С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг хорих ангид хүргэв | News.MN

С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг хорих ангид хүргэв

С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг хорих ангид хүргэв

С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг хорих ангид хүргэв

Оюутолгой гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2020.06.18/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хойшилсон. Ингэхдээ дэнчингээ төлөөгүй үндэслэлээр С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг зургадугаар сарын 22-н хүртэл хорих шийдвэр гаргасан билээ. Тэднийг шүүх танхимаас Цагдан хорих ангид хүргэсэн байна. Шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярыг 525 сая төгрөгийг барьцаанд төлөх шийдвэр гаргаад байгаа юм.

НЭМЭЛТ:

“С.БАЯРЦОГТОД ТУЛГААД БУЙ ХЭРЭГ 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛТОЙ ХЭРЭГ БИШ”

Шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон мэдээлэл өгөхдөө “Өнөөдөр шүүх хурлыг зургадугаар сарын 22-ныг хүртэл хойшлуулж, манай үйлчлүүлэгч С.Баярцогтыг цагдан хорих арга хэмжээг авч байна. Өмнөх шүүх хуралдаанаар 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах захирамж гаргасан. Бид захирамжтай санал нийлээгүй. Хувийн байдал, холбогдсон хэрэгтэй холбож, барьцааны хэмжээг тогтооно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Манай үйлчлүүлэгчид тулгаад байгаа хэрэг нь яагаад ч 10 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэг биш. Учрыг өөрөө тайлбарлахдаа “Оюутолгойн” гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг хэрэг хэрэгсэхгүй болсон. Одоо зуслангийн байр гэсэн хэрэг л явж байгаа. Тиймээс хуулийн хүрээнд 10 тэрбум төгрөг барьцаа тогтоох боломжгүй.

Энэ хэрэгт долоон хүн холбогдоод явж байна. Өнөөдөр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй гурван хүнийг цагдан хорих шийдвэр шүүхээс гаргаж байна. Энэ хэрэг хоёр жил гаруй шалгаж байна. Тэгэхэд шүүх хуралдааныг сонгуулийн сурталчилгаа хийдэг 22 хоногт хоёр, гурван удаа товлож байна.

Сонгуулийн тухай хуулиар УИХ-д нэр дэвшээд явж байгаа хүнийг цагдан хорьж болохгүй заалттай. Харамсалтай нь, шүүхээс удаа дараа УИХ-д нэр дэвшсэн хүнийг цагдан хориход Сонгуулийн хууль хамаагүй гээд сууж байна.

Мөн шүүхийн практикт байгаагүй 10 тэрбум төгрөгийн барьцаа тогтоолоо. Энэ бүгд тохиолдлын явдал уу. Эсвэл шүүхийн байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэж байна уу гэдгийг олон нийт дүгнэлт хийнэ биз.

Одоо шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Анх 2018 онд сүр дуулиантайгаар С.Баярцогтыг баривчилж байсан. Ингэхдээ “Оюутолгойн” гэрээг байгуулахдаа хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж баривчилж байсан. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон.  Бид хэрэг тусгаарлах хүсэлт тавьсан ч шүүх хүлээж авахгүй байгаа. Барьцаа 10 тэрбум төгрөгийг багасгаж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан ч бас хүлээж аваагүй” гэв.

С.БАЯРЦОГТ, Б.БЯМБАСАЙХАН, Д.ГАНБОЛД НАРЫГ ЦАГДАН ХОРИНО

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Гэрэлтуяа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Шүүгдэгч С.Баяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх хуралд дуудагдсан зарим гэрч, шинжээч нар ирээгүй. Уг гэрч, шинжээч нарыг албадан ирүүлэхээр шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа. Өмнөх шүүх хуралдаанаар барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг биелүүлээгүй үндэслэлээр шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг цагдан хорих, шүүгдэгч С.Баярыг 525 сая төгрөгийн барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн” гэсэн юм.

“ЯЛЛАХ ДҮГНЭЛТЭД Д.ГАНБОЛДЫГ “ДУБАЙН ГЭРЭЭ”-НИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭСЭН ”

Д.Ганболдын өмгөөлөгч ярихдаа “С.Баяр нарын долоон хүнд холбогдох шүүх хурлаар УИХ-д нэр дэвшсэн гурван хүнийг цагдан хорих шийдвэр гаргалаа. Цагдан хорихдоо хуулийн ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Учир нь гурав хоногийн өмнө эдгээр хүмүүсийг 2-10 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байршуул гэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй, биелэгдэхүйц байх ёстой.

Д.Ганболдод гурван өдөрт 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуул гэдэг шаардлага тавьсан. Энэ боломжгүйг шүүх байгууллага мэдэж байгаа.

Сонгуулийн тухай хуулийн 35.1-д “Нэр дэвшигчид тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг олгох ёстой” гэж тусгасан байгаа. Нэр дэвшигчдийн хамгийн хариуцлагатай үед цагдан хорьж, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад урьдчилаад яллаж байна.

Манай үйлчлүүлэгчид 2015 онд “Дубайн гэрээ”-ний төлөвлөгөөнд гарын үсэг зурахдаа Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлын хэсэгт орж, гарын үсэг зурсан гэж яллаж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд, Засгийн газар шийдвэр гаргачихаад байхад төрийн өмчит компанийн захирал ажлаа хийхгүй, гарын үсэг зурахгүй байж болохгүй шүү дээ. Гэхдээ яллах дүгнэлтэд хувьдаа ашиг хонжоо олсон гэсэн зүйл байхгүй. Зөвхөн ажлаа хийж явсныг нь шүүх шүүж байна гэсэн үг” гэв.

ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРТ 525 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛАВ

Шүүх хуралдаанаас УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байсан С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг зургадугаар сарын 22-н хүртэл хорих шийдвэр гаргажээ. Харин Ерөнхий сайд асан С.Баярыг 525.000.000 /таван зуун хорин таван сая төгрөг/-ийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон байна.

Шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч “Зургадугаар сарын 22-ний өдрийн 09.00 цагт болох шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлт гаргасан хоёр шинжээчийг оролцуулах хүсэлтийг 13 өмгөөлөгч тавьсан. Энэ хүсэлтийг шүүхээс шийдсэн боловч С.Баярцогт болон Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг барьцаа хөрөнгө байршуулаагүйгээс дараагийн шүүх хуралдаан болох өдөр хүртэл цагдан хорихоор боллоо. Цагдан хорьж буй үндэслэлийг бусад өмгөөлөгчид мэдэээлэх байх. “Оюутолгойн” гэрээтэй холбоотой татварын маргаан дээр 870 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх асуудалд шинжээчид өөрсдөө зайлшгүй байх шаардлагатай. Мөн хууль зүйн дүгнэлт гаргасан шинжээчийг оруулахгүй бол шүүхийн эрх мэдэл рүү халдаж тайлбар хийсэн болно” хэмээн мэдээлэл өглөө.

С.БАЯР НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Ерөнхий сайд асан С.Баяр нарын  долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.06.18/ 09.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Гурав хоногийн өмнө буюу зургадугаар сарын 15-нд энэхүү шүүх хуралдаан болоход шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй буюу “Оюутолгойн” гэрээг байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус тус арван тэрбум, шүүгдэгч С.Баярт авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, таван тэрбум төгрөгийн барьцаа гаргах, шүүгдэгч Б.Бямбасайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хоёр тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Мөн шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн шийдвэрлэсэн юм.

Шүүгдэж буй долоон хүнээс гурав нь буюу С.Баярцогт Сэлэнгэ, Д.Ганболд Хөвсгөл, Б.Бямбасайхан Дархан-Уул аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа. Өмнө нь С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус, тус гаргаж байсан.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс Монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт гуравдугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Гэрэл зурагийг: Д.ГАНБҮЖИН

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
73
ЗөвЗөв
23
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

101 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-18 202.55.188.45

Бид энэ хулгайч нарыг дэндүү их хайрлаж байна.монголын ард түмний хөрөнгөнөөс мөн ч их хуссандаа. Эд л баян чинээлэг амьдрах ёстой юм уу. Бас мөнгөгүй гэнээ. Биднийг битгий доромжил. Жирийн иргэн байсан бол ийм асуудалд холбогдсон бол яасан хурдан шийдэж хорьсон байгаа Буян Жагаагийн хэлдгээр хүрз алх барьж үзээгүй эд яаж баяжсан байх вэ

Avatar

Иргэн 2020-06-18 133.106.83.195

Хэлмэгдүүлдэг шүүгчдийг хэнэ бий болгоод байгаа билээ. Гадны олигархи хэлмэгдүүлэгчдийг төрийн эрх мэдэлтэн болгож Монголын ардчилалыг будаа болгож байна даа.

Avatar

Зочин 2020-06-18 66.181.164.222

Энэ хүмүүст барицааний мөнгө юц ч биш шүү дээ шүүх зөв шийдвэр гаогаж байна гэхдээ бүх авилгачдыг ингэсэн бол гөө мөн сайхнаа сайхнаа

Avatar

Зочин 2020-06-18 66.181.161.98

Баярлалаа

Avatar

Зочин 2020-06-18 139.5.216.166

Өөрийн өмнөөсөө бичиж байлдаа…ард түмэн гээд л…дэмийрч байхаар…цаас баридаг нөхөд…

Avatar

mgl 2020-06-18 202.126.90.63

Монгол жлсад шүүх засаглал баыгаа юм бана. Шударга байж хариуцлагатоуьe

Avatar

Зочин 2020-06-18 139.5.219.77

Тэр барьцаа нь ямар учиртай юм.

Avatar

Зочин 2020-06-18 202.9.40.9

Шүүх зөв шийдвэр гаргалаа.Төр засаг хатуу шийдвэр гаргаж луйварчдын өндөр ялаар гаргаж байж энэ хулгайчид багасна.
Хэрэв зориогүй бол дахин УИХ д гарчихвал шалгааж шийтгэхэд халдашгүй бүрэн эрх гэж томроод дахиад идэж ууж.томроод унана.
Бид ухаанаа зарцуулж.хүчээ шавхаж байж хэдэн төгрөг олж татвар төлөөд залилаад нар төлсөн мөнгөөр нь зүгээр таамаглаж байгаа нь шударга биш.

Avatar

baatar 2020-06-18 202.126.89.252

mongol bankiig 2016 ond mungui hooson bologchihood teriigee hudaldaa hugjiliin bankand ugchuud teruugeeree erdenetiin 49% iig huvidaa avah ni tgd zuw uu? ternees chine bolood 1500 bsn dollar unuudur iim bolchood bgaag oilgoj bna uu? bid nariin tsalingaa uhen hatan ajilaj bsn bdal talaar hiisengee oilgoj bga yum bol uu? hohi ni naana uh s** nar

Avatar

зочин 2020-06-18 78.187.120.177

Хятадын захилагаар эсвэл Оросын захиалгаар Монголын шүүх, тэрний дээр суудаг дарга нар ажиллаад байнаа даа, энэ хараваас гадаадын захиалга байна, Монголын Ерөнхий сайд нарыг барьж хорино гэдэг бол….

Avatar

Зочин 2020-06-18 66.181.161.58

Ард тумэн харж байгаа биз. Баярыгаа сугалаад улдээж бн. Энэ н**ш гадаадад олон хаустай, тансаг орон сууцанд тарвалзаж, залуу хуухэнг хурунгууруу урхидаад унэн чадаж бгаа биз. Иргэдээ ардчилалаа хамгаалах цаг иржээ. Бидэнд ийм эрх одоо л гарч бн. Энэ удаа цэнхэртэж ардчиллыг олонхиор гаргах хэрэгтэй шуу. Баярт буудуулсан 5 залуу амь насаараа ардчиллыг хамгаалан бидэнд улдээсэн. Одоо бид ардчилсан хучнээ дугуйлж хамгаалах улдлээ. Хонхны дуугаа дуулаад урагшаа !!!

Avatar

Зочин 2020-06-18 103.57.92.37

Хүрэлсүхийн дарангуйлал гэж юу байхав дээ. Ши жин Пин даргынхтай харьцуулаад бодоод нэг үзээрээ. Зааны нуруун дээр захидалын марк наасантай дшйцүүлэх байх шүү. Монголчууд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна.

Avatar

Зочин 2020-06-18 213.109.220.110

Sain shulegch bn

Avatar

зочин 2020-06-18 192.82.76.95

наад луйварчдад 10 тэрбум төгрөг юу ч биш маш их баяжсан гадаад банкинд хийцэн бга С.Бачрын Америзт ыга 7 хаусыг хурааж авах хэрэгтэй ш дээ ард түмнээр тоглоод бгам уу 7 хаусаа ард түмэнд өг новшооо

Avatar

Зочин 2020-06-18 139.5.219.77

Дарангуйлагч Хүрэлсүхийг 14 тэрбумд өгсөн ялыг сэргээн шалга.ЖДҮ гийн хэргийг шалга.Өөрий өөрийгөө тагнасаныг шалга.Хэмжээгүй эрх эдлүүлж болохгүй.Шууд буудаж *л. новшийг

Avatar

Зочин 2020-06-18 64.119.19.7

Сонгуулийн өмнө баривчилгаа хийдэг нь AHyc намын, элбэгдоржийн л тогтоосон жишиг шүү дээ.

Avatar

Зочин 2020-06-18 103.57.92.37

10 тэрбум их мөнгө биш шүү. Хорь гучин тэрбумтай малчид зөндөө байна цаана чинь. Ерөнхий сайд хийж байсан хүнд төр эргүүлэх мөнгө байж л байгаа. Болохгүй л учраас хориж байгха

Avatar

Зочин 2020-06-18 103.26.194.95

Jeenk ah huulias byartai bna. Boljeeshd

Avatar

иргэн 2020-06-18 202.179.21.227

шүүх улс төрөөс хол байх хэрэгтэй байна. нямдоржийн өрсөлдөгчийг хорьсон байна

Avatar

Зочин 2020-06-18 64.119.19.7

пастор Цай овогт эльбекжорж өрсөлдөгчөө шоронд хийж байгаад л 2 удаа Еөк болсон биз дээ? Энэ чинь одоо ардчилал мөн биз дээ?

Avatar

сонгогч 2020-06-18 202.179.21.227

маргааш ЖДҮ-д холбогдсон нэр дэвшигчдийг барьж хорь үгүй бол монголын ард түмэн сонгуульд оролцохгүй

Avatar

Зочин 2020-06-18 150.129.143.189

том том төслүүдийн дэргэд ЖДҮ юу юм????

Avatar

зочин 2020-06-18 66.181.161.123

Монголын шүүхийнхан ямар нэгэн учир шалтгаанаар сонгогч биднээр өөр хүмүүс л сонгуулах гээд байна даа ? !! . .. Тэгэх тусам нь баригдсан, хоригдсон улсуудыг нь сонгох юм хуна …

Avatar

зочин 2020-06-18 64.119.24.60

Өнгөрсөн 30 жилд МАН ба АН-ын дарга нарын ихэнхэ нь ердийн иргэнээс тэрбумтнууд болсон. Ард түмэн тэдний идсэн уусан 30 тэрбум долларын өрийг дараа оноос эхлээд 10-20 жил гурайтан байж төлнө. Ийм байдалд хүргэсэн луйварчдыг зах зухаас нь хэргий нь шүүх л ёстой.

Avatar

Зочин 2020-06-18 66.181.161.95

Оросын шахалтаар эх орныхоо эрх ашгийн төлөө ажилласан хүмүүсээ илтэд хилс хэрэгт хүчээр холбогдуулан хэлмэгдүүлж байгаа нь 1937 оноос хойш байгаагүй бүдүүлэг балмад үйл явдал болж байна!!! Тэднийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр ХМХ-ээр хүчтэй сурталчилгаа явуулж, харанхуй хар массын тархийг угаасныхаа үндсэн дээр одоо ямар ч хэрэг туглагахд нийгэм шууд хүлээн авахаар "бэлтгэгджээ"!!!

Avatar

Иргэн 2020-06-18 185.89.248.5

Мэдсээр байж янз үзэж төрөөр тоглож байгаа нөхөддөө Хууль л бол хууль байх ёстой. Шүүх одоо л ажиллаж байна даа.Баяр хүргэе…

Avatar

Зочин 2020-06-18 66.181.161.8

С.Баяр ч бас аатай мөнгөтэй бяртай байна аа 520.0 сая төгрөг төлсөн байгам даа яааяа ковид гээд ард түмэн талхны мөнгөгүй байхад 520.0 сая төгрөг төлчих чадалтай ямар ч их мөнгөтэй баян юм

Avatar

Хүн 2020-06-18 71.229.165.236

Мөнгөнийхө эх үүсвэрийг тайлбарла.

Avatar

Бүгдийг нь барьж хорьж хариуцлага тооц. 2020-06-18 139.5.216.56

Жирийн иргэний хүсэлт

Avatar

Зочин 2020-06-18 122.201.21.110

Наад 3-аар чинь одоо монголууд яах вэ дээ цаашаа сэтгэлтэй хүмүүс одоо ёстой бидэнд хэрэггүй.

Avatar

СОНГОГЧ 2020-06-18 202.9.46.109

СОНГУУЛИЙН ШОУ Л БИТГИЙ БАЙГААСАЙ. СОНГОГДЧИХВОЛ ДАРХЛАГДСАН "ГЭМТ ХЭРЭГТНҮҮД" БОЛЖ МОНГОЛД ҮЛДСЭН ЖААХАНЫГ НЬ ЦӨМ ХАМНА ДАА НААДУУЛ ЧИНЬ. 30 ЖИЛИЙН ТУРШ ХУЛГАЙЛЖ, ДЭЭРЭМДСЭН БҮЛЭГЛЭЛИЙНХЭН ЦАДАЖ ХАНАХАА МЭДЭХГҮЙ БЭРДҮҮД ЮМАА…ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ДУУСГАСАН ХҮНД "БААТАР" ЦОЛ ӨГЧ БОЛНО.

Avatar

зочин 2020-06-18 103.212.117.103

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА !

Avatar

Зочин 2020-06-18 150.129.143.189

ер нь бол хүний мууг үздэг, мууд нь дурладаг хүн их л юм үздэг юмаа

Avatar

ЗОЧИН 2020-06-18 103.212.117.103

ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН НОХДЫГ ОДООЛ ХАЗААРЛАХГҮЙ БОЛ ГИШҮҮН БОЛЧИХВОЛ УЛСАА ЮУЧ ҮГҮЙ БОЛТОЛ СҮЙРҮҮЛЖ ХУДАЛДАНА ШҮҮ !!!

Avatar

Зочин 2020-06-18 202.126.89.49

Шүүхдээ бярлалаа шударга шийддэг юм бна улс орноо басамжлан доромжилсон энэ луйварчидад гишгэх газао үгүй

Avatar

Жирийн иргэн 2020-06-18 103.14.36.18

Гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг сонгуульд нэрийг нь дэвшүүлж байгаа нь ард иргэдээ доромжилж байгаа хэрэг шүү, буруутай бол хурдан ял шийтгэлийг нь өгөөд бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-06-18 43.228.129.156

цагдаа prokuror шүүх эгэл ард түмэндээ ээлтэй байх ёстой. өлсөж ядарч байна. шоронгоо сулла. шүүгч нар тэрбумаар тоологдох хөрөнгөтэй бол энэ улсаас юу сохор зоос ч хулгай хийгээгүй энгийн залуу хоригдож бн. хаана байнаа хүнлэг энэрэнгүй нийгэм!!!

Avatar

зочин 2020-06-18 202.126.89.215

1 талдаа даварсан улс төрчдөд даруулга, нөгөө талдаа хэлмэгдүүлэлт, дуусашгүй их өшөө авалт, бүлэглэлүүдийн тэмцэл. Өнгөрсөн 30 жилд төр барьсан бүх улстөрчдийг 1 ийг ч үлдээлгүй 100% зайлуулбал цэвэрших болов уу?? Шинээр орж ирэгсэд нь бас л өлөн цөөврүүд байх юм болов уу.. ккк. Хэт экстрим биш, гадныханд худалдагдаагүй, шунал багатай, боловсролтой, туршлагатай, зөв хүмүүсийг л сонгомоор бн. ккк

Avatar

Zochin 2020-06-18 103.229.121.200

IIM ULS TURIIN HARAAT SHUUHTEE HOL YAVAHGUI

Avatar

Zochin 2020-06-18 103.229.121.200

MONGOLIIN SHUUH DAMPUURSAN.

Avatar

Зочин 2020-06-18 82.13.212.133

Шүүхээр асуудалтай хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлж байдаг сонгуулийн хороо бас л тэдний гар хөл угаасаа эд нар эх орон ард бидний төлөө ажиллах юу урд н олон жил их хуралд байж л байсан шүү дээ сонгуулиас нэрийг н татаж авах хэрэгтэй бас хууль бусаар баяжсан хөрөнгийг н улс авах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-06-18 202.179.25.124

Улсын дээд шүүхээс энэ хүнийг нэр дэвшүүлж болно, ялгүй өр төлбөргүй гэх утгатай тодорхойлолтыг сонгуулийн ерөнхий хороо хүлээж аваад үнэмлэх олгодог. Нэр дэвшигчдийг сонгуулийн хороо бүртгэж байх тухайн үед дээд шүүх зөвшөөрөхгүй байхгүй яасан юм бэ? Яагаад өнөөдөр гэнэт хамаг хуулиа зөрчөөд баривчлаад унав л гэж байна.

Avatar

Зочин 2020-06-18 66.181.187.225

Хулгайч нарт Монголд гишгэх газар байхгүй. Шүүх шүүх шиг ажиллаж байна. Хулгайч нарын ах дүүс, хамсаатнууд энэ үйл явдлыг эсэргүүцэж их сэтгэгдэл бичиж байна, тэдний буруу гэж хэлэхийн аргагүй…

Avatar

Зочин 2020-06-18 66.181.187.225

Шүүх зөв шийдвэрлэжээ. Гэхдээ хулгайч С.Баяр барьцааны мөнгөө бүрэн тавиагүй байхад яагаад хорихгүй байна аа ??? Шүүх чинь хулгайч нарыг харин ч нэг хөдөлгөж чадаж байна аа. Гайхалтай, сайхан мэдээ. Монгол улс, Монголын ард түмний эсрэг ажилласан, санаа өвөрлөсөн бүх хулгайч луйварчдад Монголын газар нутагт гишгэх газар байхгүй. Зөвхөн шорон …

Avatar

чамайг сонгосон дахиад бол хэзээч үгүй 2020-06-18 202.126.90.95

жонху баагий бүүр шүүх про өөрийн үгээр хөдлөгдөг болжээ

Avatar

СОНГОГЧ 2020-06-18 202.9.46.109

ХЭДЭН ЖИЛ ЯРИГДААД ШИЙДЭГДЭЖ ЧАДАХГҮЙ БГА ТОМ ТОМ ГЭМТ ХЭРЭГҮҮДИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ ЧАДАХ ЮМ БОЛ АРД ТҮМЭН ДАХИН СОНГОНО.

Avatar

чөтгөрийн хаанчлал 2020-06-18 202.9.46.86

Тэр эрдмийн зэрэг цол ч үгүй мөртлөө 20 хэдтэйдээ БЯ-ны сайд Отгонбаярын зөвлөх, тэгснээ тэр Отгонбаяр нь ТИС-н проректор гэж зоочихоод гар хөлөө болгоод мөнгө идээд бужигнуулж өгснөөс өөр гавьяагүй МАН-ы луйварчдын залгамжлагч Дамдинням мэтийн нөхдүүд гээд наадуулын чинь араас тэртээ тэргүй залгамж халаа нь бэлтгэгдсэн байгаа. аймаар маасайтал хоосон инээгээд л зүтгээд байх юм. шинэ үеийн авилгагчдаа тосч авцгаа. Монголын сонгууль ийм л байна

Avatar

Zochin 2020-06-18 202.179.25.66

Jenco nasaraa chamgaalaltand bna geed bolchichson um baichdaa. Tun udachgui ooroo schorond ornoo,, tun udachgui charjil baigaarai.

Avatar

Зочин 2020-06-18 139.5.217.81

Энэ одоо ямар ядарсан арга хэрэглээд байгаан болоо. Шүүх засаглал бүүүүр дампуурчэээ. МАНгар гэхэд дэндүү МАНгар

Avatar

Зочин 2020-06-18 139.5.216.128

Энэ самбар барьсан арчаагүй новшнуудыг ээ, Монголын түүхэнд байгаагүй луйварчдыг хориход харамсаад байгаа юм байх даа.

Avatar

A 2020-06-18 217.255.54.195

Hunii garaar mogoi bariulahgui eee! Eronhiilogchoo

Avatar

A 2020-06-18 217.255.54.195

Ene odoo arai heternee!!!Eronhiilogchoo!!! Ingej zavaan ots oldoh huu ee!!! Hulgai hiigeegui hund yamar yumnii mongo baidag yum be? Zasgiin gazar ooroo shiidver gargasan yumaa n deeree garin useg zuruul chaad, hunii garaar mogoi bariulahguiee!!!! Nogoo shuuhee yanzalsan, yum l bolvol horino gedeg Elbegdorjoos yalgaa yun bain ve?

Avatar

Зочин 2020-06-18 82.13.212.133

Хийхээр барахгүй

Avatar

Монгол 2020-06-18 66.181.166.134

Энэ хүмүүс хуйвалдаж, хор найруулж, мөнгө луйвардаж, албан тушаалаа ашиглаж, сонгууль болгоноор ард түмнийг хуурч байсан даа монголчууд ямар амархан мартав. Эд нар төрд гараад баяжсан, ард түмэн ядуурсан хоёр яг тэнцэнэ. Битгий өмөөр!!!! Нэг луйварчин нөгөөгөө л бариад хорьж л байг.

Avatar

A 2020-06-18 217.255.54.195

Hunii garaar mogoi bariulahguieeeee

Avatar

Зочин 2020-06-18 66.181.161.30

Нэг их сүржигнээд байх юм юу байна.Чадалтай нь чадалгүйгээ барьж идсээр 30 жил өнгөрсөн тэр жамаараа явж байна.Энхийн тагтаа байсан чинь гэнэт тэнгэр ниргэсэн юм шиг шүлсээ үсчүүлээд

Avatar

Зочин 2020-06-18 202.126.88.56

хэн гэгч этгээд ард түмнийг иргний дайнд урайлаад байна..

Avatar

Зочин 2020-06-18 202.126.89.59

Er n bol des daraatai bugdiig n darj awah gd uzjil bn shde aman deree hariutslaga huleelgesengui ene gd buun yum boldog bj zahas n shorond hiiheer yu gd hutsatsgaagaad bdgiiin harin ch demjeed ushuu olon nuhduudiig horih heregtei muu pizdaanuudiig yaliig n uuruul

Avatar

Зочин 2020-06-18 202.179.25.124

Ждүчдээ яагаад барихгүй байна

хмм

Avatar

Зочин 2020-06-18 183.177.100.4

овоо сүрхий яригдаж байсан шүүхийн шинэчлэл яав? Юм л бол хорьж саатуулдгийг болиулна гэж байсан нь яав? Хүнлэг энэрэнгүй Үндсэн хууль?!

Avatar

БАРЬЦАА 2020-06-18 202.179.26.105

10 ТЭРБУМЫН БАРЬЦАА МАШ САЙН НӨЛӨӨТЭЙ ШИЙДЭЛ БОЛЛОО. МАШ ЭРТ ИНГЭХ БАЙЖ. ОДОО Л ТЭД ШҮҮХИЙН ӨМНӨ ОЧИЖ БАЙНА. ШҮҮХ ЗӨВ ШИЙДЭЛ ГАРГАЖ ….

Avatar

монгол хүн 2020-06-18 46.65.158.229

Юу болоод байнаа учрыг нь олж байгаа ухаантай хүн байвал дуугараач ,тайлбарлаад өгөөч , бид ЮУ РУУ ЯВААД БАЙНАА???!!! ганцхан худлаа битгий ярьж манийгаа эргүүтүүлээч..!!!

Avatar

Зочин 2020-06-18 202.179.25.124

Ямарч
байсан
сонгуулийн

тухай
хуулийг
шүүх
мөрдөх
ёстой

Avatar

ЗОЧИН 2020-06-18 66.181.167.53

МОНГОЛЧУУД ОЮУНЫ ЯДУУРАЛД ОРЖ ДЭЭ. ХЭДХЭН ХАЛТАР ТӨГРӨГӨӨР БИЕЭ ҮНЭЛЭХ ГЭЖ ДЭЭ. ЗАЛУУС МИНЬ БОЛЬЦГОО. ТА НАР УЛС ТӨРЧДИЙН ТОГЛООМ БОЛЖ БАЙГАА ГЭДГЭЭ УХААРЦГАА. ИНГЭЖ МӨНГӨ ОЛСНООС БАРИЛГА ДЭЭР ОЧИЖ ШАВАР ЗУУР НЭРЭНД ЦЭВЭР ОЛСОН МӨНГӨ ЧИНЬ ХООЛ БОЛНО

Avatar

ЗОЧИН 2020-06-18 66.181.167.53

БАЯРЦОГТ ТУХАЙН ҮЕД ГЭМ ЗЭМГҮЙ ГЭСЭН ДҮГНЭЛТИЙГ ХУУРАМЧААР ГАРГУУЛЖ БАЙСАН. ТЭР ОДОО Ч МОНГОЛ УЛСЫН БОЛООД АРД ТҮМНИЙ ӨМНӨ УУЧИЛЖ БОЛОШГҮЙ ГЭМТ ХЭРЭГ НҮГЭЛ ХИЙСЭН. АРИУНСАНГ ХОРИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ТАТВАРЫН ДАРГА БАЙХДАА ИХ ЮМ ХИЙСЭН ГЭДЭГ ШҮҮ. ШАЛГАХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2020-06-18 202.21.118.250

Оюутолгойн гэрээ хийгдснээр Монгол улсын эдийн засаг шууд дээшилсэн, монгол хүний орлого нэмэгдсэн гэдэг нь үнэн.

Avatar

зочин 2020-06-18 202.9.46.141

Оюу толгойг булаах бэлтгэл ажиллагаа явагдаж байгаа нь энээ !!! …

Avatar

Зочин 2020-06-18 202.131.225.91

A nam yuvah shinjtei bolonguut J darga arga hemjee avaad ehelsen u. bantan bolj bnadaa

Avatar

Зочин 2020-06-18 202.126.88.194

37 он ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ эхэллээ ураЖенко

Avatar

Зочин 2020-06-18 66.181.181.100

Хаха шууд буудахгүйл байхда

Avatar

Зочин 2020-06-18 202.21.105.18

Zuv bn

Avatar

Зочин 2020-06-18 202.21.107.111

Сонгуулиар баривчилж байхаар жаахан эртхэн барихгүй дээ. Дараагийн сонгуулиар яах улс вэ дээ. Буруу жишиг тогтоож байна даа.

Avatar

Зочин 2020-06-18 202.126.90.2

Гишүүн болгохгүй гэсэн санаа шүүхэд бна. Архичин, ажил хийх сонирхолгүй залхуу монголчуудад таалагдаж, диктатур тогтоох оролдлого дээрээс хаясан чулуу бх аа

Avatar

Ганаа 2020-06-18 202.179.27.208

Эд нар ШОРОНД байх ёстой хүмүүс штээ юун сонгууль ард түмнийг доромжлохгүй шүү

Avatar

зочин 2020-06-18 202.9.46.141

Ганаа … чи ч бас ШОРОНД байх ёстой хүн юм билээ шдэ …

Avatar

Зочин 2020-06-18 122.201.21.110

Наад 3-аар чинь одоо монголууд яах вэ дээ цаашаа сэтгэлтэй хүмүүс одоо ёстой бидэнд хэрэггүй.

Avatar

Зочин 2020-06-18 158.181.77.238

С.Баярын засгийн газарт ХХААХҮЯ-ны сайд байсан Х.Баттулга гэдэг нөхрийг яагаад энэ Шүүх дуудуаж байцаахгүй толгойг нь илээд яваад байна??????

Avatar

Bazar 2020-06-18 83.20.250.164

Ih sain hulgaich shorond baih jostoi

Avatar

Зочин 2020-06-18 203.91.115.42

шүүх прокурор МАН-ы мэдэлд биш. АН-ы ерөнхийлөгчийн мэдэлд байдаг. мэдэн будилж худлаа шоу хийхээ больчих.

Avatar

зочин 2020-06-18 202.9.46.111

Хэнийхэн ч мэдэлд буй нь хамаагүй. Энэ үйлдлийг хийж байгаа хүмүүст л хэлж байна ө. Байгалийн хуулийг хэн ч муншигдаггүй юм. Түүгээр хэн ч тоглохгүй, шоудахгүй. Өнөөдрийн өөхийн төлөө маргаашийн уушиггүй болж байгаа адил.

Avatar

Зочин 2020-06-18 202.179.25.124

Номтойбаярыг Хүрэлсүх зууж байгаа биз дээ.

Avatar

Зочин 2020-06-18 66.181.181.100

Зуусымуу 30 гарсан лиценз яаж олж авав биздээ

Avatar

зочин 2020-06-18 202.9.46.111

МАН арай инээдтэй хошин юм аа. Үнэн хэзээд ялна. Зохион байгуулж буй, гүйцэтгэж буй этгээдүүдэд захихад: Өөрсдийн чинь хийж буй гэм нүгэл Үр хүүхэд чинь очдог юм даа. Энэ бол байгалийн хууль.

Avatar

Зочин 2020-06-18 183.177.100.4

МАН биш ээ. Бодооч!

Avatar

Зочин 2020-06-18 202.126.89.140

Shaagaadaarai! Harin shuuh zasaglal AN d bgaa shuu

Avatar

Зочин 2020-06-18 202.126.89.140

GADA HALUN BAIHAD SERUN GAZART BAIJ BAIG

Avatar

Кк 2020-06-18 202.9.40.15

Энэ сонгуульд дандаа гэмт хэрэгтэнүүд дэвшсэн юмуу монголын улс төр юу болоод байнадаа

Avatar

Зочин 2020-06-18 66.181.170.73

бүхэл бүтэн дөрвөн гурван жил шалгаж байж цагаа үеэ олж хорьдог улс шүү. одоо тэгээд оркууд пүлтүүш сайн ажиллаж байна гээд ман д саналаа өгөх үү тээ инээдтэй хүүхдийн санаа гаргаж байх юм.

Avatar

ZOCHIN 2020-06-18 103.10.23.219

ENE ARAI HETERCH BAINA ZAAVAL SONGUULIIN UED SHUU URD NI YUGAA HIIJ BAISIIM

Avatar

Зочин 2020-06-18 66.181.161.84

Урьд нь шүүгч нар авилгал авах гээд хүлээж байсан. Даанч нөгөөдүүл нь өгөөгүй. Одоо яг гоё сонгуулиар шантаажилж хорьж байхгүй юу.

Avatar

Zochin 2020-06-18 122.201.24.69

Odoo boliochee, ursuldugchiduusuu aigaad baigaa um u?

Avatar

Архаг зүрх 2020-06-18 66.181.161.111

Монгол улсын шүүх байгууллага шоу, драмм хийж сурсанаа тайлагнаж байхад иргэд нь тэнэгтэж итгээд бишрэн шүтсэн царайтай хѳгийн юмнууд зогсож байх юм даа. Зүгээр л ял үнэртүүлэх гэж байгааг огт мэдэхгүй байгаа юмуу?! Наадуул чинь "Танд тийм ял тѳлѳвлѳж болох уу?" гэж зѳвшѳѳрѳл авч байгаад найруулж тоглуулсан жүжиг шүү дээ… ээ хар …….даа

Avatar

Зочин 2020-06-18 73.92.12.67

Энэ ч арай хэтэрнээ,хуульгүй хуульгүй гэхэд ингэтлээ хуульгүй байж болохгүй,одоо шямар нэг үймээн болоход ард түмний эсрэг з****г хэрэглэхэд ойрхон болсон байна шүү

Avatar

Зочин 2020-06-18 202.21.107.93

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧААС ХУЛГАЙЛСАН МОНГОЛ ГАЗАР НУТГАА ГАДААДЫН ХУЛГАЙЧ НАРТ ХУДАЛДСАН ГАДААДЫН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАД ЭЛССЭН УРВАГЧ БАЯР ,БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ. ГАНБОЛД НАРЫГ ХАТУУ ШИЙТГЭ… ХУУЛИЙН ӨМНӨ ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ ШИЙТГЭЛЭЭ АВАХ ЁСТОЙ ..

Avatar

Зочин 2020-06-18 183.177.100.4

чам шиг орк биш үнэн худлыг нь өөр хүмүүс тогтоодог юм!!! оркууд аливаа мэдээллийг шууд утгаар нь хүлээж аваад л орилолдоод унах юм!!! Чи өөрөө ч юм уу дотнын чинь хүмүүс үнэн худал нь мэдэгдэхгүй хэрэгт холбогдвол сайхан байх уу? Хүний мууг үзэх гэж улайрахаасаа өмнө харьцуулж бод!!!!

Avatar

Зочин 2020-06-18 72.196.192.250

Erunhiilugchiin uu ! Shvvh erh medel tani gart baigaa,arai ch ingej ajilluulj bolohgvi baih shvv!

Avatar

Зочин 2020-06-18 202.9.46.245

Сүүлийн үед манай шүүх жинхэнэ утгаараа ажиллаж бгад сэтгэл хангалуун бнаа ! УИХ ын гишүүний халдашгүй бүрэн эрхт байдал нь дуусгавар болоогүй бга Ж Эрдэнэбатад таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь төрөөс хулгай дээрэм хийсэн луйварчид, дээрэмчдэд том сануулга болсон ! Одоо С Баярцогт, Д Ганболд нарыг бариад хорьчихвол Монголын ард түмэн баярлана даа !!!

Avatar

Иргэн 2020-06-18 66.181.161.2

Хэзээ нэгэн цагт яг ингэж төмөр зам, казиногийн хэрэг гм хэргүүдийн шүүх ч явагдах л болно. Одоо дарвалзаж л бай. Тухайн үед мужик байгаарай даа энэ ажилаагааг захиалагчидаа

Avatar

Иргэн 2020-06-18 66.181.161.2

Хэн дуртайгаа баримт нотолгоогүй хорьж шүүгээд байгаа явдалд сэтгэл чинь хангалуун байгаа бол өөрөө ш.а.а.л.г.у.у.л.а.х ээлжээ хүлээж бай за

Avatar

Дэлхий 2020-06-18 68.100.237.110

Сонгуулиас 3 сарын өмнө энэ асуудлыг шийдчихэж болохгүй байсан уу ? Монголчуудаа ?

Avatar

Zorge 2020-06-18 202.126.89.47

Huuchin shuugchid ni dandaa avilgal avaad hergiig huchingui bolgood baisan baigaa yum ! Uls eh ornoo zarj idsen hulgaichdiig omoorood baigaa tegsen mortloo bid yaduu amidraad bna ed buruutai geed bahiraad baigaa ulsuudiig eroilgohgui yum ! Ter S Bayariin 10 aad haus yuch bish zugeer ochuuhen dusal gedgiig ta buhen oilgohgui baigas muu ! Bair sav baitugai oroh orongui zaluuchuud mongoliin tal huviig ezelj bna ! Hoshigroltond orood guilgachin tsarailaad yvaj baihdaa taarsan NATSI yumdaa Mongolchuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж