Голомт банк “Modern Technologies Led innovation” шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

Голомт банк “Modern Technologies Led innovation” шагнал хүртлээ

Олон улсад програм хангамжийн нийлүүлтээрээ тэргүүлэгч “Infosys” компаниас зохион байгуулдаг “Infosys Client Innovation Award-2020” арга хэмжээнд Голомт банкийг дөрвөн ангилалд нэр дэвшүүлснээс “Modern Technologies Led innovation” төрөлд Дижитал банк 5.0 болон UFC системүүдийг шалгаруулжээ. Тус арга хэмжээнд нийт 300 гаруй банкны бүтээгдэхүүн үйлчилгээг нэр дэвшүүлж, 2 сарын турш олон талын үзүүлэлтээр шалгаруулсны үр дүнд ийнхүү хоёр дахь жилдээ дахин шилдгээр тодорлоо.

Дижитал банк 5.0 шинэчлэлээр интернэт банк, смарт банк аппликейшнээр хүргэж буй үйлчилгээнүүдээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан шинэлэг дизайн, хэрэглэхэд ойлгомжтой хялбар цэс, хиймэл оюун ухаанд суурилан хувийн санхүүгийн менежментийг хийх “Миний санхүү” модуль, AI чатбот болон бусад олон боломжийг олгож эхэлсэн билээ.

Харин UFC системийн тухайд гар бичмэл таних технологи, төрийн мэдээлэл солилцооны систем, харилцагчдад бүтээгдэхүүн санал болгох, QR код, багц бүтээгдэхүүн борлуулах зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр харилцагчид үйлчлэх хугацааг багасгасан, олон системийг нэг дор төвлөрүүлж, үйлчилгээний процессыг хэмнэсэн, санхүүгийн үр ашигтай систем болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж