БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх сайд Ким Ён Чоль огцорч буйгаа зарлав

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх сайд Ким Ён Чоль огцорч буйгаа зарлав

БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх сайд Ким Ён Чоль огцорч буйгаа зарлав

БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх сайд Ким Ён Чоль Хойд Солонгостой харилцаа муудсан бүх үүрэг хариуцлагыг өөр дээрээ үүрэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч буй тухай Ёнхап агентлаг мэдээллээ. Тэрбээр өнөөдөр/2020.06.17/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Солонгосын хойгт энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгох гэсэн ард түмнийхээ хүсэлт, хүлээлтийг биелүүлж чадаагүйдээ би харамсаж байна" гэжээ.

Ким Ён Чоль өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн Хойд Солонгостой харилцах төрийн бодлогын төвийг тэргүүлж, Үндэстнээ нэгтгэх сайдын албан тушаалд очсон аж.

Өмнөд Солонгосын зүгээс Пхеньяны эсрэг ухуулах хуудас тараасан нь Хойд Солонгосын сурагчид, нийгмийн идэвхтнүүдийн эсэргүүцэлтэй тулж хоёр Солонгосын хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд байгаагүй хамгийн доод цэгтээ унажээ.

Өчигдөр/2020.06.16/ Хойд Солонгосын зүгээс үүсээд нөхцөл байдлыг улам дордуулж, Өмнөд Солонгосын тусгай элч илгээх саналыг эсэргүүцэн, хоёр улсын хилийн ойролцоох худалдааны бүсэд цэргээ шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: en.yna.co.kr

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж