Жолоочийн буруугаас 12 хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.06.18-нд нийтлэгдсэн

Жолоочийн буруугаас 12 хүүхэд амиа алджээ

Жолоочийн буруугаас 12 хүүхэд амиа алджээ

Жолооч автомашины хөдөлгөөн эхлэхээс өмнө орчноо шалгаагүй, хянаагүйгээс энэ оны эхний зургаан сарын байдлаар 12 хүүхдийг амь насыг хохироогоод байна.

Тухайлбал, энэ оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 143 хүүхэд гэмтэж, 29 хүүхдийн амь нас хохирчээ. Үүний 12 нь жолоочийн буруугаас болж энджээ.

  1. Ховд аймагт 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 15.00 цагийн орчим суудлын автомашины жолооч хөдөлгөөнөө эхлэхдээ хоёр настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  2. Дорнод аймагт 2020 оны хоёрдугаар сарын 23-нд 12.00 цагийн орчим суудлын автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ хоёр настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  3. Дорнод аймагт 2020 оны хоёрдугаар сарын 25-нд 20.00 цагийн орчим суудлын автомашины жолооч хөдөлгөөн эхлүүлэхдээ таван настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  4. Сэлэнгэ аймагт 2020 оны дөрөвдүгээр сарын 3-нд 13.00 цагийн орчим ачааны автомашины жолооч хашаан дотроо хөдөлгөөн эхлүүлэхдээ гурван настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  5. Орхон аймагт 2020 оны дөрөвдүгээр сарын 27-нд 15.00 цагийн орчим суудлын автомашины жолооч хөдөлгөөнийг эхлүүлэхдээ дөрвөн настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  6. Дорнод аймагт 2020 оны тавдугаар сарын 4-нд 17.00 цагийн орчим ачааны автомашины жолооч хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ нэг настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  7. Сүхбаатар аймагт 2020 оны хоёрдугаар сарын 13-нд 13.00 цагийн орчим суудлын автомашины жолооч хөдөлгөөн эхлүүлэхдээ 2 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  8. Дорнод аймагт 2020 оны тавдугаар сарын 24-нд 16.00 цагийн орчим суудлын автомашины жолооч хашаан дотроо хөдөлгөөн эхлүүлэхдээ найман сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  9. Төв аймагт 2020 оны тавдугаар сарын 27-нд 10.00 цагийн орчим ачааны автомашины жолооч хашаан дотроо хөдөлгөөн эхлүүлэхдээ найм настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  10. Дорнод аймагт 2020 оны тавдугаар сарын 31-нд 17.00 цагийн орчим суудлын автомашины жолооч хөдөлгөөн эхлүүлэхдээ 11 сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  11. Төв аймагт 2020 оны зургадугаар сарын 12-нд 15.00 цагийн орчим ачааны автомашины жолооч хөдөлгөөн эхлүүлэхдээ нэг настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  12. Хэнтий аймагт 2020 оны зургадугаар сарын 15-нд 12.00 цагийн орчим суудлын автомашины жолооч хөдөлгөөн эхлүүлэхдээ нэг настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай зам тээврийн осол, хэрэг тус тус бүртгэгдэн шалгагдаж байна.

Иймд бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс  үр хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах /хашаа, байрны гаднах тоглоомын талбай, хөдөө хээр гэрийнхээ гадаа тоглох үед/, мөн хашаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ, зогсоохдоо сонор сэрэмжтэй байх явдал юу юунаас чухал асуудал болоод байна.

Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол, хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан ослоос сэргийлэх зорилгоор “БЯЦХАН ЗОРЧИГЧ” зорилтод арга хэмжээг энэ сараас долдугаар саруудад зохион байгуулах юм байна.

Р.ДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж