгүй бол ойролцоогоор 20 жилийн дараа дуусах юм. Тэр үед коксжих нүүрс бүр ховор, өндөр үнэтэй болно. Харин хүн төрөлхтөн өнөөдрөөс ердийн нүүрс, байгалийн хий болон бусад эрчмийн эх үүсвэрийг хэрэглэх ган гаргах технологийг бий болгож, судалж, хөгжүүлж байна. Эдгээр нь коксжих нүүрс дууссаны дараахь үеийн ган гаргах технологи байх болно. Коксжих нүүрсээ дуусчихлаа гээд хүн төрөлхтөн чулуун зэвсэгийн үе рүүгээ буцахгүй.

Сэтгүүлчидээ 2015-12-30 1.251.132.177

Та нарын наад асууж бгаа чинь зөв.Гэхдээ эзнээ олж асуу.Эзэд нь Женко,зи,бинз,чацга 4 хамгийн их зүтгэж бж гацаасан ажил.Тийм учраас тэр 4с амьдрал ямар бгааг асуугаад өгөөч.

Зочин 2015-12-30 103.26.194.213

ийм юм бичихээр л монгол улсаа алаад байгаа юм шүү дээ, ээ чааваас даа

Зочин 2015-12-30 122.201.21.166

ТТ-г их юманд бодож коммент бичсен гаруудад: ТТ-г 100% коксжих нvvрс гэж бодож байвал тэмээг ямаатай андуурсантай адил болно. Ердее л 60-65% коксжих чанартай vлдсэн хувь нь хог. Хvхэр хэт ихтэй тул тул ДЦС-т ч тохирохгvй

ИЛЖИГ 2015-12-30 182.160.3.128

ОРОСУУД САЙХАН АМЬДАРЧ БАЙВАЛ БИД МЭТИЙН АМЬТАД ЯАМАЙ БАЙНАА.

Зочин 2015-12-30 150.129.142.56

Женко,Зи,Эрдэнэчимэг нарын хорлол,тэнэглэлээс учирсан шууд болон дам мөнгөн хохирол л гэхэд хэдэн арван тэрбум доллар.Эдийн засгийн бусад салбартаа үзүүлэх байсан эерэг нөлөө зэргийг бодохоор дэндүү харамсалтай. Энэ бүгдийг ярихаа байг гэхэд ядаж Женко хулгайч нарын ТТ-н Төмөр замын нэрээр хулгайлсан мөнгийг нь буцаан төлүүлмээр юм. Бэлэн мөнгө нь олдохгүй бол Мах импэкс,Талх чихэр зэргийг нь хулгайлсан мөнгөнийх нь төлбөрт хураан авах хэрэгтэй.

Tөмөр 2015-12-30 202.179.10.150

Оюу толгойг Хөвсгөл далай гэвэл Тавантолгой бол Сүн далай ажгуу. Оюутолгойг Богд уул гэвэл Тавантолгой Сүмбэр уул билээ. Энгийн нүүрсийг ярьж байгаа бол өөр хэрэг. Гэтэл коксжих нүүрс бол мөнгөтэй байгаад ч эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд билээ. Нүүрсний худалдаачид (дамчид) хонинд орсон чоно шиг өр өвдөж гасалмаар олборлож байгааг Монголын төр зосоохгүй байгааг дээд тэнгэрээс хараад Жарчидай мэргэний зөвлөмж, Их хааны тушаалаар Хяталын төр ийнхүү зогсоожээ. Дэлхий нэг. Хүмүүн төрөлхтөн, Байгаль дэлхий бүгд танд баярлалаа. Социалист нийгмийн ойлголтоор дамчдын орон болсон улс маань үйлдвэрлэгчдийн орон болох болтугай.

ккк 2015-12-30 122.201.25.46

Болор цомд шаачмаар банди уу гүй юу шаадгаа болиул таанрна жаахан ном уншиж баймаар юм.

Ahin neg mald 2015-12-30 150.129.142.82

jijgig goliin tom zagas tenges dalaid ochhoor uy ch bish boldooog gej medhuu. Neg ih tom ord yarisan amitad naadhiig chini huleeseer baital hog bolj duuslaa bid mongogui hogjilgui baisaar baital bid delhiid hereggui bolloo

Зочин 2015-12-30 59.153.112.73

хонгор нэртэй сайн хүү болох гэж ямар далд санаагаар нүүрсний үнэ унагаах зах зээлийг хумих ээлжит захиалагаа хэрэгжүүлэх гээд байнаа далдыг хардаг далай лам болох хэрэггүй нүүрс үнс болтол дэлхий эргэсээр байх болно хямрал зүгээр эргэж таардаг нэг үйлдэл ш дээ олон саяыг биш цөөн ашигтайг гаргавал үнэтэй хэвээрээ л үлдэнэ