ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Wednesday, June 17, 2020
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.6.17/ 363 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрөв нь Covid-19 илэрсэн. Шинжилгээний явцад Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочид шинжилгээ хийснээс дөрөвт нь вирус илэрсэн. Дээрх дөрвөн хүн нь Беларусь улсын 33-40 насны иргэд, ХӨСҮТ-д авчирч байгаа.
Өчигдрийн транзит онгоцоор ирсэн 255 хүнээс вирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-өөс 16 хүн эдгэн гарч, дараагийн ажиглалтад шилжлээ. Тэд 18-65 хоног эмчлэгдсэн. Насны хувьд 19-35 насныхан. Нийт батлагдсан тохиолдол 201 болсон. Үүнээс 127 нь эдгэсэн. Одоогоор 74 хүн эмчлүүлж байгаагаас 69 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д одоогоор 124 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Тандалт судалгаа, эмчилгээ үргэлжилж байна.
Тусгаарлалтад 0-5 насны 64 хүүхэд байна
ЭМЯ-ны тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:
-Covid-19 халдвар дэлхийн 216 орон бүс нутагт тархаж, найман сая 383 мянган хүн өвчилж, 450 гаруй мянган хүн нас барсан байна. Одоогоор 4.3 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 3.5 сая хүн хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт 131 мянган хүн шинээр халдвар авч 5000 гаруй хүн нас барсан байна. Тухайлбал, Бразилд 26 мянга, АНУ-д 23 мянга, БНЭУ-д 12 мянга, Пакистанд 5000 хүн шинээр халдвар авсан байна. Мөн Бээжингийн Шиньфади захад гарсан халдвар өргөжих хандлагатай байна. Одоогоор 158 хүн энэ захаас болж халдвар авсан бол зургаа нь хүнд байгаа. Мөн БНХАУ-д уг дэгдэлт нэг сарын өмнөөс эхэлсэн байж магадгүй гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор Бээжингийн бүх нислэгийг цуцалсан. Хөл хориог улам чангаруулж байгаа. Сүүлийн 14 хоногт Бээжингээс ирсэн хүмүүсийг тусгаарлаж байгаа.
ОХУ-д сүүлийн 24 цагт 7843 хүн шинээр халдвар авсан байна. Манайхтай хил залгаа улсуудад 38-110 халдвар бүртгэгдсэн.
Манай улсын хувьд ажиглалтад өчигдөр 270 хүн нэмж орж, 362 хүн ажиглалтаас гарсан. Сөүлийн онгоцоор ирсэн 257 хүний тавыг сэжигтэй тохиолдол гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн 12-ыг нь Цэргийн төв эмнэлэгт, бусдыг нь тусгаарлах байруудад хуваарилсан. Тусгаарлалтад нийт 1631 хүн байгаа. Тусгаарлаж буй хүмүүсийн дунд 0-5 хүртэлх насны хүүхэд 64, 28 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 38 хүн байна. Эгээр хүмүүст 39 резидент, 34 их эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Мөн 119 дугаарын утсанд 163 дуудлага ирж, эмнэлзүйн талаар мэдээлэл авсан. Шуурхай аппликейшнд АНУ-аас иргэн холбогдож мэдээлэл авлаа. ОХУ-д халдвар эрчимтэй байгаа, Бээжинд дахин шинэ халдварын голомт бий болсон тул анхаарлаа сарниулж болохгүй. Маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зайгаа сайн барих хэрэгтэй байна.
Хөнгөн хэлбэрт ашиглах эм шаардлагатай байна
ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа:
-Дэлхийн хэмжээнд халдвар авсан хүний тоо найман сая давсан. Үүний 75 хувь нь сүүлийн хоёр сард бүртгэгдлээ.
Их Британийн судлаачдын судалгаагаар өргөн хэрэглээний Дексаметазон эм коронавирусийн халдварын хүнд болон маш хүнд хэлбэрт хэрэглэхэд үр дүнтэй нь тогтоогдлоо. Энэ эмийн эмчилгээг ДЭМБ хүлээн авлаа. Энэ эмийг амьсгалын аппаратад орсон хүнд хэрэглэнэ. Цаашид хөнгөн хэлбэрт ашиглах эм шаардлагатай байна.
Бразилд 24 цагт 21 мянган хүн эдгэлээ
ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:
-АНУ-д өчигдөр /2020.6.17/ 27900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 722 нас баралт бүртгэгдэж нийт тохиолдол хоёр сая 132 мянга, нас баралт 116 мянга гараад байна. Бразилд сүүлийн 24 цагт 21 мянган хүн эдгэлээ.
Р.Дулам
Зочин 2020-06-18 103.9.88.162
ӨВЧИН ТЭЭГЧ ХАР ХАРХНУУДЫГ ХИЛ ДАВУУЛЖ ШИДЭЭЧ
Зочин 2020-06-18 203.91.115.52
Манай эмнэлгийн салбарынхан мундаг байна аа. Та нартаа баяр хүргэе. Агуу.
Bim 2020-06-18 108.60.189.134
Hilee gadaadiin irgend haagaagui bilu,,
ЗОЧИН 2020-06-18 139.5.219.84
Хилийн цаана хоорондоо харьцаж байгаа ш дээ. Сөрөг гарсан жолооч нарт халдсан бол халдвар нь Улаанбаатар хүрэх, буцах замдаа илрэх вий дээ. Саяхан Дарханы замд цуваа зогссон зарим нь 2-3 аараа хоорондоо яриад тамхилж байгаа харагдсан. Хотод ирээд жолооч нар бараагаа хүлээлгэн өгөхдөө Монгол ажилчидтай хавтал үүсэхгүй талаас арга хэмжээг сайн авч байгаа гэж найдья.
Oilgohgui yum 2020-06-18 202.179.27.216
Orsiin achaag hil deer tevshiig n soliod MONGOLRUUGAA tolgoi chiregch mashinaar naash n zoogood ovchtoi orsuudiig oruulalgui butd=saaj boldoggui yum uu?
маараа нь 2020-06-18 79.98.213.82
33 хэм халуун… гадуур халдвар.. маск, бээлий зайлшгүй….. пүүз, тэлээ нэгт… бусад нь дараа…
zailaachee 2020-06-18 66.181.161.99
uher mongoluudaa gadaad bgaa irgedee tsaashaa gecheed covidtoi orosuudiig naashaa zuuguuud bgaa n yamar uchirtai ve
Зочин 2020-06-18 202.21.107.90
Мэдээлэл сайтай бнаа та нар маань намар болтол гүрийвэл яана л гэж бдох юм
Зочин Зочин 2020-06-18 104.248.140.155
та нар минь мундаг байгаа шүү баярлалаа
рама 2020-06-18 79.98.213.82
за… гадуур гарахдаа маск,бээлий .. наршихаар халуун??? 33 хэм…. юун түрүүнд пүүз, тэлээ….
Зочин 2020-06-18 72.196.192.250
Oros korona Mongold ulziitei !!!
zochin 2020-06-18 202.179.25.66
zaaval iim chiregdel bolsnii daraa niiteldeg umuu ????, il tod schuud bail boldoggui umuu
zochin 2020-06-18 58.109.221.157
Emch nar, buh ajiltnuud Nyamhuu emchd bayarlalaa Mongoliig avarch bgaa
zochin 2020-06-18 202.179.25.66
dandaa bichsen setgegdliig ugui chiideg tanaich odoo boliooch
zochin 2020-06-18 202.179.25.66
ene ovchniig barij chadachgui bolood Oros uls masch uchel daguuldag., bas terniigee ich nuudag.Yagaad mongoliin cherguud ter paradand orochoj bgaa um ???, ,chuv chun ooriigoo Putin ich sain chamgaalj bgaa. Orosiin chool chunsiig odor bolgon idedggui !!! naad chilee chaa !! bas dachin chaa.
Зочин 2020-06-18 202.9.46.19
Энэ 4 хүн чинь Белорус улсын иргэд гээд байгаа юм бишүү. Оросоос Монгол руу тээвэр хийж байгаа жолооч нар юм уу.Белорусаас автомашинаар тээвэр хийнэ гэж байхгүй байхаа. Арай л ойлгомжгүй мэдээ юу даа.
erguu yumuu daaaa 2020-06-18 66.181.164.176
Belarus iin irged orost ajilladag baij boloh uu? odoo oillgov uu
Зочин 2020-06-18 103.229.123.37
Achaa teever ged gadaadiin uvchtei jolooch naryg avchirahaa boli.tegj bgaad mongol hund haldaaval yana.Sarangerel said a
123456 2020-06-18 49.0.212.249
Наад нэг хилээ хаагаачээ, балай хогнууд вэ жидүүчин Хүрэлсүхийн нам засаг чинь
Зочин 2020-06-18 73.92.12.67
Монголдоо л хүрчих юмсан гэж яасан их гүрийсэн бол энэ жолооч нар,мэдээж халуурч,ханиаж,хоолой толгой нь өвдөж бие нь суларч их л хэцүү байсан байгаа,орост л үлдэхгүй юм шүү гэж зүтгэсээр эх орныхоо алтан хилийн зурвасыг даваад ямар их баярласан бол. Мэдээж манай алтан гартай Нямхүү болон бусад эмч нар эмчлээд гаргана. Азтай шүү та нар… Эрүүл мэндийн жинхэнэ эмч ажилтан нарт амжилт хүсье,.
йй 2020-06-18 64.119.27.142
хаха.. Беларусь улсын иргэд.. толгойгоо ажилуул
Зочин 2020-06-18 73.92.12.67
,сонин мн дээр орсон чинь белорусь улсын иргэд гэж байдаг байна шүү,,эргээд нус руу ороод хартал йй гуай гялс бичвэрээ солиод нээг их дэлгэрэнгүй болгож,эхний бичвэр нь үндэс яс угсаа заагаагүй байсан болохоор нь нээг их уянгын халил бичсийн,доод дөрвөн сэтгэгдэлийнхэн ч гэрчилнэ…. Одоо Белорусийн эрэлхэг жолооч нар үхлийн халдвар авсанч монгол л орох юм шүү ,орост ясаа тавихгүйм шүү гэж зүтгэсээр монголын хилийг арай ядан давж монголын ачит цагаан халатдангуудын гар дээр унав… гээд цааш нь
Зочин 2020-06-18 103.229.123.37
Gadnii irgedees ilersen ged bhad MGL ruu yaraad ch geh shig.MedeegeE sn unsh hu
Зочин 2020-06-18 202.179.24.16
Buten unshij oilgood setgegdel bicheech. Yun uyangiin haliltai yum
Зочин 2020-06-18 192.82.70.74
жинхэнэ пял ш а а даг гар вээ юмаа гүйцэд унгаагүй байж
boliochee 2020-06-18 192.82.76.130
orosiin hilee haa. tz-r l yuma av. neg bol hitadiin hilee nee
Bazar 2020-06-18 83.20.250.164
Eronhiilegch gex haashaa tolgoin azildag hun vee ovchnii golomtruu tsergee showd yavuuldag mon tedgeer humuusiin songuuld orolcoh erhiin hyacgaaralsan ooroo mon ovchnii golomt hiatad yavsan iim hun manai eronhiilegch baiz bolohgui lav l bi ene etgeeded itgehgui bn shuu
ЗОЧИН 2020-06-18 103.9.90.98
Оросоос бараа оруулах хэрэгтэй орос хүнс найдвартай . Өмнөд хөршид шинэ вирус дэгдсэн аль алинаас нь болгоомжлох хэрэгтэй. Сонгууль гээд их задгайрч байна даа . Уг нь сонгууль хойшлуулах юм уу энэ удаа хийхгүй байх байсийн. Манайхан ч хэцүү, тэнэг улс юмаа
Зочин 2020-06-18 66.181.161.99
hahaha oros tegeed covid yagaad tusaad bn
Зочин 2020-06-18 121.127.76.20
Нямхүү эмчдээ баярлалаа. Үнэхээрийн . баярлалаа. Та эмч хүн. Та бидэмй аьрал…танд баярлалаа.
Зочин 2020-06-18 59.153.112.194
оросоос ирсэн 4 жолооч халдвар илэрч байхад 100 гаруй цэргүүдээ Ялалтын парад руу илгээгээд яаж байгаан
Зочин 2020-06-18 103.57.92.233
Оросоос орж байгаа ачаа тээврийн жолооч нарыг яагаад зогсоохгүй байнаа . Оросын хүнсгүй бол үхлээ юу
зочин 2020-06-18 103.212.118.115
Дотроо л алдчихгүй юмсан. Сонгууль нтр гэж хөөрцөглөж байж
сэрэмж алдах вий. Covid олширч байна шүү!!!
Зочин 2020-06-18 182.160.35.251
Saihan medee bn.olon hun edgerchee