Жон Болтон: Трамп дахин сонгогдохын тулд Ши Жиньпинээс тусламж гуйсан

Хуучирсан мэдээ: 2020.06.18-нд нийтлэгдсэн

Жон Болтон: Трамп дахин сонгогдохын тулд Ши Жиньпинээс тусламж гуйсан

Жон Болтон: Трамп дахин сонгогдохын тулд Ши Жиньпинээс тусламж гуйсан

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон шинэ хэвлүүлсэн номондоо Трамп дахин сонгогдохын тулд Ши Жиньпинээс тусламж хүссэн талаар бичжээ. Тухайлбал Трамп АНУ-ын фермүүдийн барааг Хятадад экспортлох сонирхолтой байгаагаа дурдсан юм байна. Мөн номонд Трампын импичментийн талаар их зүйл бичсэн аж.

Трампын засаг тэрхүү номыг хэвлүүлэхгүй байх талаас нь арга хэмжээ авч байгаа бөгөөд Хууль зүйн яам нь улсын нууц багтсан хэмээн тайлбарлаж байгаа гэнэ.

 “Энэ бүхэн өрнөсөн өрөө” нэртэй ном зургадугаар сарын 23-нд уншигчдын гарт очих гэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сард цагаан ордон тус номонд улсын маш нууц зэрэглэлийн мэдээллүүд багтсан тул устгах ёстой хэмээн тайлбарласан ч Болтон үүнийг хүлээн зөвшөөрөөгүй аж.

Мөн Болтоны хэлснээр тус номонд Трампын импичментийн гол шалтгаануудыг дэлгэрэнгүй тайлбарласан гэнэ. Эргэн санавал өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгч Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Украины Ерөнхийлөгчид өөрийн өрсөлдөгч болох Жо Байден болон түүний хүү Хантер нарыг нууцаар мөрдөн шалгахыг даалгасан гэх үндэслэлээр импичмент зохион байгуулсан билээ.

Гэвч Трамп дээрх үндэслэлийг эсэргүүцсэний дээр хангалттай гэрч байгаагүйгээс импичмент амжилтгүй болсон юм. Харин Болтоны хэлж буйгаар бол зөвхөн Украин төдийгүй өөр олон улс төрийн хэргүүдийг шалгасан бол импичментийн үр дүн өөр байх байсан аж.

Болтон 2018 оны дөрөвдүгээр сард цагаан ордонд орсон ч дараа жилийнх нь есдүгээр сард үндэсний аюулгүй байдлын зөвлөх байхаас татгалзсан юм. Харин Трампын зүгээс Болтонтой санал нийлдэггүй учир ажлаас нь халсан хэмээн тайлбарладаг.

Болтон өнгөрсөн жилийн зургадугаар сард Осакад болсон G20 уулзалтын талаар өөрийн номондоо мөн тусгажээ. Тус уулзалт дээр Ши АНУ-ын талаар хэд хэдэн шүүмжлэл хэлж, хоёр улсын харилцаа шинэ хүйтэн дайн болж магадгүй талаар ярьж байжээ.

Болтон “Трамп яриандаа ирэх сонгуулийн тухай, БНХАУ-ын эдийн засгийн нөөц бололцоог, Шигээс сонгуульд ялахад туслахыг хүсч буй тухайгаа битүүхэн тусгасан. Тэрбээр БНХАУ АНУ-ын фермүүдээс бүтээгдэхүүн авахаа нэмэгдүүлэх нь сонгуульд ямар чухал нөлөөтэй болохыг хичээнгүйлэн тайлбарласан. Харин Ши Жиньпин АНУ-ын фермээс бүтээгдэхүүн худалдан авахыг зөвшөөрсний дараа Трамп Ши Жиньпинийг Хятадын түүхэн дэх хамгийн агуу удирдагч хэмээн онцолсон” хэмээн ярьсан байна. Мөн тэрбээр уулзалтын нээлтийн оройн зоог дээр Трамп Шиньжяны хорих лагерүүдыг дэмжин “Зөв зүйл хийж байна” хэмээн Шитэй санал нийлж буйгаа илэрхийлснийг дурджээ.

Номонд энэ мэт олон нууц ярианууд төдийгүй Их Британы цөмийн цахилгаан станц, улс орнууд батлан хамгаалахын зардлаа өсгөхгүй бол НАТО-с гарна хэмээн сүрдүүлсэн гэх мэт баримтуудыг тусгажээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж