Ялалтын парадад оролцохоор 12 орны цэрэг Москвад ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.18-нд нийтлэгдсэн

Ялалтын парадад оролцохоор 12 орны цэрэг Москвад ирлээ

Ялалтын парадад оролцохоор 12 орны цэрэг Москвад ирлээ

Зургадугаар сарын 24-нд товлогдсон Ялалтын парадад оролцох гадаад орны цэргүүд Москва хотноо хүрэлцэн ирлээ хэмээн РИА Новости мэдээллээ. Коронавирусийн цар тахлын улмаас тавдугаар сарын 9-нд тэмдэглэдэг Ялалтын баярыг хойшлуулсан юм. Энэ жил Ялалтын баярын 75 жилийн ой тохиож байна.

ОХУ-ын Хуурай замын цэргийн ерөнхий командлагч генерал Олег Салюковын хэлснээр 12 орны цэргийн төлөөлөл Москвад ирсэн байна. Генерал Олег Салюков зургадугаар сарын 24-ний парадыг удирдах юм.

Азербайжан, Армян, Беларус, Казахстан, Киргиз, Хятад, Молдав, Монгол, Серб, Тажикистан, Туркменистан, Узбекистаны цэргүүд Улаан талбайд Оросын цэргүүдтэй хамт парадад алхана.

Ялалтын баярын гол парад нийслэл Москва хотын Улаан талбайд болж, Оросын бусад хотод тус тусдаа жагсдаг. Гэвч энэ жил халдварт өвчний улмаас зарим хот төлөвлөсөн арга хэмжээгээ цуцалж байгаа юм.

Улаан талбайд болох парадад 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцож, онгоц, танк, хуягт гээд 234 техник, хэрэгслийг үзүүлэх юм. Оросын цэргийн зэвсэглэлд сүүлд нийлүүлэгдсэн орчин үеийн текник, зэвсгүүдийг харуулна. Тухайлбал, танк дэмжигч "Терминатор", өөрөө явагчийн "Коалиция-СВ" болон "Мста-СМ" гэсэн хоёр загвар, Т-90М болон "Армата" танк, пуужингийн "Бук-М3", "Тор-М2", С-400 комплексууд байх юм. Харин Орос даяар Ялалтын парадад 64 мянган алба хаагч оролцоно.

Энэ жилийн парадын нэг өвөрмөц зүйл нь 1945 оны зургадугаар сарын 24-ний Ялалтын парадын хэсгээс загварчлан үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, тухайн үеийнх шиг парадын эхэнд "Юбилейный встречный марш"-ийг  900 хөгжимчин бүхий оркестр тоглох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж