Францын олимпийн найдвар харамсалтайгаар амиа алджээ | News.MN

Францын олимпийн найдвар харамсалтайгаар амиа алджээ

Францын олимпийн найдвар харамсалтайгаар амиа алджээ

Францын олимпийн найдвар харамсалтайгаар амиа алджээ

Токио-2020 зуны XXXII олимпийн наадам цар тахлын улмаас хойшлогдсон нь зарим тамирчдад боломж, заримд нь гарз хохирол болж байна. Энэ удаад Францын 16 настай хаданд авиралтын тамирчин Люси Дауди бэлтгэлийнхээ үеэр амиа алдсан тухай Францын хаданд авиралт, уулын спортын холбооноос мэдэгдлээ. Тэрбээр найзуудын хамт Францын өмнөд хэсгийн Кроллес тосгоны ойролцоо орших хадан хясаан дээр бэлтгэл хийх үеэрээ санамсаргүй байдлаар алдаа гарган доош унаж, харамсалтайгаар амиа алджээ.

Хаданд авиралтын спорт нь ирэх Токио-2020 олимпийн наадамд шинээр багтаж буй төрөл юм.

Францын хаданд авиралт, уулын спортын холбооны өнгөрөгч Даваа гаригт гаргасан мэдэгдэлд “Энэ харамсалтай мэдээ түүний хамтрагчид, дасгалжуулагчид, Чамбери Эскаладе клубт үнэхээр хүнд цохилт боллоо. Гэхдээ өнөөдөр бол дан ганц клуб гэлтгүй бүхий л холбоо гуниглаж байна” хэмээжээ.

Люси Дауди өнгөрсөн жил Итали улсын Арко хотод зохион байгуулагдсан залуучуудын хаданд авиралтын дэлхийн аваргад түрүүлж, мөн АНУ-д зохион байгуулагдсан IFSC буюу Олон улсын спорт хаданд авиралтын холбооны мэргэжлийн ангиллын Боулдер дэлхийн цомд анх удаа оролцон тавдугаар байр эзэлсэн шилдэг залуу тамирчин байжээ.

Саяхан Их Британийн скейтбордын олимпийн найдвар, 11 настай Скай Броун бэлтгэл хийх үеэрээ өндрөөс унан эмнэлэгт хүргэгдсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mgl 2020-06-17 66.181.189.123

Poor baby.

Avatar

Зочин 2020-06-17 185.220.101.146

>>>>>> Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж