Цахим газар өмчлөлийн V ээлжийн бүртгэл дууслаа

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Цахим газар өмчлөлийн V ээлжийн бүртгэл дууслаа

НИТХ-аас баталсан 52 байршилд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж,  өнөөдөр 5 дугаар ээлжийн цахим бүртгэл 12:00 цагаас дууслаа.

Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт, мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8088 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулсан юм. Тавдугаар ээлжийн бүртгэлээр нийт 140 мянга орчим иргэн  газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн  газар өмчлөх боломжтой. 

Өнгөрсөн жилээс эхлэн НИТХ-аас баталсан 52 байршилд газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж нийт 72 000 иргэн өөрийн өмчийн газартай болсон байна. Ирэх жилүүдэд НИТХ-аас баталсан 52 байршлын үлдсэн байршлуудад болон шинээр баталсан 68 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж