Диана гүнжийн дүрд Кристен Стюарт тоглоно

Хуучирсан мэдээ: 2020.06.18-нд нийтлэгдсэн

 Диана гүнжийн дүрд Кристен Стюарт тоглоно

 Диана гүнжийн дүрд Кристен Стюарт тоглоно

"Бүрэнхий" киногоор олонд танигдсан жүжигчин Кристен Стюарт удахгүй Диана гүнж, Чарльз хунтайж нарын салалтыг өгүүлэх шинэ кинонд гүнжийн дүр бүтээхээр болжээ.

Холливудын мэдээллийн сайтад бичсэнээр 1990-ээд оны эхэн үеийг харуулах энэ киноны зохиолыг Стивен Найт бичиж, гол дүрд Кристен Стюарт тоглох аж. Найруулагч Пабло Ларрайн гол дүрийн жүжигчнээ “Кристен Стюарт бол өнөө цагийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг” хэмээн магтсан байна. Киноны үйл явдал Сандрингем тосгонд Диана гүнж бүтэлгүй гэрлэлтээсээ болж хэрхэн шаналж байгаа талаар өгүүлэх гэнэ.

“Бид бие даасан байдал, эмэгтэй хүн хатан хаан байх сонголтоос хүртэл татгалзаж чаддаг тухай түүх өгүүлэхийг хүссэн. Энэ кино бол Чарльз хунтайжтай учрахаасаа өмнө ямар эмэгтэй байсан, буцаад тийм эмэгтэй болохыг хүсч, шийдэж буй эмэгтэйн түүх” хэмээн Ларрайн ярьжээ.

Диана Спенсер 1981 онд Чарльз хунтайжтай гэрлэж, 1992 онд салж, 1996 онд гэрлэлтээ цуцлуулсан юм. Тэгээд дараа жил нь авто ослоор нас баржээ.

“Кристен юу ч болж чадна. Тэрбээр нэгэн зэрэг маш нууцлаг, эмзэг, үнэхээр хүчирхэг байж чадна. Энэ л бидэнд хэрэгтэй” хэмээн Ларрайн хэлсэн байна.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж