Хойд Солонгос энэ долоо хоногийн эхээр хилийн зэвсэггүй бүсэд байрлах БНСУ-тай шууд утсаар харилцах холбооны оффисоо дэлбэлсэн. Тус оффисыг 2018 онд хоёр тал хоорондоо шууд холбогдож байхаар тохиролцож, хилийн Каэсонг хотод байгуулсан байв. Өмнөд Солонгосын талаас холбооны оффисыг байгуулахад 8,6 сая ам.долларыг зарцуулсан аж.
Үүний дараа Өмнөд Солонгосын талаас хил рүүгээ танк болон бусад хүнд зэвсэг техникээ байршуулан, цэргийн хүчээ зузаатган болзошгүй тулаанд бэлтгэжээ. Өмнөд Солонгосын Хьюндай Мотор группын охин компанид үйлдвэрлэсэн “К2 хар ирвэс” танкаа зэвсэггүй бүс рүү илгээснийг эх сурвалжууд онцолжээ. Тус танкийг 2013 оноос олон ширхгээр үйлдвэрлэж, 2014 оны зургадугаар сараас Өмнөд Солонгосын армид хэрэглэж эхэлжээ. Одоогоор Өмнөд Солонгосын армид тус загварын 100 ширхэг танк бэлэн, 106 үйлдвэрийн шатанд, 54 нэмж үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Зургадугаар сар гарснаас хойш Өмнөд Солонгосын идэвхтнүүдийг ухуулах хуудас илгээхийг зогсоохыг шаардан Пёньян нь хэд хэдэн удаа ноцтой анхааруулах мэдэгдэл хийсэн юм. Эцэст нь Хойд Солонгосоос зэвсэггүй бүс рүү цэргээ илгээхийн оронд Сөүлтэй харилцах холбооны оффисоо дэлбэлсэн аж. Үүний хариуд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нь Пёньянаас ирж болзошгүй дайралтад бэлэн байх зарлиг гаргажээ.
Эх сурвалж: The National Interest
Холбоотой мэдээ