Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд одон, медалиар спортын алдартнууд шагнагдлаа. Өнөөдөр Эрүүл мэнд, спортын яаманд болсон шагнал гардуулах арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар хүрэлцэн ирж, шагналыг гардууллаа.
Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” болон Хөдөлмөрийн хүндэт медалиар дараах спортын алдартнууд шагнагдлаа.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор:
Т.Сүхбаатар /”Женко” клубын дасгалжуулагч/
Ц.Сэрээтэр /Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга/
Ж.Чулуунбат /Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин/
О.Мөнхбат /”Шонхор” клубын дасгалжуулагч/
Ч.Эрдэнэтуяа /Монголын Оюутны спортын холбооны гүйцэтгэх захирал/
“Алтан гадас” одонгоор:
Д.Баттулга /Монголын цанын холбооны удирдах зөвлөлийн гишүүн/
Л.Сэргэлэнбаатар -/Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш/
Л.Энхбаяр /Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч/
Ж.Нарантуяа /Байт харвааны ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч/
Э.Даваахүү /Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан, буудлагын спортын ОУХМ/
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар:
Ц.Даваачулуу /Монголын пара таеквондогийн холбооны тамирчин/
Б.Мөнхзаяа /Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан, хөнгөнатлетикийн спортын ОУХМ /
О.Төгөлдөр /Үндэсний шигшээ багийн тамирчин/
А.Тэмүүжин /”Дорнод Танан гарьд” багийн тамирчин, залуучуудын шигшээ багийн тамирчин/
Ч.БОЛОР