Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ковид-19 цар тахлын эсрэг хоёр орны Засгийн газруудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Сайд Д.Цогтбаатар цар тахал хүрээгээ хумьж, намжсаны дараа хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг хэрхэн сэргээх, үүний тулд хийх ажлын замын зураг, төлөвлөгөө гаргах талаар байр сууриа илэрхийллээ. ХБНГУ-ын Гадаад хэргийн Төрийн сайд Н.Аннентай утсаар ярилцаж тохиролцсоны дагуу энэ намар ХБНГУ-ын Элчин сайдын яам, холбогдох байгууллагууд болон Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Монгол-Германы бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулах асуудлыг мөн хөндөж ярилцсан байна.
Холбоотой мэдээ