Вьетнам цагдаа нарын Монгол морьдыг хүмүүс “өхөөрдөж” байна

Хуучирсан мэдээ: 2020.06.18-нд нийтлэгдсэн

Вьетнам цагдаа нарын Монгол морьдыг хүмүүс “өхөөрдөж” байна

Вьетнам цагдаа нарын Монгол морьдыг хүмүүс “өхөөрдөж” байна

Вьетнам улс өнгөрсөн долоо хоногт анх удаа морьт цагдаагийн салаатай болж, Ханойд Хо Ши Миний дурсгалын талбайн өмнө парад хийжээ.

Парадын үеэр авсан зурагнууд цахим орчинд цацагдахад морьдыг нь хараад хүмүүс гайхаж, шоолж, өхөөрдсөн байна. Учир нь морьд нь унаж яваа цагдаа нараасаа жижиг харагдсан аж. Тэр байтугай зарим хүмүүс энэ бол морь биш одой морь, пони байна хэмээн шоолжээ. Тухайлбал, Ази судлаач Крис Тэйлор твиттертээ “Энэ морьдоор Чингис хаан дэлхийн талыг байлдан дагуулсан гэхэд итгэмээргүй санагдаж байна” хэмээн жиргэжээ.

Шинэ салаанд жагсаалын тэргүүн хоёр цагаан морийг оролцуулаад нийт 60 морь, мөн тооны цагдаа байх бөгөөд Вьетнамын батлан хамгаалах яамны дэргэдэх шинээр байгуулагдсан шуурхай цагдаагийн хүчний удирдлага дор гэмт хэрэгтэй тэмцэж, цаашдаа шинэ морьд сургаж, унаач элсүүлэн ажиллах гэнэ.

Бусад орны цагдаагийн аварга том морьдтой харьцуулахад Вьетнам цагдаагийн морьд дөнгөж метр гаруйхан өндөртэйн дээр цагдаа мордсон үед бүүр ч  бөгтийсөн, жижигхэн мэт харагдаж байв.

Монгол морьдын тухай сайн мэддэггүй хүмүүс тэднийг шоолж “Цагдаа нарт яагаад одой морь унуулчихсан юм бол? Вьетнамд энэнээс өндөр морь байдаггүй хэрэг үү?” гэх мэтээр тохуу хийж байхад зарим хүмүүс “Энэ морьд аварга том морьдыг бодвол дуулгавартай, тухтай харагдаж байна. Мөн аймшигтай нүсэр биш болохоор цагдаагийн уналгад их тохирно” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар морьт цагдаа нар хот доторх орчноос гадна нутгийн уулархаг хэсгүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэгтнийг мөрдөх, аюулд орсон иргэдийг аврах үйл ажиллагаа явуулна. Мөн зэвсэг, хүнс зэргийг алслагдсан суурингуудад хүргэх үүрэгтэй аж.

Вьетнам цагдаа нарын хэлж буйгаар бол тус жижиг биетэй (монгол) морьд бие сайтай, эрс тэс уур амьсгал болон орчны өөрчлөлтөд дасан зохицох чадвараар илүү, сургахад амар байдаг аж. Өдгөө үүрэг гүйцэтгэж буй 60 толгой морьдыг тусгайлан цагдаагийн даалгавар биелүүлэхээр сургасан байна. Тус салаа цаашдаа нийт 109 хүнтэй болж, 65 толгой морьд шинээр сургахаар бэлдэж буй гэнэ.

Эх сурвалж: CHAOHANOI.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
8
БурууБуруу
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж