Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар зарим барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Дэлгэрэнгүйг дороос уншина уу.
7.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн төвийн байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад дундын бүсийн гэр хорооллын 2720 га газар буюу 28.8 хувийг нам болон дунд давхрын барилгатай болгохоор тусгаж, инженерийн хэсэгчилсэн шугам сүлжээнд холбоно гэж төлөвлөсөн. Улмаар 2017 онд Засгийн газраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд бичил дэд бүтцийн төвүүд байгуулах эхний ээлжийн 50 байршлыг баталсан. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн VII хороо, Баянхошууны Хөтөлд дэд бүтцийн төв байгуулж, өнгөрсөн онд ашиглалтад оруулсныг Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн өмчид бүртгэлээ. Бага оврын цэвэрлэх байгууламж бүхий дээрх дэд бүтцийн төв нь 250 өрх, аж ахуйн нэгжийг хэсэгчилсэн инженерийн сүлжээнд холбох хүчин чадалтай.
Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, спорт заалыг бүртгэлээ
Нийслэлийн удирдлага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай зохион байгуулж буй. Өчигдөр болсон Тэргүүлэгчдийн хуралдаанаар сургууль, цэцэрлэг, спорт заалны … барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Тодруулбал,
- Чингэлтэй дүүргийн 102 дугаар сургуулийн өргөтгөл
- Чингэлтэй дүүрэг дэх “Хайрхан” хөгжлийн төвийн барилга
- Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн давхар нэмсэн өргөтгөл
- Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн давхар нэмсэн өргөтгөл
- Сонгинохайрхан дүүргийн 116 дугаар цэцэрлэгийн өргөтгөл
- Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн өргөтгөл
- Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор-2” бага сургуулийн давхар нэмсэн өргөтгөл
- Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор-21 бага сургуулийн өргөтгөл, спорт заал
- Хан-Уул дүүргийн 733 дугаар цэцэрлэгийн өргөтгөл
- Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөл
- Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн давхар нэмсэн өргөтгөл
- Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн өргөтгөл
- Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн өргөтгөл
- Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн өргөтгөл
- Сонгинохайрхан дүүргийн 261 дүгээр цэцэрлэг
- Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн спорт заалыг нийслэлийн өмчид бүртгэж авлаа.
Мөн хуралдаанаар Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн байр, Чингэлтэй дүүрэг барьж, ашиглалтад оруулсан халаалтын зуухны барилгыг нийслэлийн өмчид бүртгэсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ