Рэйшард Бруксийг хөнөөсөн цагдаад ялын дээд хэмжээ оноож магадгүй | News.MN

Рэйшард Бруксийг хөнөөсөн цагдаад ялын дээд хэмжээ оноож магадгүй

Рэйшард Бруксийг хөнөөсөн цагдаад ялын дээд хэмжээ оноож магадгүй

Рэйшард Бруксийг хөнөөсөн цагдаад ялын дээд хэмжээ оноож магадгүй

Хар арьст эр Рэйшард Бруксийг буудан хөнөөсөн, Атлантын цагдаа Гарретт Рольфыг хүн амины хүнд гэмт хэрэг, зэвсэгт халдлага зэрэгт буруутган шалгаж буй. Харин түүний хамтрагч, тухайн үед хамт байсан цагдааг гэрчээр дуудаж, нотлох баримт цуглуулсны учир Рольфд цаазын ял оноож магадгүй болоод байна.

Фултон хотын өмгөөлөгч Пол Ховардын хэлснээр Рольфыг галт зэвсэг ашиглан хүнд халдсан, зайлшгүй шаардлага гараагүй байхад буудсан, хүний амь хөнөөсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, баривчилгааг буруу явуулсан, сэжигтнийг унасан байхад дээр нь зогссон гэх зэрэг арван нэгэн хэрэгт буруутгаж буй аж.

Мөн хамтрагч Девин Броснаныг гурван хэргээр буруутган шалгаж байгаа гэнэ. Түүнийг шүүх хуралд Рольфын эсрэг гэрчээр дуудсан бөгөөд Жиоржиа мужид хүн амины хэрэгтэнд хөнгөрүүлэх нөхцөлгүйгээр бүх насаар нь хорих, эсвэл цаазаар авах ял оноодог байна.

Рейшард Бруксийг өнгөрсөн долоо хоногт машиндаа унтаж байхад нь цагдаа нар шалгаж, согтуу байснаас нь болон баривчилсан байна. Гэвч Брукс цагдаа нарыг эсэргүүцэн, Броснаны цахилгаан бороохойг булаагаад зугтсанд Рольф түүний араас гурван удаа гал нээжээ.

Түүнийг баривчилсан хоёр цагдаа нь цагаан арьстан байгаа нь сүүлийн үед өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг улам дэвэргэж, Атлантын иргэдийг бухимдуулжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-18 64.180.95.82

Haruudiig buudaz baih heregtei. Tegehgui bol turuunii boosnuud tolgoid garna

Avatar

Зочин 2020-06-18 202.21.109.61

Ажлаа хийж байсан шүү дээ Хөлрүү нь буудах байсан юм.Даан ч уураа барьж дийлсэнгүй.

Avatar

Зочин 2020-06-18 183.177.100.4

монголд ч гэсэн хэргийн үнэн зөвийг нотлолгүйгээр ял оноож хүний хувь заяаг хохироосон хэрэгтэй эвлэрч болохгүй!

Avatar

Зочин 2020-06-18 49.0.218.165

хар тамхичин танхай харуудад хэдэн цагдаа буудуулж үхсэнийг бичээрэй сэтгүүлчээ

Avatar

Зочин 2020-06-18 192.82.65.168

уучлаарай сэтгүүлч биш орчуулагч!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж