Хятадад галт уул дэлбэрч магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.18-нд нийтлэгдсэн

Хятадад галт уул дэлбэрч магадгүй

Хятадад галт уул дэлбэрч магадгүй

Хятадын зүүн хойд хэсэг буюу ОХУ, Хойд Солонгосын хилийн ойролцоо байрлах Вэй галт уул дэлбэрэхээр “цэнэглэгдэж” байгааг геофизикчид олж тогтоожээ. Судлаачдын мэдээлснээр Хятадын Хармөрөн мужид орших Вэй галт уулын дор их хэмжээний халуун лаав хуримтлагдсан байгааг илрүүлсэн аж. Галт ууланд 100 метр өндөр, таван км өргөн хоёр судалд хэмжээтэй халуун лаав хуримтлагджээ. Халуун лаав одоогоор судлын 15 хувийг дүүргэсэн байгаа бол энэ нь 40 хувьд хүрэхэд галт уулын дэлбэрэлт болох гэнэ.

Вэй галт уул нь 500 мянга гаруй жилийн өмнө дэлбэрснээс хойш унтаа байсан тул энэ нь гэнэтийн нээлт болсон аж.

Өмнө нь геологичид манай эриний 946 онд дэлбэрсэн Пэкту / Чангбай галт уулд илүү анхаарлаа хандуулсан байжээ. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар Пэкту болон Вэй галт уул нь тодорхой хэмжээгээр хоорондоо холбоотой гэдгийг олж нээсэн аж.

Эх сурвалж: South China Morning Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж