Санхүүгийн сахилгатай иргэдээ төр хошгоруулав | News.MN

Санхүүгийн сахилгатай иргэдээ төр хошгоруулав

Санхүүгийн сахилгатай иргэдээ төр хошгоруулав

Санхүүгийн сахилгатай иргэдээ төр хошгоруулав

Сovid-19 вирусийн цар тахлын үед зээлээ цаг хугацаанд нь төлж буй иргэдэд урамшуулал болгон ипотекийнх нь зээлийн 8 хувийн хүүг гурван сарын хугацаанд 6 хувь болгон бууруулна хэмээн төр засгийн зүгээс мэдэгдэж байсан нь саяхан. Энэхүү мэдэгдлийн дараа ипотекийн зээлээ хойшлуулж байснаас бага хувьтай хүү төлье гэсэн иргэд шийдвэр баталгаажихийг хүлээж байв. Харамсалтай нь, манай төр засаг зээлээ хугацаандаа төлдөг, санхүүгийн сахилга баттай иргэдээ хошгоруулаад өнгөрөв бололтой. Учир нь, Цар тахалтай тэмцэх тухай хууль батлагдан, бүрэн эхээрээ албан ёсоор олон нийтэд болохдоо энэ бүлэг заалт тусгагдаагүй орхигдсон байдаг. Энэ талаар бид Монголбанкнаас тодруулахад, Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэнэ гэж байсан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газар энэ асуудлыг авч хэлэлцсэнгүй сонгуультай золгов.

Энэ мэтчилэн санхүүгийн сахилга баттай, зээлээ хугацаандаа төлчихдөг иргэд хохирч, зээлээ төлдөггүй иргэд хождог цөөнгүй жишээ манай улсад байна. Тухайлбал, 2020 он гарангуут төр засгийн зүгээс тэтгэврийн зээлийг тэглэсэн. Энэ үед тэтгэврийн зээлээ төлөөд дуусчихсан, тэтгэврийн зээлгүй иргэдэд 1 сая төгрөгийн ваучер олгоно гэж байсан нь үлгэр болоод өнгөрч байна.

Гэтэл сонгуульд нэр дэвшигчид иргэдийн дэлгүүрт тавьсан зээлийг тэглэж өгч байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж эхлэв. Хэрэв энэ мэдээлэл батлагдвал санал хураалтыг мөнгөөр худалдаж авч буй нэг хэлбэр бөгөөд хууль зөрчсөн үйлдэл болно.

Үүний зэрэгцээ, зээлээ төлдөггүй санхүүгийн сахилга батгүй, найдваргүй иргэдээс хүлээж буй алдагдлаа банкууд зээлээ төлдөг иргэдийн нуруу дээр үүрүүлсээр ирсэн. Тодруулбал, зээлийн хүүг өндөрсгөх замаар алдагдлаа нөхдөг гэсэн үг юм. Гэхдээ банкууд байнгын харилцагч нартаа тодорхой хэмжээний урамшуулал үзүүлж, зээлийг хүүг нь бууруулж өгдөг гэдгийг хэлэх нь зүй юм. Харин тухайн харилцагч нь өөр банкнаас зээл авах үед бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй болчихдог. Өөрөөр хэлбэл, нэг банкинд зээлээ сайн төлж байсан гэсэн мэдээлэл нь нөгөө банкиндаа байдаггүй нь учир дутагдалтай байна.

Хэдийгээр Монгол Улсад энэ нөхцөл байдлыг халж, зээлтэй иргэдийн мэдээллийг нэгтгэж, санхүүгийн сахилга баттай иргэдийг дэмжих зорилгоор 2011 онд Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг баталсан ч энэ хууль төгс төгөлдөр байдлаар хэрэгжиж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкинд одоо буй зээлийн мэдээллийн сан нь "Хар жагсаалт" хэлбэрээр ажиллаж буйд эдийн засагчид шүүмжлэлтэй ханддаг. Учир нь тус санд иргэдийн муу зээлийн түүх байрладаг. Угтаа бол иргэдийн муу болон сайн мэдээллийг аль алийг нь байршуулж, тэрхүү сангаас бүх банкууд мэдээллээ авч, санхүүгийн сахилга баттай иргэдээ урамшуулдаг тогтолцоо ард иргэдэд хэрэгтэй байна. Зээлийн зэрэглэл тогтоое. Санхүүгийн сахилга баттай, зээлийн зэрэглэл нь өндөр хүн бага хүү төлж, урамшуулал авдаг байя. Хэдий болтол зээлээ төлж чаддаггүй  иргэдийг татвар төлөгчдийн мөнгөөр эрхлүүлэх вэ. Зээл иргэдэд бизнесээ, аж амьдралаа дээшлүүлэх боломж болохоос биш иргэдэд ирэх санхүүгийн дарамт баймааргүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-18 192.82.72.37

цар тахлын үед зээлээ цаг хугацаанд нь төлж буй иргэдэд урамшуулал болгон ипотекийнх нь зээлийн 8 хувийн хүүг гурван сарын хугацаанд 6 хувь болгон бууруулна гэсэн хүрэлсүхийн мэдэгдэл түүний удирдсан МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 2 яг ижил болно доо. Тиймээс энэ нoвшийн 'пиздa xулгайчдын цуглуулгын МАН төлөө санал өгнө гэж байхгүй

Avatar

Zochin 2020-06-18 103.229.120.54

tur zasag bur neg ard tumengeere togld sursan huuchin dewsheed bga yumnuudiig gargalt alga bna shu arai uur mongolo gesen setgeltei bh heregtei bna bid nar chini tsuuhun shte zuw udirdaj chadval sain shan amidral urd bh yum da daanch idej uuh ni ih bolson tur zasagtai yum da

Avatar

Зочин 2020-06-18 64.119.16.223

Жирийн шударга иргэддээ хэвийн амьдрах боломжийг хэзээ олгох вэ? Өөрийн бүх үүрэг, хариуцлагаа ухамсарлан төлбөр татвар алийг нь ч цаг хугацаандаа төлж, хэнээс ч хаанаас ч хулгай хийж, хүн хууралгүй, шударга үнэнээр амьдарч байгаа энгийн иргэд бид л хамгийн ихээр хохирч байдаг. Худлаа ярьсан, хулгай хийсэнийгээ өөгшүүлж, өөдлүүлж, бүүр дээрээ залсаар л ирлээ дээ. Одоо сонгуулийн нэр дэвшигчид ч ихэнх нь тэр зүгийнхэн байна. Зөв шударга нийгэмд амьдарч үзэхсэн…

Avatar

Зочин 2020-06-18 202.9.46.10

ер нь л худлаа шүү дээ МАН АН гууд.ард түмнийг яг бодож харагдаач.өөрсдийнхөө сандал ширээг л алдах вий гэж үнхэлцгээ хагартал айж бгаа

Avatar

Зочин 2020-06-18 66.181.189.12

Энэ Топор Хүрэлсүх худлаа гар дөө.Эрдэнэ батыг шоронд хийсэн нөхрийг энэ л гэж бодож байна.Эрдэнэбатыг ерөнхий сайд байхад Хүрэлсүх ерөнхий сайд болохын тулд намайг тагнаж чагнаад байна гэж гээд бөөн юм болоод байсан сүүлд тэгсэн мань нөхөр өөрий өөрийгөө чагнуулсан болж таарсан инээдтэй хөгийн хулгайч.ЖДҮ гийн загалмайлсан эцэг.

Avatar

Shon 2020-06-18 103.50.206.40

Хошгируулна гэдэг энэ дээ.

Avatar

Зочин 2020-06-18 202.126.92.60

Ерөнхий сайд гуай арай л худлаа попорсон шүү, орлого нь буурсан бүх хувийн хэвшлийн ААНБ-уудын ажилтнуудыг 6 сар НДШ, татвараас чөлөөлнө гэсэн, гэтэл тэрийг нь хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчид чинь мушгин гуйвуулж, өөрсдөө зохиомлоор нэмэлт шаардлагууд тавьж зарим байгууллагыг их л хохироож байна даа, яах ёстой юм бол доо, ямар ч байсан ийм худлаа хэрэгжиж чадахгүй шийдвэрийн хохирогчид л лав МАН-ын хэнийг ч сонгохгүй нь тодорхой шүү, хохь чинь

Avatar

Зочин 2020-06-18 66.181.170.73

Хуурандаа хураандаа Генералиссимус супер пүлтүүшийн үнгэнт итгэсэн ховор байхаа угаасаа анхнаасаа пүлтэрч байна гэж бодож байсан юм.

Avatar

123456 2020-06-18 49.0.212.249

Төр гэдэг бол МАН шүү дээ, өөр хэн ч биш

Avatar

zochin 2020-06-18 66.181.161.95

mash zuv sedviig hunduj medeelel beldjee, demjij baina, odoo ene talaar sangiin said bolon erunhii saidaas asuuj todruulah heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж