Г.Уянга ХҮН-д элсэхгүй | News.MN

Г.Уянга ХҮН-д элсэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Монголбанкинд эдийн засагчаар ажиллаж байсан Ш.Чулуунбаатарыг банк санхүүгийн байгууллагын нууц задруулсан гэх зүйл ангиар зургаан сар хорих ял оноох болжээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ш.Чулуунбаатарыг Г.Уянга гишүүнд мэдээлэл дамжуулсан гэж үзсэн байна. Харин Г.Уянга гишүүн “Би Ш.Чулуунбаатараас мэдээлэл авч цацаагүй. Үүнийгээ би зохих газарт нь хэлнэ. Монголбанкныхан буцалтгүй тусламж хэлбэрээр 45-180 хүртэл сая төгрөгийг хүмүүстээ өгсөн байсан. Нийт дүнгээрээ 3.7 тэрбум төгрөг болж байгаа. Хүмүүсийнх нь хэлж байгаагаар бол өмнө нь орон сууц авч байсан хүмүүст ч буцалтгүй тусламж олгогдсон байдаг. Тийм учраас энэ асуудлыг шалгах ёстой гэж би үзсэн. Өнөөдөр Ш.Чулуунбаатарын ээж нь утсаар ярилаа. Зургаан сар хорих ял төлөвлөн прокурор руу явуулсан байна. Би өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандсан, энэ хэргийг тус газар шалгах хэрэг мөн үү. Мөн үнэн мөнийг олж тогтооно гэж найдаж байна” гэлээ.


Мэдээллийн дараа сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.

-Та Монголбанктай холбоотой мэдээллийг ямар эх сурвалжаас авсан юм бэ. Мөн таны цацсан мэдээлэл нууцын зэрэглэлд орох уу. Энэ асуудлыг холбогдох байнгын хороогоо хэлэлцэх боломж байгаа юу?

-Монголбанкны хуулийг үзэхэд тэрбумаар нь бэлэн мөнгө тараах зохицуулалт харагдаагүй. Зохих газар нь авлигатай холбоотой асуудал мөн үү, биш үү гэдгийг шалгаж тогтоох байх. Энэ асуудал нэг залуугийн амьдралыг хохирооход хүрээд байгаа бол байнгын хороонд асуудал тавьж шалгуулах боломжтой гэж бодож байна.

-Ээжтэй нь таныг биечилж уулзсан гэх мэдээлэл байсан?

-Ээж нь хоёр сарын өмнө уулзах хүсэлт тавьсан. Хүүхдийнхээ төлөө амь амьдралаа зориулж яваа төрийн албан хаагч. Хүүгээ боловсролтой болгоё гэж зорьсон, түүндээ хүрсэн ээж. Уулзаад надад хэлсэн “Таны гаргасан мэдээлэл бид хоёрын амьдралыг орвонгоор нь эргүүллээ” гэсэн. Тэгэхдээ ухамсартай хүмүүс намайг шууд буруутгахгүй байгаа. Прокурор, шүүх, хууль хяналтын байгууллагад хандаад миний хүүг буруугүй гэдгийг нотолж өгөөч гэсэн.

Эрүү үүсгэж шалгаж байгаа бол намайг дуудаж асуух ёстой, гэрчийн хувиар. Хэн ч над руу утасдаагүй, яриагүй. Тийм учраас мөрдөн байцаалт дутуу явагдаж гэж харж байгаа. Хамгийн гол нь ял төлөвлөөд прокурор руу явуулчихсан байгаа. Үүнд би санаа зовж байгаа.

Эрүүдэн шүүх процесс, амьдралаар нь тоглож барьцаалах юмыг Монголбанк хийж байгаа нь харамсалтай. Асуудлыг үнэн мөнөөр нь шийдэхэд Авлигатай тэмцэх газарт явуулж байгаа бичиг тус болно гэж найдаж байна.

-Таныг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарахаар бэлтгэж байгаа гэх яриа байна. Үнэн үү?

-Саяхан сонгуулийн хууль батлагдлаа, улс төрийн ямар нэг шийдэл гаргах шаардлагатай болох байх. Тэр нь ямар вэ гэдгийг тухайн үедээ зарлана. “Шударга ёс” эвсэлдээ үлдэж болно, эсвэл орхиж явж болно. Ямарч байсан миний шийдэл юу вэ гэвэл монголчууд 25 жил АН, МАН-ыг ээлжилж сонгоод эрх барилаа. Монголын нийгмийн амьдрал дүр зураг, ард түмэн өнөөдөр өөр сонголтыг хүсэж байна. Өөр сонголтыг бий болгох үүрэг хариуцлага надад байх ёстой. Тэрийг ямар байдлаар зохион байгуулах вэ гэдэг олон хувилбарууд байж болох байх. Шийдэл гаргах бол бүгдээрээ дахиад уулзах байх.

-ХҮН-д таныг элсэнэ гэх мэдээлэл байна?

-Би бараг үгүй болов уу гэж бодож байна. ХҮН бол Ардын нам, Ардчилсан нам хоёроос өөр сонголт мөн гэдэгт би эргэлзэж байна. Бидний ярьдаг Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гээд олон асуудлаар ХҮН байр сууриа илэрхийлдэггүй, чив чимээгүй байдаг. Тийм учраас би их гайхдаг. Маш их мөнгөжүү, бийлэгжүү хөдөлж байгаа харагддаг.

-Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг та санаачилсан. Гарын үсэг хэд болсон бэ. Зургаан сарын дараа УИХ-ын сонгууль болно. Огцруулах гарын үсэг бүрдэхгүй байсаар сонгуультай тулбал яах вэ?

-Хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зуръя гэсэн хэнд ч нээлттэй, 16 гишүүний гарын үсэг байгаа. Сонгууль болоход хэдэн сарын хугацаа үлдсэн нь чухал биш. Буруу алдаатай шийдвэр гаргасан бол нэг хоногийн өмнө ч болов огцруулах процесс явах л ёстой гэж бодож байна. Тэр бол Монголын амьдралд нөлөөлөөд байхгүй.

-УИХ өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн хуулийг батллаа. Зарим гишүүн “Өмнөх Сонгуулийн хуулиас илүү сайжирсан” гэж үзэж байна. Гэхдээ жижиг намууд сонгуульд өрсөлдөхөд маш хүнд боллоо гэх. Таны байр суурийг сонирхвол?

-Жижиг намууд, бусад улс төрийн хүчнийг бүх боломжоор нь хаасан хууль болсон. Гурван жишээ хэлж болж байна. Нэгдүгээрт, улс төрийн намууд заавал 180 хоногийн өмнө бүртгүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, шинэ улс төрийн хүчнийг дахин бүртгэхгүй гэдэг шинэ хаалт явж байгаа.

Хоёрдугаарт, заавал тойргоос суудал авсан нам л пропорциональ тойрог хуваах эрхтэй болж байгаа. Энэ нь мажоритар тойргоос гараагүй нам пропорционалиар өндөр санал авлаа ч тэр намд суудал хуваарилахгүй. Энэ бас жижиг намуудыг хяхсан, шахсан хувилбар.

Гуравдугаар зүйл нь эмэгтэйчүүдийн квот 30 хувиас бага байж болохгүй гэж хуульчилсан. Бүх намд л тийм шалгуур тавина. Хэрвээ 30 хувийн нэр дэвших эмэгтэй байхгүй бол тухайн намыг бүртгэхээс татгалзана. Энэ бол жижиг намуудын хувьд том хаалт болно.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-30 202.72.245.252

Хүн намын дарга Ганбаатарт баяр хүргэе Уянга Хүн намд элсвэл 2016 оны сонгууль ард түмэн та нарын талд санал өгнө шүү бодоорой

zoshin 2015-12-30 202.179.26.78

hvnii amidrald dandaa muu um hiij aywdag gishvvn urwagsh arwin ene hoeriig awah gazar odoo oldohgvi

Зочин 2015-12-30 150.129.142.221

Ш.Чулуунбаатар гэдэг залуугийн амьдралаар тоглочихсон юм биш үү. Үгүй бол Г.Уянга гишүүн асуудлыг нь шийдэж өгөх ёстой байх.

Зочин 2015-12-30 202.70.38.46

zochin(103.9.90.*)ЭНЭ УЯНГА ГЭДЭГ ХҮН ОЛОН ЗУУН ХҮНИЙГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН МЭТЭЭР ГҮЖИРДЭН ДОРОМЖИЛЖ-чи "доллар"тэнэгээ тэр "олон зуун" хүн чиньяг тэр 22-гэр бүл түүнийг хүрээлэгчидийн тоо 3сая Монголчуудаа гаднынхантай нийлээд хулгайлж луйвардаад байна,эргэн тойрноо хар,бусдыг хар ,ердөө эрээн ород харахад ТӨР гэж ямар байдаг,хүн Удирдана гэж ямар байдаг,АРД ОЛНОО БОДНО гэж ямар байдгыг харах болно,тэнд 1990-2015 оны хооронд 200сая иргэнээ ядуурлаас гаргачихсан ,одоо70сая үлдлээ тэднийгээ ядуурлаас гаргана гээд Зорилго тавиад аажиллаж эхэллээ,манайд яаж байна,гадны луйварчдаас татвараа авч чадахгүй байж ХҮҮХДИЙН МӨНГИЙГ хасаж байна,эд нарын хийсэн хийж байгаа хийх гэж байгаа болгоныг хар л даа,тэр усан цахилгаан станцыг хар хэдэн ₮-р төлөвлөөд одоо хэд болов ямар "хуурамч"тайлбар хийж байна,үүнд үнэмшсэн юм шиг явах уу,сүүлд нь одоо баттулга руу дайрч байгаа шиг золбин нохой шиг дайрах уу,тэр луйварчдыг одоо УЯАНГА хэлээд яваад байна.

tumur 2015-12-30 202.70.38.46

Зочин(59.153.114.*)-тэнэгтээд бай,гэхдээ үнэхээр ганцаараа эдийн засгийг гацааж байгаа бол БАЯР хүргэх хэрэгтэй,ийм мундагт,ядахдаа"буруу"талаас юмыг хийсэн шиг хийсэн бол магтууштай,хэдхэн хүн зон олноо бодоод хэлээд л явна,бусад нь хэлээд байна уу ,тэд чинь бүгд "хувь,хувиа"авчихаад ам нь түгжигдээд байна,ҮНЭНийг хэлж байгаа хэд маань цөөдөөд дийлэхгүй байна,ойлгож байна уу.

Зочин 2015-12-30 59.153.114.46

Энэ хүн хууль баталсан уу? ажлаа хийсэн үү? хүн шүүмжлэх, эдийн засаг гацаахаас өөр Монголд ямар тус хүргэсэн бэ?

Зочин 2015-12-30 43.242.243.145

У ян га мундаг

Зочин 2015-12-30 202.179.8.174

Тэгж Уянгаар намаа бузарлуулахгүй байлгүй дээ.

zochin 2015-12-30 103.9.90.66

ӨРД АЛБА ХАШИЖ БАЙГАА ЖИРИЙН АЖИЛЧИД ЭНЭ УЯНГА ШИГ ХҮН ДОРОМЖИЛЖ, ХУДАЛ ГҮТГЭЖ, БУСДЫГ ДАРАМТАЛДАГГҮЙ. ТӨР ЗҮТГЭЖ БАЙГАА ХҮНЭЭ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ АХУЙ АМЬДРАЛЫГ НЬ ХАРЖ ҮЗЭЖ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭХИЙН ТӨЛӨӨ БАЙДАГ ЮМ. ХАРИН ЭНЭ УЯНГА ГЭДЭГ ХҮН ОЛОН ЗУУН ХҮНИЙГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН МЭТЭЭР ГҮЖИРДЭН ДОРОМЖИЛЖ, НИЙГМИЙГ БУСАРМАГ ЗҮЙЛД ӨДӨӨН ТУРХИРЧ БАЙГАА НЬ ЯАВЧ ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮНЭЭС ГАРАХ АВИР БИШ ДЭЭ.

zochin 2015-12-30 103.9.90.66

tiin bna lee. Face ruu ni orood khardaa

zochin 2015-12-30 103.9.90.66

Khudalaa show khiigeedl. Uuruu bolkhoor baidgaarai goetson shine jiliin tsenguud, bayar temdegleedl yavaj bna lee shtee. Nuguu Z. Enkhboldtoi tsug. buun show. Ene khudalch khuukhen bolio

zochin 2015-12-30 103.9.90.66

Uyangaa chi tiim mundag yum bol ter medeelel ugsun khunee kheleed uguuch. Ene khuukhded tushaal ugsun khun ni zaagaad uguuch. Neg uudgui yum baigaa daa. Khund tushaal ugchuud uuruu chimeegui baigaad baidag.

zochin 2015-12-30 103.9.90.66

МОНГОЛЫН ТӨРД НАСААРАА АЖИЛЛАЖ, ТӨРӨӨС ОРОН БАЙРНЫ ДЭМЖЛЭГ АВСАН ЦЭРЭГ, ЦАГДАА, БАЙЦААГЧ, МЭРГЭЖИЛТЭН, ҮЙЛЧЛЭГЧ, ЭМЧ, ЖОЛООЧ, ЭДИЙН ЗАСАГЧ ХЭДЭН МЯНГАН ХҮНИЙ ОРОН БАЙР, ХӨРӨНГИЙГ ХУРААХ КОММУНИЗМ ӨРНҮҮЛМЭЭР БАЙНА УУ УЯНГАА? ИЧИЖ АМЬДАР

zochin 2015-12-30 103.9.90.66

ene teneg huuhen yamarch bolovsrol baihgui yumaa. Tiim ikh temtsekh geed bga yum bol ter olson medeellee zuvuur ashiglakhgui. Olon niited hudalaa tsatsaad show hiigeed.

zochin 2015-12-30 103.9.90.66

Энэ хүн 4 жил хэрүүл хийлээ. Санаачилсан хууль, сэдсэн бүтээлч ажил байна уу таминь ээ. Үндсэн ажил нь зорилго нь хэрүүл Юм бол сэтгүүлчээ хийвэл яг таарна. Мэдэх мэдэхгүй сэдвээрээ цэцэрхэгч, эх оронч царайлагчид Монголоор дүүрэн байна. Харин ул суурьтай бодлоготой хүн төрд хэрэгтэй байна. Үүнийг дахин сонгож хэрүүл сунжруулаад яахав. Одоо ажлаа бодоцгооё. Хэрүүл бидэнд юу авчирав.

zochin 2015-12-30 103.9.90.66

Энэ хүн 4 жил хэрүүл хийлээ. Санаачилсан хууль, сэдсэн бүтээлч ажил байна уу таминь ээ. Үндсэн ажил нь зорилго нь хэрүүл Юм бол сэтгүүлчээ хийвэл яг таарна. Мэдэх мэдэхгүй сэдвээрээ цэцэрхэгч, эх оронч царайлагчид Монголоор дүүрэн байна. Харин ул суурьтай бодлоготой хүн төрд хэрэгтэй байна. Үүнийг дахин сонгож хэрүүл сунжруулаад яахав. Одоо ажлаа бодоцгооё. Хэрүүл бидэнд юу авчирав.

зочин 2015-12-30 59.153.115.124

МОНГОЛ БАНК УГ НЬ ЭНЭ ТУСГААР УЛСЫН МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛДОГ ГАЗАР. ГЭТЭЛ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ БАРУУН СОЛГОЙГҮЙ БИЕ БИЕНДЭЭ НАЙРСАГААР ХУВААГААД ТАРААЧИХСАН. ТЭРНИЙГ НЬ ХЭЛСЭН АЖИЛТНАА БҮР ЯЛ ОНООЛГОЖ ШОРОНД ХИЙХ ХЭРЭГ ҮҮ? ХЭЗЭЭ БИЛЭЭ НЭТ ДЭЭР ТУС БҮР 90 САЯ ТӨГРӨГИЙГ ХУВААГААД АВЧИХСАН ТУХАЙ БИЧИГДСЭН БАЙСАН. ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧУУДАА ШОРОНД ХИЙГЭЭЧ.

зочин 2015-12-30 59.153.115.124

МОНГОЛ БАНК УГ НЬ ЭНЭ ТУСГААР УЛСЫН МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛДОГ ГАЗАР. ГЭТЭЛ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ БАРУУН СОЛГОЙГҮЙ БИЕ БИЕНДЭЭ НАЙРСАГААР ХУВААГААД ТАРААЧИХСАН. ТЭРНИЙГ НЬ ХЭЛСЭН АЖИЛТНАА БҮР ЯЛ ОНООЛГОЖ ШОРОНД ХИЙХ ХЭРЭГ ҮҮ? ХЭЗЭЭ БИЛЭЭ НЭТ ДЭЭР ТУС БҮР 90 САЯ ТӨГРӨГИЙГ ХУВААГААД АВЧИХСАН ТУХАЙ БИЧИГДСЭН БАЙСАН. ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧУУДАА ШОРОНД ХИЙГЭЭЧ.

иргэн 2015-12-30 202.21.113.106

Энэ хүн 4 жил хэрүүл хийлээ. Санаачилсан хууль, сэдсэн бүтээлч ажил байна уу таминь ээ. Үндсэн ажил нь зорилго нь хэрүүл Юм бол сэтгүүлчээ хийвэл яг таарна. Мэдэх мэдэхгүй сэдвээрээ цэцэрхэгч, эх оронч царайлагчид Монголоор дүүрэн байна. Харин ул суурьтай бодлоготой хүн төрд хэрэгтэй байна. Үүнийг дахин сонгож хэрүүл сунжруулаад яахав. Одоо ажлаа бодоцгооё. Хэрүүл бидэнд юу авчирав.

san***** 2015-12-30 76.205.166.119

Монголд буруу зүйлийн талаар мэдээлэгчийн эрхийг хамгаалах хууль хэрэгтэй байгааг харуулж байна. Монгол банкин дахь хууль бус үйлдэлийг мэдээлсэнийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдгийг ойлгохгүй байна. Уяанга гишүүн ийм хууль санаачилбал ямар вэ

Зочин 2015-12-30 103.26.193.241

Хүн нам эрх мэдэл мөнгөө Уянгаагаас харамласан

Зочин 2015-12-30 103.26.195.218

ХҮН Ч МӨНГӨЛӨГ НАМ ДАА ЭЛБЭГ ХҮҮГИЙН ТАКТИКИЙГ Л

Зочин 2015-12-30 103.57.93.42

ODOO HOHI CHINI L BOLJ DEE

Zochin 2015-12-30 122.201.24.27

Estoi teneg huuhen, yarihgui yum gej baikhgui, hudlaa show hiine, uneheer bolovsrol ny nimgen bolohoor hariutslagagui burna, yamar ch uls terchiin buurigui , Batchimeg, Burmaa,Odontuya,Oyungerel geed ender soyolto, mundag gishuun huuhnuud baina, tedniig haraj duurial***** avaach, alia salbadai min

Hooe chi 2015-12-30 202.21.106.145

chi boliocheee ard tumniihaa toloo duugarsan huniig chi heden haltar togrog awchaad muulaad suuh uu? hol ochij hewtee za yu

Зочин 2015-12-30 202.9.41.195

chingelteinhen odoo nogoo 1.500ga neheechee ard tumnii amlalt neheh holboo gel orilj orilj ta chingelteinhen songoson garchul bi 1.500g chin olood ogno ged talbai der ger bariad hevteed baisan yasan humuus genen yumda balai huuhniig songojil baidag ganbaatriin orooson dugui populist

зочин 2015-12-30 103.229.123.162

хорчин, ичих нүүргүй авгай. баримтгүй гүтгэдэг тэнэг,

Zochin 2015-12-30 150.129.140.226

Энхбаярын хүчинд гишүүн болсноо мартчихсан дурак.

Зочин 2015-12-30 77.119.128.109

GANBAATAR HUDALDAGDLAA ARGAGUI ZAILUUL OLON TERBUMTNUUDIIN OODOOS YAAJ CH CHADSANGUI ELBEGDORJ BAYARZOGT SAIHANBILEG GURAV OT MONGOLIIN BUSAD ALT ERDENES BAYALGAAS OLSON MONGOOROO AUGUU IH GANBAAG MIN HUDALDAAD AVCHIHLAA GEVCH HUDLAA BAIH AA GANBAA MIN ARD TUMENDEE UNENEE HELEEREI

ө 2015-12-30 150.129.140.226

Анхаарлын төвд байх тактикииг нөхөр нь байнга сануулдаг гэсэн

Unen 2015-12-30 59.153.113.252

Uyanga chi haanaas henees medeelel avsnaa helchvel bolchih yum bishuu, uuruu uurtuu jujig tavihaa bolivol tarna. Tsaashid iim har energutei, hun muuulj, hooloo olj ideed surtsan, huruu ni bish hoshuu ni huduldug, gudamjnii uzleesee saldaggui nuhduudiig uls turd ***** garga. Haanaas henees songogdoj garsnaa sanaval tar na, gudamjnii nohoinoos ch dor hund gai bolj yavah yum,

Зочин 2015-12-30 103.26.195.14

Өмхий аалз хүүхэн хүнд гай болохоос өөр юу байна.

Зочин 2015-12-30 202.179.25.62

ХҮНамын залууст баяр хүргэе.Атаа жөтөө их байна гэдэг чинь та нар хүчтэй байна гэсэн үг.Та нараас айж болгоомжилж байна гэсэн үг. Та нарт амжилт хүсэе. УРАГШАА,

ЗОЧИН 2015-12-30 202.179.25.62

ХҮНамын залууст баяр хүргэе.Атаа жөтөө их байна гэдэг чинь та нар хүчтэй байна гэсэн үг.Та нараас айж болгоомжилж байна гэсэн үг. Та нарт амжилт хүсэе. УРАГШАА,

ЗОЧИН 2015-12-30 202.179.25.62

ХҮНамын залууст баяр хүргэе.Атаа жөтөө их байна гэдэг чинь та нар хүчтэй байна гэсэн үг.Та нараас айж болгоомжилж байна гэсэн үг. Та нарт амжилт хүсэе. УРАГШАА,

Зочин 2015-12-30 202.179.28.10

turiin alban haagch nar deegvvr doogyyra um tsum idej bna duu

Зочин 2015-12-30 202.21.106.129

монгол банкны авилгал хэзээнээс төрийн хамгаалалтанд орсон вэ?

Z 2015-12-30 64.62.219.151

а болио Уянгаа. Чи залуу хүний амьдралаар тоглочихсон байна шдээ. Түүнийгээ бусад руу чихэж гэнэ. Ямар ч байгууллагад нууц гэж байдаг юм. Чи тийм л сүрхий юм бол АТГ-ын бөгсийг ухаад өмнөх урамшуулал, байрны дэмжлэгүүдийг нь ил болгооч.

Zochin 2015-12-30 64.62.219.80

Banknii salbart nuuts bol mash undur zereglel ezeldeg. Hariltsagch, Humuusiin dansnii dugaar bas nuuts baidag yum. Chi iim naad zakhiin medleggui baij ikh hurald yu hiij bna???

zochin 2015-12-30 64.62.219.80

Uyangaa chi iim shantaaj hiij baij nuhuruu ajild oruulsan gee biz dee. Odoo bas yu huseed iim show hiigeed bna???Chamaig tehtei tergui dahin songohgui. iim show chin huuhneer yah yum

Зочин 2015-12-30 103.26.194.213

Уянгадаа амжилт хүсье! Дашрамд хэлэхэд ХҮН-ын талаарх чиний бодол их зөв санагдаж байна. Мөн энэ Золжаргал гэх нөхөрт хэн нь ийм их өртэй болоод монгол улсын банкны салбараар энэ олон жил тоглуулж байдаг юм бэ, үүнийг сайн ухаарай.

zochin 2015-12-30 64.62.219.80

Mongolbankind olon jil ajilsan humuus bas ard tumnii neg heseg shtee. Yagaad ted bairnii zeeliin tuslamj avch bolohgui gej. Uyangaa chi uuriin showdaad Mongolbaknii humuusiig doromjlood, ene huurhii zaluugiin amidralaar toglood. Chi harin uuruu ichij amidar muu har *****.

Зочин 2015-12-30 202.9.40.122

zuvshun hun shantaajilj amidardag muuhai huuhen shu ene neeree.

Зочин 2015-12-30 103.9.90.66

МОНГОЛЫН ТӨРД НАСААРАА АЖИЛЛАЖ, ТӨРӨӨС ОРОН БАЙРНЫ ДЭМЖЛЭГ АВСАН ЦЭРЭГ, ЦАГДАА, БАЙЦААГЧ, МЭРГЭЖИЛТЭН, ҮЙЛЧЛЭГЧ, ЭМЧ, ЖОЛООЧ, ЭДИЙН ЗАСАГЧ ХЭДЭН МЯНГАН ХҮНИЙ ОРОН БАЙР, ХӨРӨНГИЙГ ХУРААХ КОММУНИЗМ ӨРНҮҮЛМЭЭР БАЙНА УУ УЯНГАА? ИЧИЖ АМЬДАР

Зочин 2015-12-30 103.9.90.66

Эх хүн байж ичээчээ. Чи хүүхдийг улс төрд ашиглаад золигт гаргах үе ирэх вий дээ. Залуу хүнийг улс төрдөө ашиглах аа зогсоо!!!

Зочин 2015-12-30 112.72.12.15

АИМШИГ

Зочин 2015-12-30 182.160.34.35

Монголбанк АТГ ба шуух прокурорууд шударга баймаар байна шуу Ерр нь Монголбанк ажилтнууддаа хэдэн тэрбумын буцалтгуй тусламж узуулэх эрхтэй юу АТГ ын туруучийн даргыг ажилтнууддаа байрны тусламж узуулсэн гээд шоронд хорисон биз дээ Ижил тэгш хандвад яасын

Зочин 2015-12-30 202.21.113.66

ЭНХБАЯРЫГ ҮХТЭЛ НЬ МУУЛЖ АВИЛГАЧ БОЛОХЫГ НЬ СУРТАЛЧИЛСАН НЭВТРҮҮЛЭГ ХИЙГЭЭД, ДАРАА НЬ ЭНХБАЯРЫН НАМААС НЭР ДЭВШИХ - УЯНГЫН БАЙР СУУРЬ ГЭЖ ҮҮНИЙГ Л ХЭЛЭХ БАЙХ

зочин 2015-12-30 202.9.41.50

Уянга,хань, үр хүүдэд нь шинэ лийн мэнд хүргэе. хоёрхон хүсэлт байна. Засгийн газраар оролдохоо боливол зүгээрсэн. Жил хүрэхгүй хугацаанд төрийн тогтворгүй байдал үүсгэх хэнд ч тэр тусмаа ард түмэнд ямарч олигтой өөрчлөлт гарахгүйээ. Сайд болох хүсэлдээ хөтлөгдсөн АН-ын гишүүдийн л хорхойг дарах төдий тоглоом болно. Бид ийм тоглоомонд уйдсан. Уул уурхайгаар мэдэхгүй байж битгий мэдэмхийрч мэдрэлтээд бай. Наад төслүүд чинь бидний амьдралд бага ч болов үр дүнгээ өгч туйлдсан эдийн засгийг өөд татнаа.

zochin 2015-12-30 223.131.132.208

mongol banknii ter zhahialaad baigaa novshnuudiig bygdiidih ni ar ger eej aav hamaatan sadnii ni sudlaad adilhan zovlo9n amsuulah heregtei . adilhan zovdog zovlog o shyy.

Зочин 2015-12-30 202.21.106.139

ХҮН намийн цаана яамар бүлэглэл, яамар улс байгааг мэдэхгүйгээр энэ намд элсэх нь тэнэг хэрэг. Оюутолгойн канад эзэдийн байгуулсан нам байвал яаахуу

зочин 2015-12-30 124.158.91.83

элс элс.элсдэг газар.чи ашиг хожоо харахдаа сайн мэргэжлийн популист мөн шүү дээ

Энхээ 2015-12-30 103.57.94.82

Монголчуудын амьдралд өөрчлөлт орохгүй гэж юу гэсэн үг юм бол. Зөвхөн өөрсдөө л албан тушаалын хойноос явж байвал болох юм байхдаа. Тэр сэтгүүлчийг эрүүл мэндийн сайд болгочихвол баярлах байсан юм болов уу? Хүний хийснийг шүүмжлэх, үгүйсгэхээс өөр зүйл Уянгаас олж харахгүй л байна даа. Мөнхбаяртай хамт өнхөрч байвал хол явах шинжтэй.

Зочин 2015-12-30 103.9.90.66

За болио Уянгаа. Чи залуу хүний амьдралаар тоглочихсон байна шдээ. Түүнийгээ бусад руу чихэж гэнэ. Ямар ч байгууллагад нууц гэж байдаг юм. Чи тийм л сүрхий юм бол АТГ-ын бөгсийг ухаад өмнөх урамшуулал, байрны дэмжлэгүүдийг нь ил болгооч. Айгаад чадахгүй шд.

Зочин 2015-12-30 182.160.39.177

за ямар ч байсан АН-ы илжигнүүд МАН-ы мангаруудаас дээр хүүхэн дээ.

Зочин 2015-12-30 59.153.112.64

уянгаа гишүүнээ та хүүхэд шигээ залугийн амьдралаар тоглоод байна шүү дээ...Та эх хүн, эмэгтэй хүн....Таны хувьд энэ залуугаар мэдээлэл олуулж тэгээд адагт нь улстөрийн тоглоомоо гүйцэлдүүлчихээд шоронд явуулж байгаа юм байна. Ийм төрийн түшээ байж болох уу

Зочин 2015-12-30 202.131.7.196

Уянга харин ч бурууг олж харж, мэдэрч бас хэлж чаддаг шүү

Зочин 2015-12-30 203.91.115.36

Ene avgai mash ih har energitei urgelj hunii muug uzeh gej yavdag hun. Tsarai zus ni hurtel shulmasyn turhtei . Ene hund medeelel ugsun ni hohi chin boljee. HUN namd UYangyn hereg baihgui ee

сонгогчид 2015-12-30 202.179.11.94

улс төрөөс зайлна уу

Зочин 2015-12-30 182.160.39.177

АН-ХААН БОЛЬЖ ҮЗ.

Шинжээчийн бодол 2015-12-30 103.26.195.10

МБ-ны статусыг тодорхой болгох хэрэгтэй. Энэ байгууллага төрийн байгууллага мэт боловч үйл ажиллагаа нь тийм бус. Зөвхөн 3 удирдлага нь төрийн тусгай албан хаагч гэсэн хуультай боловч бусад ажилтнуудынх нь статус тодорхойгүй. Тэд одоогийн хууль тогтоомжоор төрийн албан хаагчид биш. Энэ байгууллагад төрийн албаны хууль тогтоомж огт үйлчилдэггүй. Хүн ажилд авах, цалин хөлс, урамшуулад олгох гэх мэтэд төрийн албаны хууль тогтоомж үйлчилдэггүй. Энэ хууль эрх зүйн тодорхойгүй байдал нь энэ байгууллагад хөрөнгө мөнгөө өөрснөө мэдээд дураараа зарцуулах боломж олгоод байгаа юм. Барууны орнуудад байдаг "Шүгэл үлээгч" гэдэг чинь яг энэ Чулуунбаатарын үйлдэлтэй төстэй үйлдэл хийсэн албан хаагчийг хамгаалдаг юм л даа. Нөгөө Оюунгэрэлийн дүү Батаагийн үйлдлийг хамгаалахыг хэлэхгүй.Манайд "Шүгэл үлээгч"-ийг хамгаалах хууль байхгүйгээс энэ залуу үнэн зүйл хэлснийхээ төлөө шийтгүүлэх болж байна. Энэ хууль эрх зүйн тодорхой бус байдал нь МБ-ынханд ашигтай байдаг тул үе үеийнх нь удирдлага энэ тодорхой бус байдлаараа л ажиллах сониорхолтой байсаар ирсэн юм.Иймээс УИХ өөрөө санаачлаад МБ-ны , тэнд ажиллагсдын статусыг тодорхой болгож, нэг талд нь шийдэх хэрэгтэй. Төрийн албаны хараат бус шинжээч Ш.Раднаа

м 2015-12-30 202.9.41.36

Баас ***** дамжин нисдэг ялаа ч болвуу гэж бодож байна!

Зочин 2015-12-30 43.242.243.218

SAWAAGUY NOKHOI SARAND KHUTSAJI BAIJI KHUNII AMIDRALYG BALLASAN BAINA

Зочин 2015-12-30 43.242.243.218

SAWAAGUY NOKHOI SARAND KHUTSAJI BAIJI KHUNII AMIDRALYG BALLASAN BAINA

Зочин 2015-12-30 103.9.90.66

ТӨРД АЛБА ХАШИЖ БАЙГАА ЖИРИЙН АЖИЛЧИД ЭНЭ УЯНГА ШИГ ХҮН ДОРОМЖИЛЖ, ХУДАЛ ГҮТГЭЖ, БУСДЫГ ДАРАМТАЛДАГГҮЙ. ТӨР ЗҮТГЭЖ БАЙГАА ХҮНЭЭ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ АХУЙ АМЬДРАЛЫГ НЬ ХАРЖ ҮЗЭЖ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭХИЙН ТӨЛӨӨ БАЙДАГ ЮМ. ХАРИН ЭНЭ УЯНГА ГЭДЭГ ХҮН ОЛОН ЗУУН ХҮНИЙГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН МЭТЭЭР ГҮЖИРДЭН ДОРОМЖИЛЖ, НИЙГМИЙГ БУСАРМАГ ЗҮЙЛД ӨДӨӨН ТУРХИРЧ БАЙГАА НЬ ЯАВЧ ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮНЭЭС ГАРАХ АВИР БИШ ДЭЭ.

Зочин 2015-12-30 59.153.112.58

Энэ бол Уянгаагын гэм биш зан мобид ажилдаг дүүгээрээ нууцын зэрэглэлтэй материал хулгайлуулж сонин дээрээ хагасыг нь хэвлэж шантаажилж олон сая төгрөг авч байсан 2000 онд МАХН элсэх санал тавиад явж байсан 2004 онд АН д элсэж энхсайхнаас намын батлахаа гардаж асан дараа нь Гүндалайн ардтүмний төлөө нам элсэж ИЗН ын ерөнхий нарийн бичгийн даргаар болзол тавин элсэх санал тавьж байсан энэ нь бүтэлгшй болонгуут ИХН элсэж баыгаад сүүлд Энхсайхны намд орж 2012 оны сонгуульд. Оролцсон юм

Зочин 2015-12-30 112.72.15.61

Ийм үсэрч цовхочсон, эм хүний намба төрхгүй, тавтиргүй, царцаа шиг хачин шимнуусыг хэн тоож намдаа авах вэдээ.

Зочин 2015-12-30 202.170.69.58

Энэ Уянга гэж байлай хүүхэн хутган үймүүлэхээс өөр яг юу хийсэн бэ?

Зочин 2015-12-30 203.91.115.36

Банкныханы ялзарал харагдаж байна.Ер нь цаашидаа байгалийн баялгыг гадныханд ашигтай бус ард түмэндээ ашигтай байхын төлөө намыг л ард түмэн дэмжинэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж