Байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан гэрэлт самбарыг байршууллаа

Хуучирсан мэдээ: 2020.06.18-нд нийтлэгдсэн

Байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан гэрэлт самбарыг байршууллаа

Байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан гэрэлт самбарыг байршууллаа

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон байгууллагаас 200 метр зайд байрлах гурван замын уулзварт үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилсан гэрэлт самбарыг байрлууллаа.

Тус самбарт иргэдэд тусламж үйлчилгээ хэрэгтэй үед шуурхай холбогдох утасны дугаар болон өдөр тутмын үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг хүлээн авах цахим хаяг, байгууллагын байрлалыг заасан сумыг байрлуулаад байна.

Ингэснээр гамшиг, ослын дуудлага мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах, ард иргэдэд байгууллагын үйл ажиллагаа, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэх боломж бүрдэж байна гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж