Ялалтын парадад оролцохоор 12 орны цэрэг Москвад ирлээ | News.MN

Ялалтын парадад оролцохоор 12 орны цэрэг Москвад ирлээ

Ялалтын парадад оролцохоор 12 орны цэрэг Москвад ирлээ

Ялалтын парадад оролцохоор 12 орны цэрэг Москвад ирлээ

Зургадугаар сарын 24-нд товлогдсон Ялалтын парадад оролцох гадаад орны цэргүүд Москва хотноо хүрэлцэн ирлээ хэмээн РИА Новости мэдээллээ. Коронавирусийн цар тахлын улмаас тавдугаар сарын 9-нд тэмдэглэдэг Ялалтын баярыг хойшлуулсан юм. Энэ жил Ялалтын баярын 75 жилийн ой тохиож байна.

ОХУ-ын Хуурай замын цэргийн ерөнхий командлагч генерал Олег Салюковын хэлснээр 12 орны цэргийн төлөөлөл Москвад ирсэн байна. Генерал Олег Салюков зургадугаар сарын 24-ний парадыг удирдах юм.

Азербайжан, Армян, Беларус, Казахстан, Киргиз, Хятад, Молдав, Монгол, Серб, Тажикистан, Туркменистан, Узбекистаны цэргүүд Улаан талбайд Оросын цэргүүдтэй хамт парадад алхана.

Ялалтын баярын гол парад нийслэл Москва хотын Улаан талбайд болж, Оросын бусад хотод тус тусдаа жагсдаг. Гэвч энэ жил халдварт өвчний улмаас зарим хот төлөвлөсөн арга хэмжээгээ цуцалж байгаа юм.

Улаан талбайд болох парадад 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцож, онгоц, танк, хуягт гээд 234 техник, хэрэгслийг үзүүлэх юм. Оросын цэргийн зэвсэглэлд сүүлд нийлүүлэгдсэн орчин үеийн текник, зэвсгүүдийг харуулна. Тухайлбал, танк дэмжигч "Терминатор", өөрөө явагчийн "Коалиция-СВ" болон "Мста-СМ" гэсэн хоёр загвар, Т-90М болон "Армата" танк, пуужингийн "Бук-М3", "Тор-М2", С-400 комплексууд байх юм. Харин Орос даяар Ялалтын парадад 64 мянган алба хаагч оролцоно.

Энэ жилийн парадын нэг өвөрмөц зүйл нь 1945 оны зургадугаар сарын 24-ний Ялалтын парадын хэсгээс загварчлан үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, тухайн үеийнх шиг парадын эхэнд "Юбилейный встречный марш"-ийг  900 хөгжимчин бүхий оркестр тоглох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат 2020-06-18 66.181.187.147

Энэ дайнд Орос улс ялж бид МУ аа жинхэнэ тусгаар болгосон юм, үүнд Маршал Чойбалсан удирдагч их үүрэг гүйцэтгэсэн. Бид энэ дайнд орсон. Ар талд их тусалсан юм. Үүнийг минь залуу үе санах ёстой юм. Энэ баярт Төр засаг ач холбогдол өгөх нь зүйтэй.

Avatar

Naiz 2020-06-18 69.181.30.151

Орсоос ирсэн корона багдаад байгаа юм байхда. Бөөн короона ирэндээ. Тэр явуулсан хүмүүс нь юү бодож байдаг бна. Зүгээр байсан бол хамаа алга. Засаг их мөнгөтэй болхоор эмчилнэ биздээ.

Avatar

123456 2020-06-18 49.0.212.249

Сөнөтүгэй

Avatar

Зочин 2020-06-18 59.153.112.194

өнөөдөр Монголд бараагаа хүргэх гэж оросоор дамжиж ирсэн Белорусын иргэн 4 жолооч коронатай болжээ манай эмч нар эмчлэхээр болсон байна гэтэл цэргүүдээ өвчний уурхай болсон орос улс руу илгээгээд тэнэгтэхийн

Avatar

Зочин 2020-06-18 150.129.141.52

энэ ялалт Монгол улсад тусгаар тогтнолыг авчирсан учир бидэнд үнэтэй юм. Бид энэ ялалтыг үргэл тэмдэглэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-06-18 73.92.12.67

Хойдууд алгаа? Ким ч бас ард түмнээ боддог л ухаалаг эр юм…..

Avatar

Зочин 2020-06-18 73.92.12.67

Аймаар "гадаадын "12 орон байна.Яг үнэндээ хятад монгол серб гурваас бусад нь гадаад гэхэд хэцүү,ЗХУ- ын бүрэлдэхүүнд Russia нэрээр дуудуулдаг,дэлхийн 2-р дайнд нэг тугийн дор дайтаж явсан улс. Хятад ч яахав цэргээ явуулна,монгол маань ч яахав,дүү нь гээд л очиж,харин оросууд урьд нь манийгаа гадаад гэхгүй л тохуурхдаг байлаа,ямар сайндаа тахиа бол шувуу биш,монгол бол гадаад биш гэж шоголдог байхав,Серб бол хуучин Югославын холбооноос орост их сүжирдэг улс,бас л "дүү нь ч юмуу,хүү нь ч юмуу улс

Avatar

Зочин 2020-06-18 202.9.47.1

Бөөн корона монголд авчирна даа.бүгдийг тусгаарлана биз дээ.

Avatar

Иргэн 2020-06-18 66.181.190.127

Мозамбик гэх мэт нь л арай ирээгүф байна Манайх охолфох хэрэггүй Дааня үхрүүд ойлгохгүй эсвэл хүсэхгүй Бид 3 дахь хөршийн бодлого явуулж байгаа Үгүй гэхгүй зүгээр л дипломат байдлаар ыар хүргээд л өнгөрч ыайх ёстой Өнгөрсөн жил Халх гол гэж худал баахан юм болсон Япон гэж охон байгаа шзү дээ гэлнийг бодох ёстой Сүртэй тэмдэглэх биш харин эрдэмтэд судлааяид аа оролцуулан заслуусдаа сургамжтай талаас нь харах ёстой

Avatar

Зочин 2020-06-18 66.181.170.73

хойшдоо монголчууд цэргээ энд оруулаад байх хэрэггүй. оросуудын далд өмхий санааг мэдэхгүй биш наадуул чинь нато ану д монгол бол бидний савраас гарахгүй шүү гэдгийг үүгээр дамжуулж мэдрүүлж байгаа юм. муусай архичин новшнууд хятад японоос илүү өмхий санаатай хархнууд.

Avatar

..... 2020-06-18 202.126.90.126

Stupid

Avatar

Зочин 2020-06-18 66.181.169.116

Москвад ирлээ гэхгүй, очлоо гэнэ биз дээ. Монгол биш э****з, хурлийз амьтан уу?

Avatar

Зочин 2020-06-18 202.180.220.77

Энэ коронавирус байхгүй болчихсон юм уу? Тэгвэл Монголдоо янз бүрийн хязгаарлалтуудаа зогсоогоочээ.

Avatar

Зочин 2020-06-18 103.229.123.162

Оросын баатарлаг ард тумэнд баяр хургье. Энэ ялалтыг хийгээгуй бол бид яалаа ч билээ!!! Агуу херштэй шуу Монгол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж