Канад мөнгө зарсан ч Аюулгүйн зөвлөлд багтаж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2020.06.18-нд нийтлэгдсэн

Канад мөнгө зарсан ч Аюулгүйн зөвлөлд багтаж чадсангүй

Канад мөнгө зарсан ч Аюулгүйн зөвлөлд багтаж чадсангүй

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн суудлын төлөөх өрсөлдөөнд Канад улс мөнгө зарж кампанит ажил явуулсан ч ялагдал хүлээжээ. Аюулгүйн зөвлөл дэх Барууны бүлгийг төлөөлөх хоёр суудлыг Ирланд, Норвеги улсууд авсан байна. Гэтэл Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Аюулгүйн зөвлөлд суудал авахын тулд 13 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж, дипломатуудыг Нью-Йорк хотноо Селин Дионы тоглолтыг урьж үзүүлэх зэргээр нэлээд хэмжээний мөнгө заржээ. Харин Ирланд үүнээс хоёр дахин бага мөнгийг кампанит ажилд зарцуулсан аж. Канад улсаас өнгөрсөн оны байдлаар 1.74 сая ам.долларыг кампанит ажилд зарцуулсан бол Ирланд 800 мянган ам.доллар, Норвеги 2.8 сая ам.долларыг тус тус зарцуулсан байв. НҮБ-д Лхагва гаригт болсон санал хураалтад Норвеги 130, Ирланд 128 санал авсан бол Канад дөнгөж 108 оноо цуглуулжээ. Канад нь Аюулгүйн зөвлөлийн суудлын төлөө өрсөлдөөд хоёр дахь удаагаа ялагдсан нь энэ.

Аюулгүйн зөвлөлийн байнгын бус 10 гишүүн  хоёр жил тутамд солигддог. Тус зөвлөлийн хориг тавих эрхтэй, байнгын таван гишүүн нь Их Британи, Хятад, Франц, ОХУ, АНУ юм. Түүнчлэн Аюулгүйн зөвлөл нь энхийг сахиулах ажиллагаа явуулах, олон улсын хориг тавих, дэлхий даяарх зөрчилд НҮБ ямар байр суурь баримтлахыг тодорхойлдог.

Ази-Номхон далайн бүс нутгаас өрсөлдөгчгүйгээр Энэтхэг улс сонгогджээ. Мөн Мексик нь өрсөлдөгчгүй сонгогдсон байна. Шинэ гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2021 оны нэгдүгээр сарын 1-нд эхэлнэ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж