Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооноос, цар тахлын үед наадам зохион байгуулахтай холбоотойгоор Монгол Үндэсний Бөхийн холбоонд чиглэл хүргүүлжээ.
Тухайлбал, Улсын их баяр наадамд барилдах 512 бөхийг зургадугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахимаар болон шаардлагатай тохиолдолд зарим бөхчүүдийг биечлэн байлцуулан бүртгэх. Барилдах бөхчүүд наадмын өдрүүдэд хэрэглэх хүнс, сандал, нарны хаалт зэргийг хувийн зүгээс бэлтгэх, харин ажиллах цэц, засуул, жаяг дэгийн багийн өдрийн хоолыг бөхийн салбар комиссоос гаргах. Мөн барилдах бөхчүүд гэр бүл, ойр дотны найз нөхөд, багш, дасгалжуулагч, шавь зэрэг ямар ч хүнийг наадмын талбай руу явах автобусанд дагуулж орохгүй байх гэх зэрэг дараах зааврыг гаргажээ.




Харин бөхчүүд, аймгийн галуудад хандан үндэсний бөхийн барилдаан, уламжлагдан ирсэн жаяг дэг, хүчит бөх, бөхийн гараа дэвээ, ам угтуул авах ёс, бөхийн өмсгөл хувцас хэрэглэл, бөхчүүд хоорондын эерэг сайхан харилцаа зэргийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх гэх зэрэг доорх чиглэлүүдийг өгчээ.




Зочин 2020-06-18 103.212.118.123
Баатар мөнгө угаах хэрэггүй ээ ! Үзэгчгүй урлагын шоугаар мөнгө угааж ядарсан орноо сэгсрэхэн болиоч
Зочин 2020-06-18 202.9.40.32
Үзэгчгүй наадам хийх нь зөвөө. Жилд ганц удаа болдог төрийн наадмаа иргэд нь тэсэж ядан хүлээдэг.наадам болохгүй зун гэж байх ёсгүй. манайх дотооддоо корона вирус халдварлагдаагүй байгаа тэгэхээр бүх зүйл болно
зочин 2020-06-18 64.119.20.212
Энэ жил наадам хийх хэрэг байгаа юм уу даа, энэ чиглэл энэ тэрийн тухайд бол илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг л болох вий, бөхчүүд, бөхтэй холбоотой улс чинь нийгмийн хамгийн боловсролгүй бүдүүлэг хэсэг ш дээ, тэдэнд юм заагаад нэмэр байхгүй л болов уу
зочин 2020-06-18 103.26.193.38
Өөрийгөө овоо боловсролтой гэх гээд байгаа ухаантай юм байхдаа … Бөх үздэггүй ,сонирхдоггүй байж болно Битгий ингэж түүх соелоо мэддэггүй тэнэг богино ухаантайгаараа гайхуулалдаа хө .!!!
zochin 2020-06-18 49.167.16.22
НОЁДЫН НААДМАА БОЛИБОЛ ЯАСАН ЮМ БЭ. ХАРИН ИРГЭДЭЭ ТАТАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХАД МӨНГӨӨ ЗАРНА УУ. ТЭГЭХГҮЙ БОЛ ЯДАРСАН ИРГЭД ЧИНЬ ОНГОЦОНД СУУХ АВИЛГЫН МӨНГӨ БАЙТУГАЙ АМЬ ЗУУХ Ч МӨНГӨГҮЙ БОЛООД УДАЖ БАЙНА. ШАДАР САЙД НЬ ХХУРАЛ ДЭЭРЭЭ ТЭДНИЙГ ДААПААЛААД Л . . . .
Зочин 2020-06-18 202.131.240.147
Цагаан сарын өмнө хэвлэлийн бага хурал хийгээд бид барилдахгүй гээд ард түмнээ доромжлоод байсан эд нараар яадаг юм барилдахгүй л байна биз
Зочин 2020-06-18 139.5.217.253
кроногийн шинжилгээг өөрсдийнх нь зардлаар хийх
зочин 2020-06-18 202.21.100.210
Бүгд зэрэг наадамлах учраас Аймгийн цолтон шинээр олон гарах магадлал өндөр байна. Гарууд амжуулждээ. АМЖИЛТ
Иргэн 2020-06-18 66.181.190.190
Амаа авч чаддаггүй бусдаар заалгадаг бөхчүүд хэцүүджээ.
1 2020-06-18 64.119.27.134
Gar utas ajilnaa hoo, kkk